-Сайн байна уу? Та манай уншигчдад төслийнхөө талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ үү?
М.ЦОЛМОНХИШИГ: Манай “Төгс отгон хурд” ХХК нь Улаанбаатар хотын Налайх дүүрэгт анх удаагаа хотхон хорооллыг бүтээн байгуулахаар “BUDDHA ХОТХОН” томоохон төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл маань тус дүүргийн 7-р хороонд байршилтай байх ба нийт 635 өрхийн 7 блок бүхий 9 давхар байр 2 жилийн хугацаанд хэрэгжих юм. Төслөөр баригдах хотхонд орчин үеийн шийдэл бүхий хүний амьдрах хэрэгцээг бүрэн хангасан 1 давхартаа ресторан, хүнсний дэлгүүр, мөн оршин суугч болон хэрэглэгч нартаа хамгийн ойр хүрч үйлчилдэг нийт 1200 м2 талбай бүхий үйлчилгээний төвтэй байна. Мөн Б1 давхарт нь байрууд доогуураа холбогдсон авто зогсоолтой сүүлийн үеийн ухаалаг хотхон барихаар төлөвлөөд байгаа юм. Манай төслийн гол онцлог нь гадна талбайдаа хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлсэн тохижилт, ногоон байгууламжтай, явган хүний зам талбайг хангалттай бий болгосон байх ба зураг төслийн хувьд бүх айл өрх нар үзэх боломжийг бүрдүүлсэн архитектур төлөвлөлттэйгээр давуу талтай.
-Сүүлийн үеийн хотхоны оршин суугчдад тулгардаг гол асуудал нь барилгын хийц чанартай , аюулгүй байхаас гадна өрөө тасалгааны зөв хуваарилалт, дэд бүтцээ хэрхэн шийдсэн нь, чухал байдаг шүү дээ. Энэ нөхцөл байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?
М.ЦОЛМОНХИШИГ: Энэ асуудал дээр бид маш их анхаарч байгаа. Манай хотхоны барилга нь бүрэн цутгамал, төмөр бетон карказ хосолсон хийцтэй, орчин үеийн залуусын хэв маягт нийцүүлэн төмөр фасадтай байрны м2-ийн сонголтын хувьд том жижиг 41-80м2 квадратын хооронд сонголттой байна. Гал тогоо тусдаа, том цэлгэр зочны өрөөтэй, тагт нь шилэн фасадтай, өрх бүрт зориулалтын агааржуулалт мөн агаар цэвэршүүлэгч цаанаас нь суулгаж өгөх төдийгүй нарны эрчим хүч буюу нарны панель ашиглан гадна гэрэлтүүлгээ шийдсэн нь ухаалаг шийдэл болж байгаа юм. Автомашины зогсоолын хувьд нэгдсэн байдлаар газар доорх дулаан зогсоолыг төлөвлөсөн. Хотхоны маань дотор зохион байгуулалтын хувьд хүүхдийн тоглоомын талбай, иргэд ая тухтай амрах алхах хэсэг, хотхонд галын болон түргэний машин орж гарах хэсэг мөн 4 нь талын орц гарц зэргийг тооцон хийсэн. Мөн хотхон дундаа 150 хүүхдийн цэцэрлэгтэй учраас оршин суугчид бага насны хүүхдээ хаана цэцэрлэгт өгөх тал дээр сэтгэл амар байх боломжтой.
-Танай компаний хамт олон яагаад Налайх дүүргийг сонгож энэ төслийг хэрэгжүүлэх болсон бэ?
