Олныг шуугиулсан Т.Бадамжунайн нарын хэрэг улам бүр ээдрээтэй будлиантай болсоор байна. Одоогоор яллагдаж байгаагийн хэргүүдийн гол нь газар олголт бөгөөд Жунайг өөрийн найз Л.Зундуйн үүсгэн байгуулсан “Ёл Хангай”компанийг ашиглан СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Найданд нөлөөлж сонгон шалгаруулалт явуулалгүйгээр, дутуу баримт бичгээр 100 га газар авсан тухай юм. Улмаар суурь үнэлгээгээр 3,1 тэрбум гэж үнэлэгдсэн 72 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших гэрээ байгуулж улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгагдаж байна. Энэ хэргийн хохирогчоор Нийслэлийн Засаг даргын тамгын газар тогтоогдсон ч “хохирогч” нь хохирол нэхэмжлэхгүй, санал гомдолгүй хэмээн хуулийхнийг гайхшруулсан гэнэ. “Хохирогч”-ийг төлөөлж Загдсамбар гэдэг ажилтан ирж ямар нэгэн санал гомдолгүй, хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралд оролцохгүй гэж бичгээр мэдүүлжээ. Т.Бадамжунайн цүнх баригч, туслах Ж.Батбаясгалан НИТХ-ын дарга болохоор нөлөөлөв үү?
Түүнээс гадна тухайн үед СХД-ийн засаг даргаар ажиллаж байсан Л.Найдан нь нас барсан гэнэ. Ийнхүү газрын хэргээр Т.Бадамжунайг шүүх нь улам бүр эргэлзээтэй болж байна.
()
Discussion about this post