• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Харгана тарьцгаая

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийтлэл, Онцлох мэдээ
0
Харгана тарьцгаая
Агрономич шавь нарынхаа хүсэлтээр хэдэн жилийн өмнө бичсэн энэхүү нийтлэлээ дахин толилуулмой
 2015-07-23
Энэ жил бараг бүх нутгийн хамарсан ган боллоо. Ёстой улаан ган гэдэг л ийм байдаг байх. Хэрэв та бүхэн мартаагүй бол өнгөрсөн жил өвөл бараг болоогүйтэй адил дулаахан байсан. Гэвч хаврын урь оройтон, асар олон хоног хүйтэн, салхитай өдрүүд үргэлжилж, Богд уулын уулын шинэс мод өмнөх жилүүтэй харьцуулахад бүтэн сараар оройтож ногоорсон. 5 сарын дундуур хаврын ажил ид дундаа явж байхад үе үе устай бороо орж, тариаланчдыг нэг хэсэг баярлуулсан боловч, дараа нь хоёр сар тэнгэрээс дусал ус ч унасангүй наадамтай залгасан. Миний бие судалгааны ажлаар 6-р сарын сүүлчээс эхлэн Төв, Сэлэнгэ, Булган, Архангай аймгийн зарим сумдаар явж үзэхэд эгээ л 10 сарын сүүл, 4 сарын эх аятай шаргалтаж цайсан хөндийнүүд нүдэнд тусч байв.
Голын хөндий дагасан ногоон ширэг, уул толгодоор ургасан хэдэн бор харганыг нь эс тооцвол хангай дэлхий маань юу ч үгүй болтлоо хатаж хувхайрсан байлаа. Голын хөндийн дэрс хүртэл хөгшин хүний сахал үс аятай цайчихсан байсан.
Жилийн жилд өнтэй өнгөтэй байдаг Сайхан сумаар саяхан ороод ирлээ. Мал нь туранхай учраас хонь ямаа тэр бүү хэл үхрээ хүртэл саахаа больж, аргагүй айрганд дуртай болохоороо тэнд адуунаас бусад бүх мал эхлээрээ бэлчиж байгаа нь нүдэнд итгэмээргүй харагдлаа. Еэ бүү үзэгд, жараад жил хорвоогийн тоосыг элээхдээ ийм улаан гантай байхыг хараагүй, дуулаагүй юм байна. Мичин жилийн гэж 1944 онд айхтар зуд болсон тухай өвөгцүүд ярьдаг байсансан. Тэгвэл бид хойч үеийнхэндээ хонин жилийн гангийн тухай ярихаар юмтай боллоо.
“Зуны сарыг зургаа юм шиг эндүүрч явжээ” гэж ардын дуунд байдаг даа. Өвлийн улирал хаяанд ирлээ. Бид өнөөдөр юу ч болохгүй юм шиг найрлаж наадсаар л явна. Хонин жил ирэх өвлийн хоёр сард шувтраад мичин жил залгана. Муу ёрлож байгаа юм биш. Энэ их ганг мөнөөх түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн мичин жилийн зуд залгавал яана.
Шинэ зууны зааг буюу 1999-2000 онуудад Монгол орон тэр тусмаа баруун аймгуудыг хамарсан их зуд болж, мал сүргийнхээ 60-70 хувийг алдсаныг бид мартах ёсгүй. Тэр үед Увс аймгийн Баруунтуруун Ханхөхий уулын арын мал, малчдын аминд хүн бүхний адалдаг өргөстэй улаан харгана орсон юм.
Өвс тэжээлгүй мал их өлсөхөөрөө харгана руу хошууран өргөсөнд нь хатгуулаад ам хамар нь улаан нялга болчихсон мөртлөө, бүдүүн ишийг нь газарт хүртэл нь бүр үндсийг нь хүртэл юу ч үгүй болтол нь мэрдэг юм билээ. Нөгөө идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ногоордгийн үгээр ирэх жил нь юу ч болоогүй юм шиг сэргэн ургадаг ургадаг гайхалтай амь бөхтэй бут бол Монгол харгана. Ази, Африк, Арабын элсэн цөл алс холын Америк тивийн цөлөрхөг нутгийг бүрхсэн 100 гаруй төрлийн харгана байдгаас Монголд лав арав гаруй зүйл бий. Харганын нэр нутаг нутагт ондоо.
Хангайд тарваган харгана, морин харгана, үхэр харгана, ямаан харгана, алтан харгана гээд зүсэн зүйлийн харгана ургадаг бол говьд тэмээн харгана, бор харгана, улаан харгана, нарийн харгана, одой харгана гээд явчих жишээтэй. Харгана өргөстэй учраас хэн дуртай нь оролдож, зулгаагаад байхгүйгээр зараатай адил өөрийгөө сайн хуягласан ургамал. Халуун хүйтний аяыг даана, үндэс урттай болохоор газрын гүнээс ус чийгээ сороод авчихна, буурцагтны төрөл учраас агаарын азотыг өөртөө шингээчихнэ, бордоо шаардахгүйгээр элс шавар ямар ч хөрсөнд ажрахгүй ургана, уургаар баялаг гээд харганын эерэг сайн талуудыг тоочвол дуусахгүй.
