• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Жүжигчин А.Ганчимэгийн дүү А.Батмандахад хариуцлага тооцохоор болжээ

admin by admin
01/07/2021
in Нийгэм
0
Жүжигчин А.Ганчимэгийн дүү А.Батмандахад хариуцлага тооцохоор болжээ

Төрийн байгууллагад олгосон QR кодоо бусдад ашиглуулсан ажилтанд хариуцлага тооцно хэмээн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.  Өнөөдөр жүжигчин А.Ганчимэг Төрийн байгууллагын QR кодоор зорчиж байсан зөрчил илэрсэн мэдээлэл цацагдаад буй.  Энэ талааар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас дараах тайлбарыг өгөв.   “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ цагт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар салбарын үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд Шуурхай штаб байгуулан ажиллаж буй. Үүний дагуу агентлаг дээрээ ажиллах нэн шаардлагатай албан хаагчдынхаа автомашинд QR код олгосон. Харин А.Батмандах нь нь өөр дээрээ авсан QR кодоо бусдад буюу өөрийн төрсөн эгч жүжигчин А.Ганчимэгт ашиглуулсан зөрчил гаргасан. Иймд байгууллагын зүгээс тус ажилтанд хариуцлага тооцох болно” гэж албан ёсоор мэдэгдлээ. А.Батмандах нь тус газрын Захиргаа удирдлагын газрын мэргэжилтнээр ажилладаг бөгөөд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй энэ үед гамшгийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа аж. Харин жүжигчин А.Ганчимэг энэ талаар өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.  Тэрээр “Qr кодоор хөдөлгөөнд оролцсон гэсэн мэдээлэл яваад байна. Уг нь хөл хориог дахин чангатгаж хатуу дэглэм тогтоосон өдрөөс хойш нэг ч удаа гэрээсээ гарч, машинтай замын хөдөлгөөнд оролцож хаа нэг тийшээ яваагүй хүн байна аа. Төрийн байгууллагын код авсан гэж байгаа нь манай аавын машин миний нэр дээр байдаг юм. Аав ээждээ аваад нэрийг нь шилжүүлээгүй байсан. Тэр машиныг манай төрсөн дүү /Харилцаа холбоо мэдээллийн технологийн газарт ажилладаг/ өөрийнхөө ажилд унадаг юм.  /ажлын газрынх нь үнэмлэхийн зургийг орууллаа/ Түүнээс биш код аваад гадуур яваад байсан юм байхгүй ээ. Иргэний хувьд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Яг тодорхой бус мэдээлэл дээр юу юугүй л шуугиад, итгэдэгээ болиод жоохон шүүлтүүртэй хандвал зүгээр юмуу л гэж бодож байна даа. Гэрээсээ огт гараагүй, машин тэрэг унаагүйг хот дүүрэн байгаа камер гэрчлэх байх өө. хөгжилтэй ч юм шиг хөгтэй ч юм шиг юм боллоо энэ цаг үед бухимдуулсан бол уучлаарай” хэмээжээ.

Previous Post

Хоёр хүнээс вирус илэрсэн ҮЦХ-гийнхэн 30-нд цуглан баярлажээ

Next Post

Амиа алдсан ахмад дайчин эмэгтэй “Үзүүлээд өгнөө, биднийг юу ч зогсоохгүй” гэжээ

Next Post
Амиа алдсан ахмад дайчин эмэгтэй “Үзүүлээд өгнөө, биднийг юу ч зогсоохгүй” гэжээ

Амиа алдсан ахмад дайчин эмэгтэй "Үзүүлээд өгнөө, биднийг юу ч зогсоохгүй" гэжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.