Гэрийн үйлчлэгч Бася Пясецка тэрбумтан Жонсон ба Жонсон компанийн өв залгамжлагч болсныг орчин үеийн Үнсгэлжингийн түүх гэдэг. Баян айлын гэрийн үйлчлэгч Бася Пясецка 34 настай хүртлээ онгорхой хаалгын завсраар үнэт үслэг эдлэл, гоёл чимэглэлээ гайхуулан тансаг хувцас өмссөн бүсгүйчүүдийг сонирхон хардаг байв. Хэрэв тэр үед ичимхий үйлчлэгчид чи удахгүй ийн хувцас өмсөж эдэн дунд хатагтай шиг алхана гэвэл үнэмшихгүй байсан биз ээ. Гэхдээ амьдрал алга урвуулахын дайнд өөрчлөгддөг түүх энэ үйлчлэгчид тохиожээ. Тун ичимхий шивэгчинд зөв саналыг зөв газарт нь нэг удаа л хэлэхэд асар их хөрөнгийн эзэн болох их аз заяасан байлаа.
Орчин цагийн Үнсгэлжин Бася Песяцка Америкийн мөрөөдлийн төлөө эрх чөлөөний оронд хөл тавьжээ. Польшийн Гродно хотоос холгүй Становице хот нь өнөөдөр Беларусийн нутаг дэвсгэрт байдаг. Тэнд Бася төрсөн юм. Бага дунд сургуулиа төгсөөд Бася Пясецка Вроцлавын Их Сургуульд элсжээ. Тэрээр урлагийн түүхэн дэх магистрын диссертацийг хамгаалж байсан ч Польшид цаашдын ажил хийж хэтийн төлөвөө биелүүлэх боломж үгүй байгааг мэдэрдэг байжээ. 1968 онд Бася Пясецка илүү сайхан амьдрал хайхаар Америк руу явав.
Басяд Америкт мэргэжлээрээ урлагийн чиглэлээр ажиллах боломжгүй тул үйлчилгээний ажилд орж, “боолын гэгдэх” аяг таваг угаар аар саархан ажил хийжээ. Польш бүсгүй Бася англи хэл мэдэхгүй, байгаа бүх хөрөнгө гэвэл 100 доллар байсан. Азаар түүнийг нэг тэрбумтан гэрийн үйлчлэгчээр авсан хүн нь Жонсон ба Жонсоныг үндэслэгчдийн нэг болох Роберт Вуд Жонсон I-ийн хүү Жон Сьюард Жонсон байлаа. Англи хэлээр цөөн хэдэн үг сурсан тул Жонсоны эхнэрийн үйлчлэгчээр ажиллаж, эхэлжээ. Тэрбумтан ажил олгогчийн гэрт үг хэлэлгүй зүгээр л хамаг чадлаараа шаргуу ажиллаж байлаа. Гэхдээ их сургуулиас авсан их мэдлэг нь түүнд их хэрэг, эзнийхээ гэрт боловсролоо харуулах боломж олгожээ. Учир нь Жон Сьюард Жонсон өөрийнхөө цуглуулгад зориулж нэгэн зураг худалдан авсан бөгөөд түүнийгээ хүн болгонд бахархан харуулдаг байжээ. Бася Песяцка энэ урлагийн бүтээлд ноёнтон илүү мөнгө төлсөн гэдгийг англи хэлээр арай гэж ойлгуулж чадав. Ичимхий үйлчлэгчийнх нь энэ үг эзнийх нь сонирхлыг татаж, нэмээд асуулт, тайлбар асуужээ. Бася бүх мэдлэгээ ашиглаж, энэ зургийг мастер өөрөө биш, зөвхөн шавь нь хуулбарлан зурсан болохыг нотлохын тулд оновчтой тайлбарлажээ. Гэрийн үйлчлэгч нь урлагийн түүхийн магистр зэрэгтэй байсан нь тогтоогдоход Жон Сьюард Жонсон, Басяг урлагийн зөвлөхөөрөө томилсон бөгөөд түүнээс зөвлөгөө авалгүйгээр зураг худалдаж авахаа больжээ.
Тун удалгүй гэрийн эзэн, ухаалаг, дур булаам туслах хоёрын хоорондох ажил хэргийн харилцаа нь хайр сэтгэлийн холбоо болон өргөжжээ. Тэрээр Бася Пясецкад байр түрээсэлж, удалгүй эхнэрээсээ салсан байна. 1971 онд Жон Сьюард Жонсон, Барбара (Бася) Пясецка нар албан ёсоор гэрлэв. Сүйт залуу Жонсон нь өмнөх эхнэрээсээ салаад ердөө наймхан хоногийн дараа хуримаа хийжээ.
