• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

УИХ-ын гишүүний бүрэн эрх ард түмнээс эхтэй гэдгийг ямагт санаж яваарай

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
07/02/2024
in Онцлох мэдээ
0
УИХ-ын гишүүний бүрэн эрх ард түмнээс эхтэй гэдгийг ямагт санаж яваарай

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, үг хэллээ.

Тэрбээр “…Төр засгийн агуу түүхтэй, Азийн цээжин дэх ардчилсан Монгол Улсын төрийн сонгууль хуулийн хүрээнд ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг ханган амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.

Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ баталгаажуулан, төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөгчдөө сонгох сонгуульд идэвхтэй оролцсон иргэд сонгогчид болон хилийн чанадад суугаа монголчууддаа гүн талархал илэрхийлье.

…Эрхэм хүндэт төрийн түшээд ээ

Өргөн түмнийхээ итгэлийг хүлээж, өндөр төрийнхөө түшээгээр сонгогдсон та бүхэн Үндсэн хууль болон бусад хууль заасны дагуу төр засгаа эмхлэн байгуулж, түмэн олныхоо төлөө эрхэм ажилдаа цаг алдалгүй шамдан ажиллах шаардлагатай байна. Энэ мөчөөс эхлэн төрийн түшээд та бүхэн хувийн ашиг сонирхлоос ангид байж, нийт ард иргэд улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төр- түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, амалсан амлалтаа биелүүлэх цаг хугацаа эхэлж байгааг онцлон тэмдэглэж байна.

УИХ-ын эрхэм танхимд хувь хүний хэрүүл маргаан биш улс орны хөгжил дэвшлийн төлөөх бодлогын мэтгэлцээн өрнөж, хувийн явцуу эрх ашиг биш улс орны язгуур эрх ашгийн төлөөх бодлогын хэлэлцүүлэг өрнөдөг байх учиртай. Үүнийг ард түмэн хатуу шаардана.

УИХ-ын гишүүний бүрэн эрх, албан тушаалын ур сурвалж нь ард түмнээс эхтэй гэдгийг ямагт санаж яваарай. Парламент бол ард түмний хураангуй, та бүхэн бол ард түмний төлөө, төр засаг, түмэн олны гүүр нь гэдгийг мартаж болохгүй. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг ардын сайхан үг байдаг. УИХ-ын гишүүн, төрийн түшээ гэсэн эрхэм хүндтэй нэр хүндийг нэр төртэй, өндөрт өргөн, хариуцлагатай авч явахыг хүсэж байна.

…Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй-хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэхээ ард түмэндээ хэлсэн. Нийгэмд шударга ёс тогтоох нь УИХ, Засгийн газрын үндсэн чиглэл, ард иргэдийн итгэл найдвар, та бүхний хүлээх үүрэг даалгавар байх учиртай. Төрд зүтгэж буй хэн бүхэн төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой. Ард түмний төлөөлөл болсон та бүхэн ёсзүйн дээд манлайллыг ямагт үзүүлэх ёстой.

Ард иргэдийнхээ халуун итгэл, их хүлээлтээр парламентын гишүүнээр сонгогдсон та бүхэн хүний ёсыг огоорч, ёсзүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал ард иргэдээс уучлалт гуйж, нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстойг энэ өдөр анхааруулан хэлье. Төрийн сүлд, ард түмэнд өргөсөн тангаргаа зөрчсөн хэн  боловч ард түмний төлөөлөл болон энэ эрхэм хүндтэй танхимд суух учиргүй шүү. Иймд энэ удаагийн УИХ ёсзүй, сахилга, хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс ангид байж, сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллахыг төрийн тэргүүн онцгойлон сануулж байна…гэв.

Previous Post

СОНГУУЛЬ САЙХАН БОЛЛОО

Next Post

Тамга хөзрийн там

Next Post
Л.Оюун-Эрдэнэ: Олон улсын байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан жилтэй дүйцүүлэх эрх зүйн орчныг бий болгоно

Тамга хөзрийн там

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • НИСДЭГ ТЭРГЭЭР ХҮЧ ХЭРЭГСЛИЙГ ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ХҮРГЭХ, НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТАНДАХ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
  • Хөгжлийн банкны ТУЗ нь “IV эмнэлгийн барилга”-ыг борлуулж өр төлбөрөө гаргаж авах сонирхолгүй, хавдрын эмнэлгийн дугаарлалтыг буулгах ЭМЯ-ны зорилтыг гацааж эхэлжээ
  • Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
  • Эрт илрүүлгийн дүнгээр 1,4 сая хүн ямар нэг өвчлөлийн сэжигтэй гэж бүртгэгдсэн байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.