• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Б.Энхбаяр: Хөгжлийн Банкны хоёр дахь сонсголд би, Ч.Хүрэлбаатар болон Х.Баттулгын Хүлэгт, Намуун, Номин гэрчээр дуудагдана

admin by admin
04/28/2024
in Улс төр
0
Б.Энхбаяр: Хөгжлийн Банкны хоёр дахь сонсголд би, Ч.Хүрэлбаатар болон Х.Баттулгын Хүлэгт, Намуун, Номин гэрчээр дуудагдана
Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар УИХ-ын хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ.

Түр хорооны дарга Б.Энхбаяр “УИХ-аар баталсан хяналт шалгалтын тухай хуульд зааснаар сонсголоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх үүрэгтэй. Үүний дагуу ирэх долоо хоногийн Даваа гарагт эхлэх хоёр дахь сонсголын талаар мэдээлэл хүргэж байна.

Хоёр дахь удаагийн сонсголоор дараах гурван асуудлыг хэлэлцэнэ.

  1. Монгол Улсын Хөгжлийн Банканд Хяналт шалгалт хийгдэж байсан байдал, тэдгээрээс гарсан үр дүнгийн асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Нэгдүгээрт нь миний бие өөрөө байгаа. Мөн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөгжлийн Банкны тухайн үеийн удирдлагууд, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр бүхий 21 албан тушаалтан гэрчээр асуугдана.
  2. Хөгжлийн Банкны охин компани болох “Ди Би Эм Лизинг” ХХК-аас санхүүжүүлсэн үйл ажиллагааны үр дүн эргэн төлөлтийн байдалтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 40 орчим санхүүгийн түрээстэй холбоотой харилцаа үүссэнээс шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр нэмж асуулт асуух шаардлагатай гэх 10 орчим хэлцлүүдийг ярилцана. Үүнтэй холбоотойгоор нийт 35 гэрч дуудагдана.
  3. Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн, улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөрийн багц гэсэн асуудлыг ярина. Энэ бол зээл биш. 2012-2016 оны үед Хөгжлийн Банкнаас улсын төсөвт суулгаж эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн 350 орчим төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Тодруулах шаардлагатай 43 гэрчийг одоогоор дуудах ба энэ долоо хоногт нэмж дуудах шаардлага гарвал нэмж дуудна. Тухайлбал, эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Төслийн удирдах хорооны дарга бөгөөд БХБЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Эрдэнэбүрэн, Молор констракшн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Эрдэнэ, үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Халтмаагийн Баттулга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг дуудагдана. Шинэ төмөр зам төслийн хүрээнд Зам тээврийн сайд байсан Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга байсан Цогтбаатар, “Түмэн хишигтэн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Баттулгын Намуун, Баттулгын Номин гэх мэт хүмүүс дуудагдахаар байна.

Хоёр дахь удаагийн сонсголыг ажлын таван өдөр гэж тооцож байсан. шалгалтын хүрээнд ярих танилцуулгыг зэргийг харахад ажлын гурав хоногт багтах боломжтой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хоёр дахь сонсгол хоёрдугаар сарын 6-8-нд зохион байгуулагдана” хэмээв.

“ЕРӨНХИЙ ДҮГНЭЛТИЙГ ГУРАВДУГААР САРЫН 17-НД ГУРАВ ДАХЬ СОНСГОЛ ХИЙГДЭЖ ДУУСААД, УИХ-Д ТАНИЛЦУУЛНА”

Түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар “Гэрч мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөхөөс санаатай зайлс хийвэл хариуцлага хүлээнэ гэж тэмдэглэл дээр гарын үсэг зурж байгаа. Зарим гэрчүүд ирээгүй ч бичгээр учир шалтгаанаа бичиж ирүүлсэн зүйл бий.

Албан тушаалтны тухайд Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Иргэний тухайд гэрч мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлс хийвэл зөрчлийн хуулиар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Ер нь хариуцлага тооцогдоно.

Ерөнхий дүгнэлтийг гуравдугаар сарын 17-нд гурав дахь сонсгол хийгдэж дуусаад, УИХ-д танилцуулна. Бидний зүгээс дүгнэлтийг хийхгүй бөгөөд сонсголын үеэр мэдээллийг тодруулж гаргаж ирж байгаа хэрэг” гэлээ.

()

Previous Post

Тэмцэл дүнгээ өгч, том хулгай зогсов уу?!

Next Post

Далайд гарцгүй ардчилсан орны Ерөнхий сайд ОХУ-д тавьсан хоригууд улсынх нь эдийн засагт хүнд цохилт болсон талаар гомдоллов

Next Post
Далайд гарцгүй ардчилсан орны Ерөнхий сайд ОХУ-д тавьсан хоригууд улсынх нь эдийн засагт хүнд цохилт болсон талаар гомдоллов

Далайд гарцгүй ардчилсан орны Ерөнхий сайд ОХУ-д тавьсан хоригууд улсынх нь эдийн засагт хүнд цохилт болсон талаар гомдоллов

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.