Гэрлэх үед Бася 34 настай, нөхөр нь аль хэдийн 76 настай байжээ. Тэд Жонсоны зургаан хүүхдийн хэнийг нь ч хуримандаа зориуд уриагүй гэдэг.
Гэрлэсний дараа Басягийн амьдрал эрс өөрчлөгсөн. Бася үргэлж биеэ барьж, тайван, найрсаг, үргэлж сайхан сэтгэлээр ханддаг, даруу зантай, нөхрийгөө халамж тавьдагт талархдаг учир Бася Пясецка-Жонсонд нөхөр нь өөрийн мөнгийг үзэмжээрээ зарцуулах боломжийг олгов. Бася мөнгөнд санаа зовохгүй, зарцуулахдаа хязгаар тавихгүй болжээ. Удалгүй хувийн арал, Итали, Флорида дахь үл хөдлөх хөрөнгө, Нью-Жерси дэх гайхалтай үнэтэй үл хөдлөх хөрөнгө, Ясная Поляна тэдний эзэмшилд бүртгэгдэв.
Мөн Барбара Жонсоны сайн мэддэг эртний эдлэл, урлаг байв. Барбара Жонсон 11 жилийн турш нөхрийнхөө хамт амьдарч, эртний мастеруудын уран зураг, эртний тавилга, түүний дотор Людовик XVI-ийн нарийн бичгийн дарга, Рафаэлийн нүүрсэн зураг зэргийг багтаасан тансаг цуглуулгыг олж авсан бөгөөд Жон Сьюард Жонсон, эхнэрийнхээ цуглуулгыг зуун сая доллараар үнэлүүлж чаджээ.
Усан сангийнхаа эргэн тойронд эртний хөшөө байрлуулж, эргэн тойрон дахь бүх зүйлс алтлаг, мөнгөн чимэглэлүүд нь гялалздаг байв.
“Ясная Поляна” дахь үл хөдлөх хөрөнгөө, болзошгүй Дэлхийн 3-р дайны үед хамгаалахаар тусгайлан зохион бүтээсэн халаалтын систем бүхий тусдаа барилга байгууламжууд нохойн байр, цахирмаа цэцгийн хүлэмжийг мөн хамт бариулав. Үүнийг байгуулахаар нэг жилийн хугацаанд Их Британийн хатан хаанаас илүү их мөнгө зарцуулсан нь тодорхой болжээ. Хамгийн гол нь нөхөр нь түүний хүссэн бүхнийг үгүйсгээгүй бөгөөд түүний үзэсгэлэнтэй төрх, номхон дөлгөөн байдалд сэтгэл тун ханамжтай байдаг байв. Тэрбээр хөрөнгөө чадварлаг удирдаж, нутаг нэгтнүүдээ үйлчлэгчээр хөлсөлж, заримдаа буяны ажилд хандив өргөж, тэр байтугай нөхрөө хүүхдүүдтэй нь эвлэрүүлж чаджээ.
Сүүлийн жилүүдэд Жон Сьюард Жонсоны эрүүл мэнд ихээхэн дордож, хорт хавдарын зэрэгцээ олон өвчин давхар оношлогджээ. Хамгийн хачирхалтай нь хүүхдүүд нь аавынхаа өв хөрөнгийг залгамжлах эрхгүй үлдэж, Жон Сьюард Жонсон бараг хагас тэрбум долларын хөрөнгөө Басяад гэрээслэн үлдээжээ. Гэрээслэлийг зарласны дараа удаан хугацааны шүүх ажиллагаа үргэлжилж, Жонсоны гэр бүлээс олон хүнд тулгасан баримт олон нийтэд ил болов. Бася Пясецка нөхрийнхөө өв залгамжлагчид тодорхой хэмжээний төлбөр төлж, хууль зүйн зардал, өмгөөлөгчдийн ажил, өвийн татварыг төлж, 350 сая доллартай үлдэж чаджээ.
Хожим нь Барбара өөрийн хөрөнгөө хэд дахин нэмэгдүүлж, 2007 онд дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 149-р байрыг эзэлж Форбсын жагсаалтад оржээ. Сүүлийн жилүүддээ тэрээр Монакод амьдарч байсан бөгөөд Ясная Поляна эдлэндээ хөдөө орон нутгийн клуб нээжээ.
Барбара 2013 оны 4-р сарын 1-ний өдөр аз жаргал хайж ирсэн Америкт бус, хүсэл мөрөөдлөө бүрэн биелүүлсэн хүний хувьд төрсөн нутаг Польшид таалал төгсжээ.
Discussion about this post