2010 оны 8 дугаар 10-нд 765,000. 2010 оны 9 сарын 21-нд 510,000 доллар, 2011 оны 4 сарын 21-нд 600,000, 2011 оны 5 сарын 4-нд 480,000, 2011 оны 5 сарын 13-нд 520,000, 2012 оны 4 сарын 13-нд 500,000 нийт 3,375,000 америк доллар буюу 4,347,312,050 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан хэрэг.
ОРХОН АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О
Улсын яллагч А.Д, Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б, Д.Э /цахим/
Шүүгдэгч Л.Д, З.Г нарыг оролцуулан Нийслэлийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д, З.Г нарт холбогдох эрүүгийн 1941000150212 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн. З.Г
Монгол Улсын иргэн, Л.Д
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Г нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирал буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно” гэж заасныг тус тус зөрчиж,
Оросын Холбооны Улсын хаалттай хувьцаат нийгэмлэгийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал ажилтай хахууль өгөгч Зимин Алексей Владимировичийн “…“Эрдэнэт үйлдвэр” ХК-тай 2003- 2012 онуудын хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах, харилцан ашигтай байх…” гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн Оросын Холбооны Улсын Петербург хот дахь “Nomos” /Номос/ банкан дахь 40702840700450548201 тоот данснаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дын Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийн Латви Улсын “Аs Citadele” /Ас Ситаделе/ банкан дахь LV11PARX0009790520001 америк долларын дансаар дамжуулан, Г.Эы үүсгэн байгуулсан “Роwer Wit limited” /Повер Вит Лимитэд/ компанийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “NSBC” /Эн Эс Би Си/ банк дахь 640099859838 дугаарын америк долларын дансанд үргэлжилсэн үйлдлээр 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 765,000 америк доллар, 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 510,000 америк доллар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 480,000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 520,000 америк доллар, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 америк доллар, нийт 3,375,000 америк доллар буюу 4,347,312,050 төгрөгийг шилжүүлэн хахууль авсан,
-хахууль авах гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого буюу 4,347,312,050 төгрөгийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Г.Эы үүсгэн байгуулсан оффшор компанийн дансаар авч, үүнээс 569,060.99 Английн фунт стерлинг буюу 1,190,566,640 төгрөгөөр 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г.Э-ы нэр дээр Их Британийн Нэгдсэн Вант Улсын Лондон хотод 110 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авч мөнгө угаасан,
-мөн “…Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Л.Д нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам”-ын 1.1, 2.3.2, 5.1-д заасныг тус тус зөрчиж, Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийг бусдаар төлөөлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 5,054,642.53 ам.долларын үнийн дүнтэй 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гэрээнүүдэд болон ажил хүлээж авсан актад захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн өөрөө гарын үсэг зурж, дээрх гэрээнүүдийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Рrocess Control Intelligent Application” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2,070,173,580 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан…” хэрэгт хамтарч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Л.Дын 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулахад түүнд давуу байдал бий болгож, гэрээний хавсралт, ажил хүлээлцсэн тэмдэглэлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж дэмжлэг үзүүлэн оролцсон,
