• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Финландын нийслэл Хельсинки хотын даргын боловсрол, ажлын туршлага

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ
0
Финландын нийслэл Хельсинки хотын даргын боловсрол, ажлын туршлага

Дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар сүүлийн 5 жил нэрлэгдэж буй Финланд улс нь 5.5 сая хүн амтай. Цөөн хүн амтай, харьцангуй том газар нутагтай гэх мэт Монгол улстай харьцуулах зүйл их.

Финланд улсын нийслэл нь Хельсинки бөгөөд 1.3 сая хүн амтай том хот юм. Ойролцоох төв суурин газруудын хүн амыг оруулбал нийт 1.5 сая хүн амтай боловсрол, соёл, эдийн засаг болон худалдааны томоохон хот юм.

Хельсинки хотод. 2021 оны 7 сард авсан зураг маань

Хельсинки хотод амьдралын чанар өндөр. Жишээ нь 2020 онд Дэлхийн хамгийн аз жаргалтай хотоор шалгарч байжээ. Мөн тухайн ондоо гэр бүлээрээ амьдрах хамгийн таатай хотоор нэрлэгдсэн байна. Энэ жагсаалтад Канад улсын “Quebec” хот болон Норвеги улсын Осло хотууд хоёр, гуравдугаар байранд орсон байна.

Мөн түүнчлэн, тус хотын усны чанар (best points in the comparison), агаарын чанарын үзүүлэлтүүдээр олон улсад тэргүүлдэг.

Хельсинки хотын сүм. 2018 онд авсан зураг маань.

Хельсинки хотын даргаар Juhana Vartiainen хэмээх эрхэм ажилладаг бөгөөд түүний намтарыг (CV) хотын цахим хуудас дээр байршуулсан байдаг аж.

Хотын дарга Juhana Vartiainen нь дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Хельсинки их сурууль дээр эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг 1992 онд хамгаалсан эрдэмтэн хүн байна.

Түүний ажилласан туршлагыг харвал олон жил судалгааны байгууллагууд судлаачаар ажилласан байна. Жишээ нь Швед улсын нийслэл Стокхольм хотын “Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Хүрээлэн”-гийн “Судалгааны хэлтэс”-ийн даргаар 2005-2012 онуудад, Финланд улсын “Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Хүрээлэн”-гийн ерөнхий захиралаар 2012-2017 онуудад ажиллаж байжээ. Улмаар хотын даргаар сонгогдохоосоо өмнө парламентийн гишүүнээр 2017-2021 онд ажилласан байна.

Тэрээр төрөлх Финланд хэлнээсээ гадна Швед хэлийг төрөлх хэл шигээ эзэмшсэн (equivalent to native language) бөгөөд Англи (fluent), Франц (fluent), Герман (good) хэлтэй, Орос, Итали хэлний анхан шатны мэдлэгтэй хэмээн намтар дээрээ бичжээ.

Олон жилийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршлагатай, боловсролтой энэ эрхэм гэр бүлээрээ амьдрах хамгийн таатай хотыг удирддаг байх нь.

Удирдагчийн боловсрол иргэдийн боловсрол, амьдралын чанарт шууд болон шууд бусаар нөлөөлнө.

2022.12.22 

Д. Жавхланбаяр, MPH, PhD (Мэргэжлийн хуудас руу энд дарж зочлох)

Зүүн Финландын Их Сургуулийн

Нийтийн Эрүүл Мэндийн Бодлого болон Эрүүл Мэндийн Эдийн Засгийн Дэд Профессор,

Олон улсын Нийтийн Эрүүл Мэндийн Магистрын хөтөлбөрийн ахлах багш,

Финланд Улс

()

Previous Post

ЗАЛРУУЛГА

Next Post

УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЖ, НАЧИН Э.БАТМАГНАЙ ҮЗҮҮРЛЭВ

Next Post
УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЖ, НАЧИН Э.БАТМАГНАЙ ҮЗҮҮРЛЭВ

УЛСЫН АВАРГА О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЖ, НАЧИН Э.БАТМАГНАЙ ҮЗҮҮРЛЭВ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.