• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Элит гаралтай жүжигчин Jung Hae In

admin by admin
09/08/2025
in Гадаад мэдээ
0
Элит гаралтай жүжигчин Jung Hae In
Элит гаралтай, удам угсаа сайтай гэж Солонгос жүжигчин залуу Jung Hae In-ийг хэлж болох юм. Чадварлаг, царайлаг, даруухан жүжигчин залуугийн өвөг дээдсийг нь яривал  тун сонирхолтой.
Тэртээх 1762-1836 онд Чусонд аж төрж байсан нэгэн агуу сэтгэгч байж. Философич, яруу найрагч, шинжлэх ухаанч, улс төрийн зүтгэлтэн тэр эрхмийг Jung Yakyong гэх бөгөөд өөрийгөө “Dasan” хэмээн нэрийддэг. Хожим, одоо цагт бол Солонгосын Да Винчи гэж дуурсагдах болсон байдаг. Энэ агуу хүний 6 дахь үеийн ач хүү нь бидний сайн мэдэх жүжигчин Jung Hae-In.
Удмаараа ажилсаг хичээнгүй Хэ Инийг хүүхэд байхад эмч мэргэжилтэй эцэг, эх нь хувийнхаа эмнэлгийг ажиллуулаад түмэн завгүй байдаг байж. Тиймдээ ч эрэгтэй дүүгийнхээ хамт эмээ, өвөө дээрээ өсжээ. Өсөж том болох тусмаа дүүгийнхээ хувьд аав шиг нь хүн болсон гэнэ. 2019 онд ах, дүү хоёр “Hang Out With Yoo – Relay Camera Special” шоунд оролцсон бөгөөд дүү нь Хэ Иний талаар “Би ахаас яаж амьдрах, ямархуу сэтгэлгээтэй байх, бусадтай хэрхэн харьцах, бас хэрхэн хайрлах талаар харж суралцдаг. Ах үнэхээр сайн хүн” гэж хэлж байжээ.
Өсвөр насандаа Хэ Ин их сургуульд биотехнологиор элсэх гэж байгаад зүрх сэтгэлээ дагаж жүжигчин болох замналыг сонгожээ. Тэр 21 насандаа цэрэгт явж, 2 жилийг тэнд өнгөрүүлэхдээ жүжигчин болохоор төрсөн, өөрт нь тохирох ажил мөн гэдэгт 100 хувь бат итгэлтэй болсон гэнэ. Ингээд бие бялдартаа анхаарч, халагдаж ирээд 12 кг хасжээ. Хожуу гэж болох 26 насандаа жүжигчнээр дэбют хийгээд удалгүй анхны гол дүрээ алдарт Сун Е-Жиний хамт бүтээсэн. Нөгөө “Хоол авч өгдөг хөөрхөн эгч” цувралыг санаж байгаа биз дээ.
Тэдний хамт тоглосон ‘Something in the Rain’ цувралын продюсер эрэгтэй гол дүрээрээ шинэ залуу жүжигчин Хэ Ин-ийг яагаад тоглуулах болсноо “Алдартан төрөн гарахад ихэвчлэн царай төрхөөсөө болсон байдаг. Гэвч Хэ Ин жүжиглэлтээрээ алдаршсан. Би түүний гуравхан бичлэгийг үзээд л сонгосон юм. Маш сайн жүжиглэдэг. Тэр өөрөө хөөрхөн залуу төдий харагдаад авьяас чадвараа хий дэмий хийсгэхгүй ухаалаг. Итгэж найдаж болох жүжигчин” гэж тайлбарласан байна.
Айлын том хүү, алсын хараатай, авьяасын ундарга гэдгээс гадна хамгийн гол нь Хэ Ин тун хүнлэг нэгэн. Сүүлд ‘Tune In For Love’ кинонд хамт тоглосон жүжигчин Ким Гу-Ын манай залууг дэндүү сайхан сэтгэлтэй, эелдэг хүн гэж тодотгоод “их магтаал сонсвол яахаа ч мэдэхээ байчихдаг, даруухан” гэж онцолжээ. Ийм л хайрлам сайхан хүн байна. Дээр нь сайн зурдаг, хоол хийнэ гэж хашраадаг, таеквондогийн хар бүстэй.
Тэрчлэн саяхан алдарт G Dragon-ы 1988 луу жилтнүүдийн нэвтрүүлэгт оролцоод хүмүүжлээрээ гоц ялгарч байсан, нэвтрүүлгийн эзэн GD удаа дараа түүнийг сонгоод гэж яригдаж байна лээ.
Previous Post

Хөвсгөлд 24 настай И амиа алдаж, 34 хүний шинжилгээнээс 22 нь эерэг гарчээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Элит гаралтай жүжигчин Jung Hae In
  • Хөвсгөлд 24 настай И амиа алдаж, 34 хүний шинжилгээнээс 22 нь эерэг гарчээ
  • Л.Оюун-Эрдэнэ “Би албан тушаалтай ч, үгүй ч үзэл санаа үйл хэргээ гүйцээнэ” гэжээ
  • Төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа: Дайнд гарах түгшүүрийн бүрээ үлээлцсэн минь
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.