Шүүгдэгч Л.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирал 3.Гй санаатай нэгдэж, төлөвлөн зохион байгуулж албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ажлын байрны тодорхойлолт, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам”-ын 1.1, 2.3.2. 3 5.1-д заасныг тус тус зөрчиж,
Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийг бусдаар төлөөлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 5,054,642,53 ам.долларын үнийн дүнтэй 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан гэрээнүүдэд болон ажил хүлээж авсан актад захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн өөрөө гарын үсэг зурж, дээрх гэрээнүүдийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Рrocess Control Intelligent Application” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2,070,173,580 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
-мөн дээрх гэмт хэргийн улмаас олсон 2,070,173,580 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2006 оноос 2016 оны хооронд Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийн Бүгд Найрамдах Латви Улсын Аs Citidale банк дахь LV11PARX0009790520001 америк долларын харилцах дансанд шилжүүлэн ашиглаж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгээр, прокурорын яллах дүгнэлт, түүний хавсралтад заасан:
-Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт, түүний хариу Бүгд Найрамдах Литви Улс” (1-р хх-ийн 7-62 дугаар тал)
– “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь “Рrocess Control Intelligent Application” ХХК-тай байгуулсан гэрээ, санхүүгийн баримтууд (1-р хх-ийн 72-250, 2-р хх-ийн 1-250, 3-р хх-ийн 1-250, 4-р хх-ийн 1-250, 5-р хх-ийн 1-250, 3-р хх-ийн 1-76 дугаар тал),
– Иргэн Л.Д, Ц.Эн, Д.Ба, Ө.Г, Д.Н, Д.Б, Д.Б, Д.Б, Л.Д нарын арилжааны банкнууд дахь дансны хуулга, (6-р хавтаст хэргийн 77-238 дугаар тал),
-Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхий Прокурорын газраас ирүүлсэн албан бичиг (7-р хх-ийн 115-204 дүгээр тал)
-Дамно ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “…Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Ванд Улсын Лондон хотын “4 Quebec wharf, 315 kingsland road, hackney, london, E8 4DJ”” тоот хаягт байрлах орон сууц нийт 4,807,543,693 төгрөг, 2012 оны байдлаар 1,970,983,181 төгрөгөөр тус тус үнэлэгдлээ…” гэсэн 20-310 дугаартай дүгнэлт (7-р хх-ийн 214 дүгээр тал),
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Ванд Улсын Лондон хотын “4 Quebec wharf, 315 kingsland road, hanckney, london, E8 4D” тоот хаягт байрлах орон сууцтай холбоотой баримтууд (7-р хх-ийн 241-250, 8-р хх-ийн 1 -150 дугаар тал),
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 1 дүгээр орлогчийн ажпын байрны тодорхойлолт, (9-р хх-ийн 77-81 тал),
– “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам, (15-р хх-ийн 230-231 тал),
-Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн даалгавар, түүний биелэлтийн талаарх танилцуулга (7-р хавтаст хэргийн 34-37 тал)
– Нэгжлэг хийсэн тухай“…Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гарден 103 дугаар байр, 504 тоотод… баримтуудыг хураан авав…” гэсэн тэмдэглэл (7-р хх-ийн 71-74-р тал),
-Нэгжлэг хийсэн тухай “…З.Гын оршин суух Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 23/8 тоот орон байран нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан, буцаан олгосон тэмдэглэлүүд (7-р хх-ийн 49-68-р тал)
