АНУ-ын “Синетик” театрын авьяаслаг монгол жүжигчин Ганхуягийн Занабазар дэлхийд алдартай “Гоо үзэсгэлэн ба араатан” жүжгийн гол дүр болох араатны дүрд тоглож байна.
Жүжигчин Г.Занабазар өмнө нь У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Ромео, “Арван хоёр дахь шөнө” жүжгийн Фесте, “Питер Пэний адал явдал”-ын жүжигт Сүүдэр, “Нойрсож буй гоо үзэсгэлэн” жүжгийн Ханхүүгийн дүрийг бүтээжээ. Сар руу аялсан нь” жүжгийн ерөнхийлөгч Барбонфойлис, “Алиса гайхамшигийн оронд” жүжгийн Дормауз, “Хоосон байшин” жүжгийн Вергесийн дүрд тус тус тоглосон билээ. “Гоо үзэсгэлэн ба араатан” жүжгийг гуравдугаар сарын 3-наас тоглосон бөгөөд дөрөвдүгээр сарын 2-нд хаалтын тоглолтоо хийх аж.
Түүний аав Н.Ганхуяг АНУ-д Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж, эх орноо сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж яваа хүн бий.
()
Discussion about this post