• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

С зөвшөөрөл зардаг үе ард хоцорсон, ийм яриа гаргаж буй нь ил тод нээлттэй байдлыг эсэргүүцснийх

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Онцлох мэдээ
0
С зөвшөөрөл зардаг үе ард хоцорсон, ийм яриа гаргаж буй нь ил тод нээлттэй байдлыг эсэргүүцснийх

Улс хоорондын ачаа тээврийн тусгай зөвшөөрөл буюу С зөвшөөрлийг АТҮТ-өөс олгодог байсан бол Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжсэнээр 3 уурхай буюу Эрдэнэс Тавантолгой ХК, “Энержи ресурс”, орон нутгийн өмчит Тавантолгой ХК олгож буй. Дээрхи гурван уурхай олгож эхэлснээс хойш С зөвшөөрлийг хэд дахин нугалж зарж байна, өөрсдийнхөө ярьсан компаниудад тусгай зөвшөөрлийг олгож байна гэх хардлага гарч байна.

Энэ дагуу бодит мэдээллийг хүргэж байна.

Энэ талаар ЭТТ ХК-ны Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу:

-С зөвшөөрөлтэй холбоотой ЭТТ ХК өнгөрсөн ямар арга хэмжээ авсан талаар товч мэдээлэл өгье. Монгол, Хятад хоёр улсын хэлэлцээний дагуу 7200 С бичиг солилцож ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх квот бий. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой компани, тус компанийн худалдан авагчид нүүрсээ тээвэрлэхэд зориулан олгогдож байгаа. 4680-аасаа 2023 оны 1 дүгээр улиралд авто тээврийн нэгдсэн систем буюу АТҮТ-ийн эрхэлдэг мэдээллийн системээр хүсэлт гаргасан ААН-үүдэд хувь тэнцүүлээд, хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр ижил тэгш хандаж С зөвшөөрлийг хуваарилсан.

   Уурхайнууд бичиг хуваарилдаг болсноос шалтгаалаад хэн нэгэн жолооч ажилгүй боллоо, эрх ашиг хөндөгдлөө гэсэн яриа гарч байх шиг байна. Гэтэл бүх хугацаанд С бичгийн тоо хязгаартай, өнгөрсөн онд 6000 байсан. Харин энэ онд жаахан нэмэгдсэн байна. Нүүрсний тээвэртэй холбоотой автомашины тоо, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн тоо зах зээл дээр байх ёстой бодит хэмжээнээс хэтэрсэн байна. Өөрөөр хэлбэл тэнд 22000 жолооч машин үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо байдаг. Энэ тоо АТҮТ-ийн мэдээллийн системд бүртгэгдсэн тоо мэдээлэл. Өнгөрсөн 2023 оны 1 дүгээр улиралд нийтдээ 10300 орчим тээврийн хэрэгсэлд С бичиг авъя гэдэг хүсэлт тээврийн нэгдсэн системээр дамжуулаэ ААН-үүдээс ирүүлсэн. Энэ С зөвшөөрлийг олгохдоо 2 л зарчим барьсан.

-Нэгдүгээрт тухайн үеийн дүрэм журмын дагуу, итгэмжлэгдсэн тээврийн баг буюу энэ багтаа орчихсон байх ёстой.

–Хоёрдугаарт, энэ тээврийн нэгдсэн системээр хүсэлтээ гаргасан байх ёстой. Хүсэлт гаргахын тулд тухайн ААН нэгж татвар хураамжийн өргүй байх ёстой, автомашин тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоондоо хамрагдсан байх ёстой, жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэх гэрчилгээтэй, хугацаа нь дуусаагүй байх ёстой гэсэн шалгуур тавьсан. Үүнийг хангаж байж системд хүсэлтээ гаргадаг юм байна. Энэ хүсэлтийнх нь дагуу аваад үзэхэд нийтдээ 2 шаардлагыг зэрэг хангасан 7000 орчим байсан. Үүнээс эхний ээлжинд С бичгээ нийт хүсэлт гаргасан этгээдийн 38 хувьд нь олгосон. Энэ нь 100 компанийн 38-д нь олгосон гэсэн үг биш. Нэг компани 100 машинаар хүсэлт гаргасан бол 38 машинд нь С зөвшөөрөл өгсөн гэсэн үг. Энэ бүх мэдээллийг ett.mn сайтад байршуулсан, нээлттэй. Ямар компани хэдэн тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл хүсээд, хэд нь авсан бэ гэдэг нь бүгдэд нээлттэй тодорхой байгаа. Дараа нь 2 сарын 15-ны үед энэ 38 хувиа 50 хувь болгож нэмэгдүүлсэн.

