• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Анхны хэлбэрээрээ хадгалагдаж үлдсэн хийд

admin by admin
04/28/2024
in Бусад
0
Анхны хэлбэрээрээ хадгалагдаж үлдсэн хийд

Хуучнаар Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг, одоогийн Баянхонгор аймгийн төв Түйн голын эрэгт Соронзонзонгомбын хошуу хүрээ нь 1755 онд ван Цэвдэнжавын үед баригдаж эхэлсэн түүхтэй. Энэ хүрээнд байсан олон хийдийн нэг Хачин ламын хийд нь өнөөг хүртэл анхны хэлбэрээрээ хадгалагдан үлджээ.

Энэ хийдийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд 1903 оны үед барьж байгуулжээ.

Хачин ламыг Төвөдийн Банчин эрдэнээс 8 дугаар Богд Жавзандамба хутагтын багш ламаар илгээсэн ч тодорхой учир шалтгааны улмаас Богдын багш болж чадаагүй. Тиймээс Богдын хүрээнээс гарч дээрх хошуу нутагт ирж суурьшин, нутгийнхандаа эрдэм ухаанаараа хүндлэгдэн мэргэн Хачин, Хачин багш, Хачин номон хаан хэмээн алдаршсан байна.

7 дугаар Богд гурван хачин ламтай байсан гэдэг. Хачин гэдэг нь өглөө, үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг аж.

Хачин ламын хийд нь сумын төвийн баруун урд зүгт, хар модон банзан хашаатай, хашаа болон сүмийн хаалга нь баруун талдаа байгаа нь зарим хийдийг Шамбалын орон уруу харуулан барьдаг нэгэн ёсны уламжлалтай холбоотой.

Хийд хоёр давхар, урд талын хаалгаар ордог. Доод давхар нь өвлийн сууц бөгөөд дотроо хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж ханзыг халаадаг, дээд давхар нь зуны сууц бөгөөд дотроо гурван өрөөтэй. Хийдийн ханануудад үлгэр домгийн сэдэвтэй төвөд зураачдын хуа-жин хэлбэрийн өнгө ялган зурсан зургууд голлодог.

Хийдийг барихаар Төвөдөөс уран сийлбэрч дархчууд ирсэн гэдэг ба гадна дээврийн хөндлөн яс моднуудыг нэвт ухаж сийлж хийсэн байна. Ханыг янз бүрийн цэцгэн хээ, далавчаа дэлгэж буй тогос шувуу, догшин дүрст луу зэргийг дүрслээд, байшингийн өнцөгт зааны толгойн бүтэн сийлбэрийг өнгө ялган будаж чимэглэжээ.

Хачин ламын хийдийн их дааман хаалганы дээд талд алтан боронзоор зүмбэрдэж бичсэн өргөлийн бичиг байдаг агаад түүнд “…Их амгалан хурцын орон, номын баясгалант цэцэрлэг” хэмээн бичжээ. 

()

Previous Post

“Гала”-гийн хоёр эвлэрэв

Next Post

АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО АМЖИЛТАНД ХҮРГЭВ

Next Post
АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО АМЖИЛТАНД ХҮРГЭВ

АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО АМЖИЛТАНД ХҮРГЭВ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.