М.ЦОЛМОНХИШИГ: Налайх дүүрэг нь хотын бусад дүүргүүдтэй харьцуулахад алслагдсан дүүрэг гэдгээрээ онцлогтой бөгөөд засгийн газраас бүс нутгийн хөгжлийг анхаарч тус дүүрэгт ипотекийн зээлийн хүүг 3% болгосон нь манай худалдан авагч нарт төлбөрийн дарамт үзүүлэхгүйгээр байртай болох боломжийг бүрдүүлж байгаа юм. Хэдий алслагдсан дүүрэг гэж хэлж болох ч нөгөө талаар Улаанбаатар хотоос хамгийн ойрхон алслагдсан дүүрэг шүү дээ. Тэр ч утгаараа сүүлийн жилүүдэд тухайн дүүрэгт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтууд нэмэгдэж олон улсын фестивалууд тус дүүрэгт зохион байгуулагдах болсон нь дүүргийн хөгжил хурдацтай өссөн дэвжиж байгааг харуулж байна. Налайх дүүргийн хөгжил дэвшлээ дагаад шинэ ажлын байр, шинэ үйлчилгээ, үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь байрны эрэлт, хэрэгцээг улам нэмэгдүүлж байгаа юм. Мөн Налайх дүүрэг нь Улаанбаатар хоттой 4 эгнээ хурдны замаар холбогдсон тул түгжрэлгүй замаар богино хугацаанд ирж очих боломжтой, Улаанбаатар хотын нягтаршил зэргээс хол учраас стрессгүй, байгальтай ойр, агаарын бохирдол маш бага цэвэр агаартай зэрэг дурдаад байвал маш олон давуу талтай. Ганцхан жишээ дурдахад хотын төвөөс манай төслийн хотхон хүртэл явахад ойролцоогоор 50 орчим минут зарцуулж байгаа нь 100 айлаас машинтай гараад Зайсан орохоос ч бага цаг зарцуулж байх жишээтэй.
-Нэг үгээр хэлбэл алслагдсан гэсэн тодотголтой байсан Налайх дүүрэгт орчин үеийн хэв загвартай хотхонд амар тайван амьдрах боломж бүрдсэн байна гэж хэлж болох уу?
М.ЦОЛМОНХИШИГ: Тэгэлгүй яахав. Манай барилгын интерьер дизайн гэхэд л орчин үеийн шийдэлтэй ухаалаг системтэй мөн манай хотхон нь цаашдаа жишиг хотхон хороолол болох зорилго тавин ажиллаж бүх шийдлүүдийг мэргэжлийн баг хамт олон судалгаа шинжилгээг бүрэн хийсэний үндсэн дээр барьж байгуулж байгаагаараа давуу талтай. Бид юун түрүүнд оршин суугчдын тав тух, аюулгүй амьдрах нөхцөл, барилгын насжилт, хүний эрэлт хэрэгцээг бүрэн хангасан байх тал дээр анхаарсан. Тиймээс Улаанбаатар хотод цаашид баригдах хотхон хорооллууд манай төслөөс санаа авч иргэдийн болон худалдан авагч нарын сэтгэл ханамж хүсэл сонирхолд нийцүүлэн хийгээсэй гэж хүсэж байна.
–Төслийг хэрэгжүүлэхдээ судалгааг маш сайн хийсэн гэж хэллээ. Тодруулбал ямар ямар судалгааг хийсэн бэ? Судалгааны хариу үр дүнгээс төсөлдөө шингээж оруулсан ямар нөхцөлүүд байгаа вэ?
