• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

УИХ-ын гишүүн Н.Учралд Г.Уянга хэлэв үү?

admin by admin
12/18/2020
in Онцлох мэдээ
0
УИХ-ын гишүүн Н.Учралд Г.Уянга хэлэв үү?
Сэтгүүлч Г.Уянга 2000 оноос хойш үеийн хамгийн нэртэй сэтгүүлчдийн нэг. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байсан. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр тухайн үеийн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй холбоотой бичлэг задарч, энэ бичлэгийг Г.Уянга тараасан гэсэн гүтгэлэг тарж, хоёр бүсгүйг давхраар нь “намнан” унагаж байлаа. Энэ бичлэгийг Х.Бат-Ялалт, Т.Алтаншагай хоёр анх задлан хэвлэлийн хурал хийж, Л.Эрдэнэчимэгийн насан туршийн зээл” хэмээн өгсөн 50 сая төгрөгийн баримтыг ч ил үзүүлсэн билээ. Тухайн үед УИХ-д нэр дэвшиж байгаа Н.Учрал үнэ цохин авсан гэсэн цуу яриа гараад намжсан. Юутай ч энэ бичлэгээс болж хамгийн их шүүмжлүүлсэн хүн нь Г.Уянга. Сэтгүүлч Г.Уянга үе том том асуудалд ордог, хатуу хөтүү үгийг харамгүй сонсдог ч шүүх цагдаа гэж явдаггүй. Харин энэ удаа нэлээн жинтэй пост бичжээ. Хэнд хаягласнаа ил хэлээгүй ч улс төр сонирхдог, мэдээлэлтэй хүний анхаарлаас гадуур гармааргүй үгийг экс гишүүн Г.Уянга бичжээ.
Тэр хүнд байгаа гэнэ. Түүний тухай хэсэг бодол үелзэв. Жирийн үед бол нэрийг нь ч сонсох дургүй. Тааралдахаараа зам бууруулдаг. Аргагүй тулгарвал тэр мэндэлдэг, би хүйтнээр толгой дохисон болдог. Зүгээр л дургүй! Яагаад гэдгийг тэр хамгийн сайн мэднэ!
Харин одоо бол… Хөөрхий дөө, хүн болж босоосой гэж үнэнээсээ бодож, залбирч байна! 🙏
Амьдрал баян, сайн, муу аль ч үйлийн үр хэзээ нэгэн цагт заавал урган дэлбээлэхээ мартдаггүй нь юуны учир?!
Эрх мэдлийн төлөө улайран, бусад хүний нэр төрийг гутаан дэвсэлж, юу ч биш болгож болно гэж үү дээ?! Үхэхэд нь хүртэл үлдээд хоцордог, яс нь хувхайрсан ч яригдаж л байдаг НЭР ТӨР гэдэг ямар эрхэм чухал зүйл болохыг тэд мэддэггүй гэж үү?! Ядаж ар гэр, үр хүүхдийг нь өөрийнхтэйгээ зүйрлэж бодож чаддаггүй гэж үү, тэд?! Хүнийг яаж ч болохгүй зовлон шаналалд унагаад түүн дээр дөрөөлж эрх мэдэлд очих ерөөсөө ч сайхан биш, харин ч хамгийн адгийн араншин!
Даан ч харамсмаар ядуу сэтгэл…
Сонгуулийн үеэр элдэв бичлэг бариад ирдэг хүмүүс зөндөө, “Эгч нь ийм аргаар өрсөлддөг хүн бишээ!” гээд л явуулдаг. Залуу хүнд яагаад ийм сэтгэл байдаггүй юм бол доо, яагаад байсангүй вэ?!…
Үнэн яах вэ, ард үзэгдсэн ч босоод ирнэ. Цаг хугацааны шалгуур даах учраас сэтгэл тайван. Харин худал л тарчилж амьдрах байх даа, хөөрхий…
Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадаг!
Нэгний нь дур гутам сэжгийн бичлэг задарч улстөрөөс явчих шиг боллоо, гэсэн ч хүн хорлосон түүний сэтгэл амгалан байдаг болов уу, яадаг бол?! Бас нэг нь шоронд…
Нөгөө нь… Амаргүй л байгаа сураг дуулдана. Гэхдээ эдгэрч босоосой доо гэж чин сэтгэлээсээ залбиръя 🙏
Өс санадаггүй юмаа, угаасаа эмэгтэй хүн, эх хүн чадах ч биш. Зүгээр л бодохоос гомдож харамсаад байдаг юм…
Та нар чинь ЭР ХҮМҮҮС биш юмуу?! /Яахав, зарим нь биш байсан л даа!/
Хүний зовлон шаналлын шалтгаан биш аз жаргал, баяр баяслын шалтгаан болж, түүний үрийг цацаж явбал хичнээн сайхан бэ?Амьдрал богинохон шүү дээ…
Ухаарсан сэхээрсэн хийгээд мунхаг давчуу ялгалгүй бүхнийг бурхан өршөөг! 🙏🙏🙏
Previous Post

Таванбогд 2018 онд 1988 Ланд 200, энэ жил 914 ширхэг машин борлуулжээ

Next Post

ЛЮМПЭН – ЭЛИТ

Next Post
ЛЮМПЭН – ЭЛИТ

ЛЮМПЭН – ЭЛИТ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.