-2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ж.Ж-ы “…2006-2007 оны хооронд иргэн Л.Дын Британийн Виржинийн аралд үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компаний Латви улсын As Citadele банк дахь LV11PARX0009790520001 ам долларын дансаар нийт 13,792,337.29 долларын орлого орж, иргэд, аж ахуй нэгж компани руу нийт 13,788,694,84 ам долларын зарлагын гүйлгээ хийгджээ. Үүнийг 1,2,3 хүснэгтээр харуулав…” гэсэн мөрдөгчийн магадлагаа /7-р хх-ийн 205-211-р хуудас /
-Эрдэнэт үйлдвэр ХХК болон “Рrocess Control Intelligent Application” компаний хооронд байгуулсан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтууд/41-р хх-ийн 37-250, 43-р хх-ийн 1-132 тал/
-“Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газраас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-117-12/1047 дугаартай албан бичиг (9-р хх-ийн 76-82 дугаар тал),
-“Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газраас ирүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ХБ-117-12/2997 дугаартай албан бичиг (9-р хх-ийн 84-104 дүгээр тал),
-Гын Э гаргаж өгсөн Лондон дахь орон сууцтай холбоотой баримтууд /7-р хх-ийн 241, 8-р хх-ийн 60-р хуудас/
-Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 70 дугаартай “Г.Э эзэмшлийн Их Британы Нэгдсэн Вант Улсын Лондон хотын ”4 Quebec wharf, 315 kingsland road, hackney, london, E8 4DJ” тоот хаягт байрлах /110 мкв 1 давхар, 1 унтлагын өрөөтэй, зочны өрөө, гал тогооны өрөөтэй орон сууц/ үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /8-р хх-ийн 60-61/
-гэрч Г.Э-с 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гаргаж өгсөн Лондон дахь орон сууцыг “Монголиан Смелтинг корпорейшн” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн тухай баримт /8-р хх-ийн 70-143-р хуудас/
-Г.Э үүсгэн байгуулсан “Power wit limited” компанийн данс руу шилжүүлсэн 3,375,000 доллартой холбоотой гэрчийн мэдүүлгүүд /8-р хх-ийн 151-250-р хуудас/
-“Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газраас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ХБ-117-12/1047 дугаартай албан бичиг (9-р хавтаст хэргийн 15-82-р тал),
– “Эрдэнэт Үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газраас ирүүлсэн 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ХБ-117-12/2997 дугаартай албан бичиг (9-р хавтаст хэргийн 82-104-р тал),
-Мөнгөн хөрөнгө шилжүүлсэн данстай холбоотой баримтууд (22-р хавтаст хэргээс 37-р хавтаст хэрэг),
-Мөрдөгч Ж.Ж 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаартай магадалгаа (22-р хавтаст хэргийн 152-184 тал),
– Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл (16-р хавтаст хэргийн 93-101-р тал),
-гэрч Л.Дын “…дараа нь Г офшор компанийн талаар тайлбарлан өгсөн юм. Тэгэхэд төлөвлөгөөт ажлаа хийж байхад наад компаниараа хий ажил түргэн шуурхай яваад зүгээр юм байна гэж дэмжсэн юм. Ингээд Г захирал зөвшөөрөл авч үндсэндээ Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж, автоматжуулалтын чиглэлээр ажил гүйцэтгэж эхэлсэн. Гэрээний дараа Эрдэнэт үйлдвэрээс санхүүжилтийг офшор дансандаа аваад. Тэндээс туслан гүйцэтгэгч нарын төлбөрийг шилжүүлж, ажил гүйцэтгэсэн ажилтнуудад цалин хөлсийг өгдөг байсан гэж ойлгож болно. Г дарга чи офшор компанитай юм байна, танай компанийн дансаар мөнгө оруулж авмаар байна гэж хэлж. ажил гүйцэтгэх бэлэн гэрээ өгдөг байсан…” гэсэн мэдүүлэг (8-р хх-ийн 52-185-р тал),
