Улаанбаатарчууд НИТХ-д хоёрхон гялайж гялтайх төлөөлөгч бий. Нэг нь АН-ын гишүүн Майнбаярын Тулгат, нөгөө нь НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр гэлцдэг. АН-ын дарга нэг болж, нэг унаж, Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшсэн Майнбаярын Тулгат төлөөлөгч нам, улс төр хөөгөөд завгүй. Харин өөрийнхөө өнгөөр дуугардаг нь “ХҮН”-ын төлөөлөгч П.Наранбаяр.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр: “Маргааш НИТХ хуралдаж, ердөө 2 сарын өмнө баталсан төсвөө тодотгон, 371 тэрбумаар нэмж, 3.2 их наяд болгох нь. Торгуулийн орлого гэхэд л 213 тэрбум гэж тооцжээ. Зарлага гэвэл жишээ нь, зурагт байгаа боржин чулуугаар нийслэлийн явган замуудыг дахин солиход 45 тэрбумыг зарцуулах нь!” гэж жиргэв. П.Наранбаяр поп улстөрчдийн нэг биш, бодлого ярьдаг цөөн залуугийн нэг. Энэ мэдээ нийслэлчүүдийг айлгав.
“Бродюрын мафи” гэж хүчтэй мафи бий. Утаа униар, агаар хөрс, усны бохирдолтой, автобус таксины дутагдалтай нийслэлд нэн тулгамдсан асуудлаа шийдэхээс өмнө зүгээр байгаа бродюраа жил өнжихгүй сольдог. Яаж ч төсөв танагдсан “брожур” солих мөнгө гараад, Эрээн рүү урсаад байдаг нь сонин.
Анх 2004 оны орчим АН-ас НИТХ-д сонгогдсон /НХХ/-ийн дэд сайд асан/ Д.Нямхүү бродюрын мафийн тухай анх хөндсөн. Одоо 20 жилийн хойно ч яг хэвээрээ. Худлаа гэвэл зун болгон 3,4 дүгээр хорооллын замыг ухан хуулж бродюрыг нь шинэчлээд эхэлдэг. Сүхбаатарын талбайн хавтанг хэд солив, сүүлдээ гантиг болгож баярхаа биз дээ. Энэ нь ард түмэндээ хайртайдаа биш, бродюр сольж мөнгө идэж амтшиж, гаршсаных. Солиод сайжирдаг бол яах вэ, улам муудаж иргэдэд халтай халтирдаг гялгар пилта авчирна, иргэд шүүмжлэнгүүт бөөн баяр солино. Бөөн мөнгө урагшаа урсана. Ёстой л улсын мөнгө ёолж уйлахгүй тулдаа юм даа.
Урьд Гэмтлийн эмнэлгээр дүүрэн архи ууж зодолдсон, хутга мэсний сорвитой залуус дүүрдэг бол одоо халтирч унаад хөл гараа хугалсан хөгшид хүүхнүүд, охид бүсгүйчүүд олон байдаг болсон гэнэ.
Юутай ч Х.Нямтбаатар даргыг Хууль зүйн сайдын суудлаа орхиод Хотын даргаар ирэхэд өөрөөр ажиллана гэж найдсан ч бас л бродюрын мафийн арганд автсан бололтой. Дахиад л боржин чулуугаар нийслэлийн замыг солино, 45 тэрбум төгрөг гаргана гээд эхэллээ.
()
Discussion about this post