• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

БНХАУ-ын 3 компани оролцож 1 тонн нүүрсийг 178.6-аас ам.доллароос дуудаж 182.1 ам.доллароор худалдав

admin by admin
04/28/2024
in Нийгэм, Онцлох мэдээ
0
БНХАУ-ын 3 компани оролцож 1 тонн нүүрсийг 178.6-аас ам.доллароос дуудаж 182.1 ам.доллароор худалдав

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д өөрчлөлт хийж, 2022 оны 10 дугаар сарын 26-д онцгой дэглэм тогтоон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон билээ.

Онцгой дэглэм тогтоосноос хойш сайн мэдээ дуулдах болсон. Тухайлбал, 2022 оны эцсийн мэдээгээр “588.5 сая ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг 1.5 дахин буюу 410 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн, мөн гадаад валютын орох урсгалыг 416.6 сая доллараар нэмсэн” байна. Энгийн жишээ хэлэхэд энэ үр дүнд  хүрэхийн тулд өдөрт 200 машин нүүрс ачдаг байсныг 800 болгон нэмжээ. Тоо бодоод, толгойгоо гашилгаад байхааргүй, хэн ч харсан сайн үзүүлэлт л дээ.

Мөн нэг ололт нь Хил нөхцлөөр биржээр худалдаалж эхэлсэн. Ингэснээр:

       -“ЭТТ” ХК  2023 оныг хүртэл нүүрсээ амны үнээр худалдсаар ирсэн юм. Амны үнэ гэдэг нь компани нүүрсээ олборлоод уурхайн амнаас худалдаалдаг. Худалдан авагч тал авсан нүүрсээ уурхайн амнаас шууд ачуулдаг буюу тухайн худалдан авагч тээврээ өөрсдөө хариуцдаг, хэний машинаар ачуулахаа өөрсдөө шийддэг байв. Ингэснээр тээврийн ашиг худалдан авагч талын халаасанд үлддэг байсан.

-“ЭТТ” ХК-ийн сайн чанарын буюу коксжих нүүрсийг БНХАУ-ын Бугат хот дахь гангийн үйлдвэрүүд болон бусад хувь хүмүүс авдаг. Тэд 2023 оны нэгдүгээр сар хүртэл тээврээ бүрэн хариуцдаг байсан. Үүнийг өөрчилж 2023 оны 2 сараас Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан сонгон шалгаруулалтад шалгарсан компаниуд тээврийг гүйцэтгэж байна.  Монгол Улс цаашид ам нөхцлийг халж, зөвхөн хил үнээр коксжих болон эрчим хүчний нүүрсээ борлуулахаар зорьж байна.

-Монголын хөрөнгийн биржтэй хамтран нүүрсээ цахимаар худалдаж эхлээд буй.  Эхний эхний арилжаа 2023 оны 2-р сарын 09-ний өдөр амжилттай эхэлсэн.  Энэ 3 дугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын 3 компани оролцож 1 тонн нүүрсийг 178.6-аас ам.доллароос дуудаж 182.1 ам.доллароор худалдаалав. Хаанаас нь ч харсан Монголд ашигтай, сайн үйлс шүү.

              БИРЖЭЭР ХУДАЛДАА ХИЙСНИЙ ДАВУУ ТАЛ:

Үнэ өсөж, борлуулалт нэмэгдсэн, Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгасан, Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана. Хамгийн чухал нь Валютын нөөц өснө. Төсөвт төлөх татвар нэмэгдэх зэрэг давуу талтай.

Нөгөө талаар нүүрстэй холбогдох авлига албан тушаалын хэрэг, хардлага сэрдлэг оргүй арилж, бүх мэдээлэл шилэн, олон нийтэд ил тод, нээлттэй болох юм. Үүний эхлэлийг ЭТТ ХК амжилттай тавьж одоогоор 4 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулаад байна.

              Алдаагаа харж, алдагдсан байж болох боломжийг ярья…

–  Жишээ нь, “ЭТТ” ХК өнгөрсөн хугацаанд зөвхөн коксжих нүүрсээ хил нөхцөлөөр худалдсан бол 4.2 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломжтой байжээ. 2011 оноос өнөөг хүртэл “ЭТТ” нийт 4.9 тэрбум ам.долларын орлого олсон байна. Хил үнээр худалдсан бол 9.1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой байв. Үүний зөрүү 4.2 тэрбум ам.доллар. Их мөнгө шүү. Энэ мөнгө хаашаа ордог байв, нүүрс худалдан авагч тал буюу урд хөршид үлддэг байсан нь нууц биш болжээ.

()

Previous Post

 МАНЖ ЧИН ГҮРНИЙ ЗАЛГАМЖЛАГЧ НЬ ХЯТАД МӨН ҮҮ?

Next Post

ХӨШИГНИЙ ЦААДАХ ЗОДООН

Next Post
Ерөнхий сайдаасаа болгоомжил!

ХӨШИГНИЙ ЦААДАХ ЗОДООН

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
  • Японы цог жавхлант эзэн хаан Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийв
  • М-СИ-ЭС ГРУПП МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ТЭРГҮҮНД ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ
  • Японы эзэн хааны бэлэг хоёр сармагчингийн түүх
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.