Капитал банкны эрх хүлээн авагч Дэлгэрхүү:
-Энэ банк нийт 8 охин компанитай. Энэ банкийг 4 дэх жилдээ шалгаж байна. Тус банк архивын олон баримтаа устгасан. Шүүх энэ сарын 9-нд эхний шийдвэрээ гаргасан ч эрх хүлээн авагчийн гомдлыг нэг бүрчлэн шалгаагүй. “Мөнх хаан трэйд” компани Хан-Уул, Баянзүрх дүүрэгт тус тус нэг газартай байсан ч тэдгээр газрын бичиг баримтын хугацаа дууссан юм билээ. Анхан шатны шүүх энэ хэргийг нэг мөр шийдээгүй.
Зээлийн хүү жилийн 8-9 хувийн хүүтэй байжээ. УИХ-н гишүүн Т.Доржханд “Говь” ХК-ийн Хуулийн хэлтсийн захирлаас та бүхэн зах зээлийн хэдэн хувийг эзэлдэг, яагаад ХААН банкнаас зээл авааагүй, энэ зээлийг авснаар экспортыг хэрхэн өсгөсөн, тансаг хэрэглээний бүтээгдэхүүнийг улсын банк санхүүжүүлэх шаардлага үнэхээр байсан уу гэж асуув.
“Говь” ХК жил бүр 600-700 тэрбум тонн ноолуур боловсруулж, бүтээгдэхүүнээ экспортолдог аж. ХААН банкны дүрэмд холбоо харилцаатай компаниуддаа зээл өгөхийг хориглодог байна БНХАУ ноолуурын компанидаа татаас өгч, ААН-үүдээ дэмждэг. Бид ноолууран бүтээгдэхүүнийг хүн бүрд буюу боломжийн үнээр худалдаалах бодлого баримталдаг гэв.
Жил бүр дэлхий даяар 20-24 мянган тонн ноолуур бэлтгэдгээс талыг нь манай улсаас нийлүүлдэг байна.
УИХ-ын хаврын чуулганы дараа сонсгол үргэлжилнэ.
Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь ээлжит сонсгол эхэллээ.
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр томилогдон 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.
Дотоодын аж ахуйн нэгжүүдэд түүхий эд татан авахад нь зориулж 100 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд олгожээ. Энэ хөтөлбөрийг гүйцэтгэх захирал асан Батбаяр хэрэгжүүлжээ. Капитал банк энэ хөтөлбөрийг дамжуулан зээлдүүлсэн ч зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд тус банкны захирал асан Д.Ариунболдыг дуудах шаардлагатай гэж шинжээч дүгнэв. Тэрээр “Мөнх хаан трэйд” компаниараа 5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Гэвч тэрээр сонсголд ирсэнгүй. Энэ зээлийн хувийн хэргийг устгасан байж болзошгүй гэж шинжээч танилцуулсныг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр маш ноцтой гэв.
2015 онд УИХ тогтоол гарган, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
“Говь” ХК нийт 5 удаа болон өөрийн хамаарал бүхий “Дулаан гэр” компаниар дамжуулан 31.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Иймд тус компанийн хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханыг дуудсан юм. Тус компани дээрх зээлээр “Таван богд”-ын өөр компанийн зээлийг хаахад ашигласан. Мөн хадгаламжийн дансандаа хадгалж байжээ. Энэ нь тус компанийн Голомт банктай байгуулсан гэрээг зөрчжээ. Энэ зээлийг тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор авсан ч зээлээ зориулалтын бусаар ашигласан гэж шинжээч дүгнэв.
“Таван богд” групп Хөгжлийн банкнаас “Гоёо”, ХААН банк, “Улаанбаатар гурил” компаниар дамжуулан мөн зээл авчээ. Нийт 226 тэрбум төгрөгийг жилийн 8-9 хувийн хүүтэй авчээ. Ингэснээр тус банкнаас хамгийн их хэмжээний зээл авсан байна.
“Снөү фийлдс” компани 9.3 тэрбум төгрөгийн зээл аваад мөн л зээлийг зориулалт бүсаар зарцуулжээ.
()
Discussion about this post