• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц дээр далбааны эзэн улсын хяналт, шалгалт хийжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм, Онцлох мэдээ
0
Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц дээр далбааны эзэн улсын хяналт, шалгалт хийжээ
Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын олон улсын гэрээ конвенц болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын тогтоол, холбогдох дүрэм, журмын дагуу Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцнуудад далбааны эзэн улсын нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас хяналт, шалгалт явуулжээ. Хөлөг онгоц нь техник, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа болоод бичиг баримтын зөрчилгүй, холбогдох шаардлага хангаж буй эсэхийг баталгаажуулж, мөн хүрээлэн буй орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх, далайчдын ажиллаж, амьдрах эрхийг хамгаалах болон холбогдох бусад шаардлагыг хэрэгжүүлж, хяналт тавьжээ. Ингэж ажиллах нь Далбааны эзэн улсын эрх үүрэг, хариуцлага аж.
Далбааны эзэн улсын хяналт, шалгалтаас гадна далайн эргийн улсын боомт руу нэвтрэн орж, гарч буй хөлөг онгоц бүрт олон улсын гэрээ конвенцын шаардлагын дагуу боомтын болон хөлөг онгоцны аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс тухайн улсын Боомтын эргийн хяналтын албанаас хөлөг онгоцонд тавигдах шаардлагын дагуу үзлэг, шалгалт тогтмол явуулдаг. Энэ шалгалтын гол зорилго нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог. Ингэснээр их далайд хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөрдөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчин бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг байна.
Далбааны эзэн улсын хяналтын улсын байцаагч нь Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй SUN LIE оноосон нэртэй, 1995 онд үйлдвэрлэгдсэн, 398 тонн бохир даацтай (GT), ерөнхий ачаа тээврийн хөлөг онгоц, SUNFLOWER оноосон нэртэй, 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2994 тонн бохир даацтай (GT), ерөнхий ачаа тээврийн хөлөг онгоц, LUCKY STAR 13 оноосон нэртэй, 1988 онд үйлдвэрлэгдсэн, 1414 тонн бохир даацтай (GT), ерөнхий ачаа тээврийн хөлөг онгоц, JEWEL оноосон нэртэй, 2001 онд үйлдвэрлэгдсэн, 1503 тонн бохир даацтай (GT), олон төрөлт ерөнхий ачаа тээврийн хөлөг онгоц зэрэг нийт 4 хөлөг онгоц дээр 05 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд Тайваний Гаушун боомтын зогсоол болон боомтоос гаднах зангууны зогсоолд Далбааны эзэн улсын хяналт, шалгалтын ажлыг хийжээ.

()

Previous Post

Сүбээдэй баатрын цалам

Next Post

10,000 хүн “Монгол бахархал” энх тайвны алхалтад нэгдэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дүүргэлээ

Next Post
10,000 хүн “Монгол бахархал” энх тайвны алхалтад нэгдэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дүүргэлээ

10,000 хүн “Монгол бахархал” энх тайвны алхалтад нэгдэж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг дүүргэлээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.