• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Үндэсний дата төв руу өдөрт 14,600,000 хандалт халдлага байдаг

Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа

admin by admin
12/13/2020
in Онцлох мэдээ
0
Үндэсний дата төв руу өдөрт 14,600,000 хандалт халдлага байдаг
Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газар мэдээллийн аюулгүй байдлын талаар хамтарсан мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд дурдсанаар, 2020 оны 12 дугаар сарын 09, 10 ны өдрүүдэд Монгол Улс руу, тухайлбал Үндэсний дата төв болон төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлагын талаар гадаадын сайтуудад мэдээлэл гарлаа.
Мэдээллийн утга нь “LuckyMouse” гэж нэрлэгдэх халдлагын бүлэг Windows үйлдлийн системийн “CVE-2017-118822” цоорхойг ашиглан халдах оролдого хийсэн тухай бөгөөд халдлага үйлдэхдээ тухайн байгууллагын ажилтнууд руу хортой код бүхий цахим шуудан илгээх, ашигладаг программ хангамжаар нь дамжуулах арга замуудыг ашигласан тухай өгүүлжээ.
Энэ төрлийн халдлагын оролдлогуудыг Үндэсний дата төв 2020 оны 3 дугаар сараас хойш илрүүлэн тухай бүр зогсоох, холбогдох байгууллагад нь мэдэгдэж таслан зогсоох арга хэмжээ авч байсан байна.
Энэ хүрээнд Эйблсофт ХХК 2020 оны 5 дугаар сард арга хэмжээ авч халдлага үйлдэх нөхцөлийг арилгасан талаар өөрсдийн цахим хуудсаараа мөн мэдээлэл өгсөн байжээ.
Төрийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон Үндэсний дата төв хариуцан ажилладаг бөгөөд төрийн мэдээллийн сүлжээнд холбогдох, ашиглах талаар Засгийн газраас тогтоосон журмын дагуу төрийн цахим мэдээлэл солилцох дэд бүтэц нь нэгдсэн хамгаалалтад байдаг.
Монгол Улс болон Үндэсний дата төв руу чиглэсэн зорилтот /target/ халдлага 2013 оноос эрчимжиж эхэлсэн бөгөөд холбогдох байгууллагууд тухай бүрт нь халдлагатай холбоотой арга хэмжээг авч төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, таслан зогсоож байгаа болно.
Үндэсний дата төв руу сүүлийн зургаан сарын хугацаанд өдөрт дунджаар 66 сая орчим хандалт хийгдэж байгаагаас 14,600,000 орчим нь халдлагын шинжтэй гэж бүртгэгддэг.
Цаашид цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчныг хангах чиглэлд Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн системийн тухай, Цахим аюулгүй байдлын тухай багц хуулийн төслийг боловсруулж 2021 оны 1 дүгээр улиралд багтаан батлуулахаар төлөвлөж байна.
Цахим халдлагууд нь зөвхөн төрийн байгууллага, ажилтнуудаас гадна иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудад мөн чиглэсэн байдаг тул дараах анхан шатны алхмуудыг мөрдөж хэвшихийг зөвлөж байна.
Компьютер, гар утас болон бусад ухаалаг болон сүлжээний төхөөрөмжүүдийн үйлдлийн систем, хэрэглээний программ хангамж, вирусын эсрэг программуудын шинэчлэл/update-г цаг тухайд нь болон автоматаар хийж байх.
Хортой код, компьютерийн вирусын эсрэг программ хангамж тогтмол ашиглах.
Интернэтээс үл мэдэгдэх, найдваргүй эх сурвалжаас программ, тоглоом татахгүй байх.
Байгууллагууд өөрийн интернэт сүлжээ, цахим шуудангийн хэрэглээнд хяналт тавьж сэжигтэй үйлдэл, хортой кодоос хамгаалах арга хэмжээ авах.
Цахим шуудангаар ирсэн сэжигтэй мэйл түүний хавсралтыг нээхгүй байх.
Гэрээсээ цахимаар ажиллах үед мэдээллийн аюулгүй байдлыг сайтар анхаарч, компьютерийг гэр бүлийн гишүүдтэй хамтран ашиглахгүй байх, ашигласан үед тусдаа хэрэглэгчийн эрхээр орж байхыг тус тус зөвлөж байна.
Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газар
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
Үндэсний дата төв Улсын төсөвт үйлдвэрийн газар
Previous Post

Автобус баазаас ПСР-ийн сорьцын тандалт, илрүүлгийн давтан шинжилгээ өгсөн 480 хүний хариу маргааш гарна

Next Post

Р.Булган: Тайзан дээр найрал хөгжим, үзэгчдээс эрч хүчийг мэдэрдэг

Next Post
Р.Булган: Тайзан дээр найрал хөгжим, үзэгчдээс эрч хүчийг мэдэрдэг

Р.Булган: Тайзан дээр найрал хөгжим, үзэгчдээс эрч хүчийг мэдэрдэг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.