М.ЦОЛМОНХИШИГ: Бид 2023 оноос эхлэн энэхүү төслөө тухайн дүүргийн иргэдээс санал асуулга авч олон талт судалгаа хийсний үндсэн дээр оршин суугчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төлөвлөлтөө хийсэн. Учир нь иргэдийн хүсэл сонирхол,эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалтыг барьж босгох нь бидний томоохон зорилго юм. Мөн Налайх дүүргийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан зохицуулалт хийх нь чухал байсан учраас тус дүүргийн удирдлагуудтай уулзалт хийж албаны хүмүүсийн саналыг ч төсөлдөө тусгасан. Ингээд тус дүүргийн 7-р хороонд “BUDDHA ХОТХОН” төсөл маань хэрэгжихээр болсон.Сайн чанарын үл хөдлөх хөрөнгө бол цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь өсөн нэмэгдэж байдаг. Тухайн байршилд энэхүү төсөл маань 100% хэрэгжиж дууссанаар ойр орчмын зам талбай сайжирч хөрш зэргэлдээх айл өрхүүдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлэмж өсөх давуу тал бий болно. Тус дүүрэгт ажилладаг амьдардаг иргэдээс санал асуулга явуулсаны үндсэн дээр хотхоны байруудын 1 давхарт үйлчилгээний газруудыг төвлөрүүлэх нь иргэдэд хамгийн хэрэгтэй бүхий л үйлчилгээг нэг дор багтаасан давуу тал болох учраас энэ төлөвлөлтийг ч мөн оруулж өгсөн юм. Бид Улаанбаатар хотын төвийн 6 нь дүүрэгт төслөө төлөвлөж байсан боловч алслагдсан 3 нь дүүрэгт хамгийн их боломж байгааг судалгааны үр дүнд харсан Сүүлийн жилүүдэд хур ус ихтэй байгааг ч мөн тооцоолон ландшафт зэрэгт онцгойлон анхаарал хандуулан ойр тойрмын үерийн усны суваг шуудуу зэргийг өөрийн хотхонтой уялдуулан хийж байгаа нь манай хотхоны үнэ цэнэ цаашид улам нэмэгдэж иргэдийн хөрөнгө оруулалт нэмэгдэж үнэ цэнээ алдахгүй байх боломжтой гэдэгт итгэлтэй байна.
-Танай хотхоны ашиглалтанд орох хугацаа хэзээ вэ? Захиалагч нартаа ямар боломжийг олгож байгаа вэ?
М.ЦОЛМОНХИШИГ: Манай “Төгс отгон хурд” ХХК нь 2024 оны 4 дүгээр сард барилгын ажлыг эхлүүлэн 3 үе шаттайгаар хотхоноо барих төлөвлөгөөтэй байна. Эхний блок буюу эхний захиалга өгсөн оршин суугчдаа 2024 ондоо багтааж оруулахаар төлөвлөсөн ба төслийн нийт үргэлжлэх хугацаа нь 2 жил байх юм. Одоо урьдчилсан захиалга өгөх захиалагч нартаа урамшуулалтай байгаа тул та бүхнийг амжиж захиалгаа өгөхийг урьж байна. Та манай хотхоноос хүссэн байраа ипотекийн ердөө 3 хувийн зээлээр түргэн шуурхай шийдвэрлүүлээд авах боломжтой. Инфляцын түвшин жил бүр 10-15 хувьтай байгаа энэ үед 3 хувийн хүүтэй ипотекийн зээл нь жилд тухайн зээлдэгчдээ 7-12 хувийн ашигтай өөр хаана ч байхгүй хамгийн бага хүүтэй, урт хугацаатай найдвартай зээл гэдгийг хэлэхэд таатай байна. Мөн төлбөрийн нөхцөлдөө Налайх дүүргийн хуучны цагаан байр, хашаа байшин зэргийг урьдчилгаандаа тооцуулан оруулах боломжтой. Захиалагч та урьдчилгаа 10%-50% төлөхөөс хамаарч гал тогооны иж бүрэн тавилга, цахилгаан бараа, тавилга зэргийг үнэгүй бэлгэнд өгч байгааг дуулгахад таатай байна. Тиймээс та бүхнийг Налайх дүүрэгт амар тайван орчинд, хамгийн сүүлийн үеийн шийдэлтэй үнэ цэн нь үргэлж өсөн нэмэгдэх хотхонд амьдрахыг урьж байна.
СЭТГҮҮЛЧ: Маш сайхан төслийг санаачлан хэрэгжүүлж буй танай хамт олонд ажлын амжилт хүсье. Дэлгэрэнгүй мэдээлэл өгч ярилцсанд баярлалаа.
М.ЦОЛМОНХИШИГ: Манай төслийн талаар сонирхон сурвалжилж иргэдэд мэдээлэл хүргэсэнд баярлалаа.
()
Discussion about this post