• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Да.ГАНБОЛД: Хувьдаа өмчгүй, өөрийнхөө амьдралыг засч чаддаггүй иргэн улсаа хөгжилд хүргэж чадахгүй!!!

admin by admin
04/28/2024
in Улс төр
0
Да.ГАНБОЛД: Хувьдаа өмчгүй, өөрийнхөө амьдралыг засч чаддаггүй иргэн улсаа хөгжилд хүргэж чадахгүй!!!
Өчигдөр АН дахь улс төрийн клубуудын нэгдсэн зөвлөгөөн Туушин зочид буудалд болж, “Ардчилал ба Алдагдсан эрх чөлөө” сэдвээр зөвлөлдлөө. Намын одоогийн удирдлагууд, улс төрийн клубууд, нам доторх фракцууд, өмнө УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан нөхөд, одоогийн УИХ-ын гишүүд гээд нэлээд өргөн хүрээг хамарсан том зөвлөгөөнийг эхлүүлжээ. Цааш үргэлжлэх эсэхийг мэдэхгүй юм. Нөгөө л ардчиллын үнэт зүйл, АН-ын үзэл баримтлал, хүний эрх, эрх чөлөө гээд өнгөрсөн 30 гаруй жил “чихнээс цус гартал” сонсож яваа боловч яагаад ч юм хөрсөн дээрээ буулгаж, нутагшуулж чадахгүй өдий хүрсэн өнөөх л сэдвүүд. Үүн дотрос МҮДН-ын дарга асан Да.Ганболдын гуравхан минутад багтааж хэлсэн гурван өгүүлбэр ардчиллын 33 жилийн түүхийг үндсээр нь дүгнэчих шиг боллоо. МҮДН гэдэг нам яагаад байгуулагдсан, юунд зорьсон бэ?
Өнгөрсөн зууны 70 жилд нь монголчууд зүүний, сонгодог социалист, коммунист онолоор явж ирсэн. Монгол Улс капиталист бус хөгжлийн замын төлөөлөл байлаа. Капитализм гэдэг зүйл жирийн монгол хүний ой тойнд бууж чадахааргүй онол байлаа. Тиймээс дэлхийн хүн төрөлхтний хагасыг ноёлж байсан социалист лагерь нурж унасны дараа улс орныг капитализмын зам руу яаж зугуухан шилжүүлж оруулах вэ гэдэг үзэл санааг агуулсан хүмүүсийн нэгдэл МҮДХолбоо, МҮДН-ыг бий болгожээ. Монголын нийгэмд баруунтны төлөөлийг бий болгох вэ гэдэг МҮДН-ын гол бодлого байв. Намын гол зорилго нь өмчийг хувьчлах, олон урьгалч үзэлтэй байх, хүний эрх, эрх чөлөөг төрийн бодлогоор хамгаалах, төрийн төлөө хүнийг ажиллуулах биш, иргэдийнхээ төлөө, хувь хүний төлөө төр нь үйлчилдэг нийгмийг байгуулах асуудал. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө МҮДН, МҮДН фракц нам доторх бусад фракцуудтай хамран ажиллаж ирсэн боловч өнөөдөр 33 жилийн дараа тухайн үед тавьж байсан зорилго, шаардлага маань хэвээрээ, бахь байдгаараа байна…
Яагаад гэвэл “ардчиллын” гэгддэг 33 жилийн хугацаанд иргэд маань бие даасан сэтгэлгээтэй, өөрөө өөрийнхөө амьдралыг залаад явах хэмжээнд хүрч чадаагүй байна. Бусдыгаа дагадаг, хуйлардаг, амхад үе, хамаатан садан, найз нөхдийнхөө үгэнд сохроор итгэдэг, ханардаг, өөрийн бие даасан бодолгүй, хувийн өмчтэй болж чадаагүй байна. Хувьдаа өмчгүй, өөрийнхөө амьдралыг өөрөө засч чаддаггүй иргэн Монгол Улсыг баруун тийш нь авч явж чадахгүй, угаасаа хөгжилд хүргэж чадахгүй. Өнгөрсөн хугацаанд МҮДН, МҮДН фракц бусадтайгаа хамтраад хийж чадсан бодлогынхоо үр дүнд, цагийн сайханд ДНБ-ий 70 хувийг хувийн хэвшил үйлдвэрлэдэг байлаа. Өнөөдөр 30 хувь болтлоо уначихсан байна. Сав л хийвэл төрийн өмч, төрийн бодлого гэдэг болчихсон байна.
33 жилийн өмнө санаж, сэдэж байсан иргэдээ өмчтэй болгоё, өрсөлдөөнийг дэмжье, дэлхийн хөгжлийг залуурдаж байгаа хамгийн өндөр хөгжилтэй капиталист орнуудтай бүх төрлийн харилцааг хөгжүүлье, иргэдээ чөлөөлж, гадагшаа явуулъя, юм үзүүлж нүдийг нь тайлъя, хөгжсөн улс орнуудтай өрсөлддөг улс орон болъё гэдэг бодлого өнөөдрийг хүртэл ач холбогдлоо алдаагүй байна…
May be an image of 1 person and dais

()

Previous Post

МАН-ын нөлөө бүхий “А” буюу япон иргэний нүүрс тээвэрлэлтэд оруулсан 100000 долларын “хөгжилтэй” түүхээс…

Next Post

Батмөнх даян хаан, Алтжин хоёр

Next Post
Батмөнх даян хаан, Алтжин хоёр

Батмөнх даян хаан, Алтжин хоёр

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.