-Яагаад 2 үе шаттай болгосон бэ гэхээр Цагаан хад орчимд худалдан авагч аваад хуримтлагдсан байгаа нүүрсийг экспортод гаргах зорилгоор эхний С олголтын хийсэн. Гэтэл Цагаан хадны үлдэгдэл багасахгүй улам ихсээд байсан учраас нэмээд С бичиг олгосон. Ингэж С бичиг олгохдоо 100 хүсэлт гаргасан нь 38 байснаа 50 болоод нэмэгдсэн гэсэн үг. Хэн нэгэнд илүү, нууцаар С зөвшөөрөл тараана гэж байхгүй.

-Дараагийнх, хил нөхцөлд худалдаж байгаа буюу биржээр арилжаалж байгаа нүүрсний тээвэрлэлтийн асуудал байна. Энд Эрдэнэс Тавантолгой ХК, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтраад ерөнхий гэрээний сонгон шалгаруулалт явуулаад, өнгөрсөн оны 12 сарын 19-нд эхлүүлээд, энэ 1,2 сард тендер шалгаруулалт амжилттай болсон. Нийтдээ 300 гаруй ААН энэ тендерт оролцсон, 377 тендерийн санал ирсэн. Үүнээс 122 ААН буюу компани 176 гэрээ байгуулж ажилласан. Энэ ерөнхий гэрээ буюу Эрдэнэс Тавантолгой ХК өөрсдөө Ганц мод боомтод хүргэж өгөхөд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу гүйцэтгэгчийг сонгож байгаа хэлбэр. Эрдэнэс Тавантолгой ХК С зөвшөөрөл олгохдоо хэн нэгэнд давуу байдал огт ойлгоогүй. Одоо С бичиг 15-20 сая төгрөг хүрчээ, өмнө нь сайхан 5 саягы төлөөд авдаг байсан гээд бичигдэж байна. Ямар ч байсан ЭТТ компани энэ хугацаанд тэгж С бичиг тараасан зүйл огт байхгүй.  Харин ч өмнө нь авлигын асуудал байж, шалгагдаж буй улс ч байгаа юм билээ.

Үндсэндээ хил нөхцөлтэй нүүрсний худалдааг олон хүн эсэргүүцэж байна. Энэ юутай холбоотой вэ, нүүрсний хулгайн асуудал байгаа. Аман дээрээс 100 доллароор авч байна, биржээр арилжаалаад 179-180 доллар хүрлээ. Энэ зөрүү Эрдэнэс Тавантолгой компани, 3 сая гаруй монголчуудын хувьцаа эзэмшиж буй компанид ашиг болж ирж байна. Үүнийг эсэргүүцэж, нүүрсээ хямдхан зөөх гэсэн, нөгөө талаар 8 км, 20 км зайд маш өндөр үнээр зөөх гэсэн хүмүүсийн эсэргүүцэл, оролдлогууд маш их байна. Үүнийг ард иргэд, газар дээр нь ажиллаж байгаа хүмүүс зөвөөр ойлгож хүлээж аваарай.

Өмнө нь С зөвшөөрөл дагасан авлига байсан байх. Одоо тэр үе өнгөрсөн, тийм зүйл байхгүй. Бүгд зарчимтай байх ёстой. Үнэнтэй нүүр тулах ёстой. Уурхай дээр С бичиг ирснээр хүмүүс ажилгүй болсон юм байхгүй, угаасаа л тоотой байсан. Тооноосоо давсан машин жолооч байсан. Энэ хооронд давуу байдал олгодог, авлигын асуудал байсан байж магадгүй. Үүнийг таслан зогсоосон гэв.

Эндээс харахад С зөвшөөрөл зардаг үе ард хоцорсон, тийм яриа гаргаж байгаа нь ил тод нээлттэй болсон байдлыг эсэргүүцэх гэсэн оролдлого байж таарлаа. 

()

Previous Post

Л.Оюун-Эрдэнэ: Шинэ үе шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно

Next Post

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК АНХ УДАА ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА

Next Post
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК АНХ УДАА ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК АНХ УДАА ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖААЛЛАА

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.