Хоол элбэг, ходоод цатгалан өнөөгийн хүүхдүүдэд харганыг хүн хүртэл идэж болдог гэж яривал үнэмшихгүй нь лавтай. Нарийн харганын мөчрийн үзүүрэн хэсгээс дөрвөн хуруу тайрч аваад хатааж нутаглаад хоолондоо петрушка маягаар цацаад амтлаад үзээрэй. Мөрийцсэн ч алдахгүй, цаадуул чинь амаа олохгүй амтархан иднэ.
Харганыг Оросууд карагана гэж бичдэг бол англиар бас Caragana гэж дуудна. Үндэстэн ястан болгонд адилхан нэрлэгдэх энэ ургамал дэлхийн өнцөг булан бүрт тархсны дотор манай урьд хөрш БНХАУ-д цөлжилтийг сааруулах зорилгоор урт хугацааны хөтөлбөрийн дагуу жил бүр сая сая газрыг харганажуулж байна.
Хөдөөгийн биднийг сургуульд сурч байхад намар бүр харгана, согооврын үрийг шуудай, шуудайгаар түүлгэдэг байлаа. Одоогоос 30 гаруй жилийн тэртээд намайг тэр үеийн ХААЯ-нд ажиллаж байхад Канадын Саскачеван мужаас хэсэг эрдэмтэн судлаачид ирж Монголын хөдөө талаар явж үзчихээд тариалангийн талбайн зах, малын бэлчээртээ харгана тарихыг зөвлөж байсан юм.
Тэд буцаж нутагтаа оччихоод хэд хэдэн төрлийн харганын үрийг бидэнд илгээж, тэрэн дотор нь тариалангийн талбайн хөрсийг салхины элэгдлээс хамгаалах зорилгоор тарьдаг 7-8 метр өндөр ургадаг харганы үр хүртэл байсныг санаж байна. Харамсалтай нь манайхан тэр үед нэг их тоогоогүй, тарьж туршаа ч үгүй оошоож үзэлгүй орхисон билээ. Харин саяхнаас харганыг Монголд тарималжуулж бэлчээрийг цөлжилтөөс хамгаалах талаар Өмнөдийн Монголчууд маань бидэнд туслахаар болж байгаа талаар мэдээ чих дэлслээ.
Дундговь, Хянган аймгийн хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дэлгэрцогт, Өлзийт сумдад алтан харганыг үрээр нь тарихад өвөр Монголчууд маань бидэнд гар сунган туслахаар болжээ. Энэ ташрамд Дундговь аймгийн засаг дарга баяр хүргэхийн ялдамд Монгол нутагтаа алтан харган харгана ургуулах буянтай их ажилд нь өндөр амжилт хүсье.
Хотоо хогондоо даруулчихаад ичиж улайхгүйгээр алс холын Япон, Солонгосоос тусламж гуйдгаа цэглэе. Харин одоогийн дарга нар Дундговьчуудын жишгээр харгана тарихад мэрэгжлийн зөвлөгөө өгөхийг элэг нэгтэй өвөр Монголчуудаасаа хүсвэл ядаж нэрэнд маань цэвэрхэн байхсан.
Харганын нэг төрөл болох шар хуайсаар хотоо бид чимдэг. Тэгвэл ган гачиг зуд турхан ямар ч үед торохгүй ургадаг харганаар хөдөөгөө чимэж хадлан бэлчээрээ цөлжилтөөс, тариалангийн хөрсөө элэгдэл эвдрэлээс хамгаалах хөдөлгөөнийг орон даяар өрнүүлцгээе.
Харганын үр түүж, тарин хадлан бэлчээрээ хамгаалсан малын тэжээлээ арвижуулсан иргэдийг орон нутгийн хөгжлийн сангаар нь дамжуулан дэмжицгээе. Хотод шар хуайсаа, хөдөөд харганаа тарьж, ургуулж чадвал Монгол оронд маань ядаж ган зудын гамшиг саармагжина. Сайн үйлс үтэр түргэн дэлгэрэх болтугай
Доктор Шаравын Пүрэвсүрэн

()

Previous Post

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймагт ажиллалаа

Next Post

Н.Гантулга: Би архичин ч явж үзсэн, алдаа ч гаргасан, амрагаа ч сольж үзсэн…

Next Post
Н.Гантулга: Би архичин ч явж үзсэн, алдаа ч гаргасан, амрагаа ч сольж үзсэн…

Н.Гантулга: Би архичин ч явж үзсэн, алдаа ч гаргасан, амрагаа ч сольж үзсэн...

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.