Хотын А зэрэглэлийн бүсэд алга дарам газрыг ч үлдээлгүй авч, сүүлдээ зам тавих зам, явган хүний зам дээр ч байшин барих шахаж байна. ХУД-ийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх орчимд одоо ч хүн гишгэх газаргүй байшин барилга босгожээ. Одоо ч босгосоор. Саяхан Олимпийн аварга Э.Бадар-Ууганы газрын маргаан дэгдсэн. Мөн Суруга стандарт компани барилга эхлүүлжээ. Аргаа барсан оршин суугчид энэ “Энэ суруга компаний шуналыг дийлэх газар байна уу?” гэж халаглаж сууна.
Токио тауны замаас Гандигийн зам хүртэл нэвт холбосон 17м өргөн явган зам дугуйн замтай замын зураг 2021 онд зураг төсөл батлагдаад гарчихсан байхад 2022 оны 7 дугаар сард “Суруга стандарт” компани энэ газрыг давхардуулж зөвшөөрөл авсан байна.
Урдаасаа зам ирээд яг 218 дугаар цэцэрлэгийн зүүн талд ирээд барилгын хашаанд тулаад нарийхан болчихож байгаа юм.
Энэ баригдаж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбай дээр баригдаж байгаа барилга гэсэн үг. Энэ олон хороолол дунд байгаа зам ийм нарийхан байж болох уу?
Одоо байгаа энэ зам дугуйн байтугай явган хүний зам ч байхгүй, машин арай гэж зөрдөг. Хамгийн харамсалтай нь хүүхдийн зам буюу 130-р сургууль 218-р цэцэрлэгийн хүүхдүүд явдаг гол зам шүү дээ.
Энэ бичлэгт “Суруга”-гийн барилгын материал зөөж байгаа машин багтахгүй тусгаарлах зурвасын бетоныг холдуулж байж урсгал сөрж орж байна.
Энэ зам ийм нарийхан байх ёстой юм уу???
Энэ гол зам хаасан барилга ингээд баригдах уу???
Хотын дарга Х.Нямбаатар аа, баригдаад дуусаж байгаа буй нураана гэж ярьдаг юм байна лээ. Энэ барилга суурийн ажил дээрээ явж байгаа энэ үед асуудлыг шийдмээр байна. Хорооны иргэд ээ, Хорооны дарга аа. Хотын дарга Х.Нямбаатарыг газар дээр нь авч ирж нөхцөл байдлыг танилцуулмаар байна.
Энэ барилга баригдаад энэ зам ийм нарийхан хэвээрээ үлдвэл ирээдүйд энэ орчимд, энэ хороонд маш том тулгамдсан асуудал үүсгэнэ.
()
Discussion about this post