• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнд оролцов

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах ажлын хүрээнд барилгын чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэг, зөвлөгөөнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр Туркт Улсад болсон газар хөдлөлтийн голомтод үүрэг гүйцэтгэсэн эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаасаа хуваалцаж, зөвлөмж сургамж өглөө.

    ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, Бүгд Найрамдах Турк улсад болсон газар хөдлөлтийн талаар илтгэл танилцууллаа.

Тэрбээр “Гамшиг болсон тус газар нь хоёр сая гаруй хүнтэй томоохон хот байсан. Улаанбаатар хотоор жишээ татахад Таван шараас Хужирбулан хүртэлх зайтай газрын зам дагуу баригдсан бүх байшин нурсан байв.

Нурсан барилгын цаагуур харагдах зарим барилга бүтэн байгаа ч орон нутгийн удирдлага нь “Хотоо бүрэн цэвэрлээд шинэ хот байгуулна. Бүтэн үлдсэн барилгыг дахин ашиглахгүй” гэсэн юм.

Байшингийн ханыг дүүргэсэн тусгаарлагч нь нүхтэй тоосгонуудыг шидэхэд бутарч унадаг. Ямар шалтгаанаар барилга барихад ашигладгийг мэдэхгүй ч хэврэг байсан.

Юу ч үгүй нурсан барилгаас хүн амьд үлдэх магадлал туйлын бага. Амьдралын алтан гурвалжин орсон хүмүүс амьд үлдсэн.

Түүнчлэн одоогийн байдлаар 50,000 гаруй хүн газар хөдлөлтөөс болж амиа алдсан гэх боловч үүний цаана хэчнээн хүн дарагдаж, шороотой хамт ачигдсаныг мэдэхгүй.

Мөн орон сууцныхаа хажууд тээврийн хэрэгслээ тавьсан нь бүгд дарагдсан.

Бид дөрвөн барилга дээр очсон. Эхний хоёр нь хүний хөдөлгөөн ихтэй газар бөгөөд нэг давхраа манай улс шиг үйлчилгээний төв болгожээ. Үүнээс шалтгаалж тэр хоёр байшин овоолсон шороо шиг болсон. Харин хүний хөдөлгөөн бага орон сууц нь өөрчлөөгүй учраас хэвээр үлдсэн байна.

Турк улсад болсон шиг газар хөдлөлт манай улсад өвөл болбол нэгдүгээр хорооллын есөн давхар нэг барилга нурсан ч бид зохион байгуулж дийлэхгүй” гэв.

Аврагч нарын гэр бүлийнхэн нь гамшигт өртсөн учир аврах ажиллагаанд оролцох сэтгэл зүйгүй байсан. Турк улс руу аврах ажиллагаанд явсан зурагчид авсан зургаараа тавдугаар сард үзэсгэлэн дэлгэх болсныг бригадын генерал Б.Ууганбаяр хэлэв.

Хэлэлцүүлэгт мэргэжлийн 72 байгууллагын 220 гаруй төлөөлөл оролцож, Улаанбаатар хотын барилгын чанар стандартын талаар зөвлөмж гаргалаа.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн 98 хувь нь идэвхтэй газар хөдлөлтийн бүсэд хамаардаг бөгөөд 1995-2009 онд нийт 600 гаруй сулавтар хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Үүний зэрэгцээ нийслэлд 6.6-7.6 магнитудын хүчтэй газар хөдлөхөд төвийн зургаан дүүргийн барилга байгууламжийн нурах магадлал, хохирлын хэмжээ 22-48 хувьтай, гэр хороололд 81 хувьтай хэмээн тооцоолсон байна.

()

Previous Post

Хамгийн чинээлэг эртэй гэрлэсэн Солонгосын 5 алдартан

Next Post

Энэ оны эхний хоёр сард 567,600 толгой мал хорогджээ

Next Post
Энэ оны эхний хоёр сард 567,600 толгой мал хорогджээ

Энэ оны эхний хоёр сард 567,600 толгой мал хорогджээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.