-гэрч Ц.М-н “…”Рrocess Control Intelligent Application” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын актад ихэвчлэн автоматжуулалт хариуцсан ерөнхий мэргэжилтэн Л.Д, Холбоо мэдээллийн автоматжуулалтын цехийн дарга Лхагва, ерөнхий инженер, хэсгийн дарга нар гарын үсэг зурж ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч 3 Г баталгаажуулдаг байсан байна. Дээрх албан тушаалтнууд гарын үсэг зурснаар акт хүчин төгөлдөр болж, төлбөр тооцоо шилжих үндэслэл болдог байсан. Харин ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн захирал З.Г нь “Рrocess Control Intelligent Application” ХХК-ийн данс руу холбогдох анхан шатны баримтыг үндэслэн шилжүүлэх талаар албан бичгийг эдийн засаг хариуцсан захирал Болдбаатарт хүргүүлсэн байдаг. Болдбаатар захирал Санхүү хэлтсийн дарга Гт цохсоны үндсэн дээр Г дарга бид нарт тус гүйлгээг түргэн шуурхай хийх талаар үүрэг чиглэл өгч байсан асуудал байдаг…” гэсэн мэдүүлэг (8-р хх-ийн 174-175-р тал),
-гэрч А.Б-н “…би 2009-2010 оны хооронд байх он, сарыг нь сайн санахгүй байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн /шинээр/ фабрикийн үйлдвэрт автоматжуулалтын ажлын нэг хэсэг /программ хангамж боловсруулах ажилд 0-100 хувь ажилладаг болтол/ оролцож 2 удаа тус бүр 100-200 орчим долларын урамшуулал авч байсан. Яг хэдэн төгрөг авсан талаар сайн санахгүй байна. Би тухайн үед тус мөнгийг намайг илүү цагаар ажиллаж байгаа болохоор өгч байгаа мөнгө байна гэж бодоод өнгөрч байсан. Тухайн үед манай группийн даргаар ажиллаж байсан одоо ч гэсэн ажиллаж байгаа Н.Ад тухайн мөнгийг бэлнээр /ам.доллар/-аар өгч байсан…” гэсэн мэдүүлэг “‘9-р хх-ийн 148-149-р тал),
– гэрч Б.Нн “… нарийн мэргэжлийн ажил учраас шууд гэрээ байгуулж байсан байх. Мөн энэ компанийн талаар санахгүй байна. Тэгэхээр хангамжийн хэлтсээр дамжихгүйгээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх. Автоматжуулалтын систем буюу үйлдвэрлэлтэй холбоотой учраас үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал З.Гын хариуцсан гэрээнүүд байх аа…” гэсэн мэдүүлэг (15-р хх-ийн 221-р тал),
-гэрч М О “…би сайн мэдэхгүй байна. Тухайн тоног төхөөрөмжүүдийг РИВС фирм үйлдвэрлэж, нийлүүлж, угсарч өгсөн. Автоматжуулалтын ажлыг Ривс Фирм компани нь хийгээд байгаа юм уу эсхүл РСIА СОRР компани нь хийгээд байгаа юм уу гэдгийг би мэдэхгүй.. ” гэсэн мэдүүлэг (19-р хх-ийн 11-114-р тал),
-гэрч Т.Н-н “…Л.Д нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГТ-т автожуулалтын тэргүүлэх инженер хийдэг хүн байдаг. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрт шаардлагатай технологийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийдэг, тухайн ажлыг хариуцдаг хүн байсан юм. Би албан ёсоор худалдаж аваагүй, лицензгүй барилгын тооцоолол хийдэг Лира гэдэг программыг өөрөө бие даагаад сурчихсан лицензгүйгээр ашиглаад сурчихсан байсан юм. Гэтэл энэ талаар Л.Д хаанаас яагаад олоод мэдчихсэн юм мэдэхгүй, бодвол хэлтсийн дарга Цс сонссон юм байлгүй. Надтай 2006-2007 оны үед уулзаад “наад Лира гээд программыг чинь манай үйлдвэрт нийлүүлсэн болж харагдах барилгын компани олоодох, нэгэнт хэрэглээд яваад болж байгаа юм чинь бусад компьютерууддаа суулгачих” гэж хэлсэн. Би түүний хэлсний дагуу миний ээж Гн дүү Аай гэр бүл болсон хүргэн ах Б хэлэхэд түүний хүү Мж Эрдэнэт хотод хүрч ирсэн. Тэрээр Эрдэнэт хотод хүрч ирээд Лира гэдэг программыг надтай нийлж бусад компьютеруудад суулгасан. Би түүнд өөрт нь бэлнээр 1 сая төгрөг өгөөд явуулсан. Гэтэл Л.Д ах “чи яваад банк дахь долларын данс нээлгээд ир” гэхэд 407178760 дугаартай дансыг нээлгээд Л.Д ахад өгөхөд миний данс руу таны асууж байгаа мөнгийг шилжүүлсэн. Би яг хэдэн ам.доллар байсныг санахгүй байна. Гэхдээ 28,000 ам.доллар хавьцаа байсан болов уу гэж бодож байна. Би энэ мөнгийг буцааж Дэлгэрбатад өгөөгүй. Түүний хэлсний дагуу тухайн ажлыг хийсний төлөө ёндоо болгож энэ мөнгийг өгсөн гэж ойлгосон…” гэсэн мэдүүлэг (19-р хх-ийн 61- 63-р тал)
-гэрч Г.А “… би Товчооны дарга Б, Н, А болон ОХУ-ын иргэн мастер Яшкин, Семенов, Челенинко, Лазурко, Войко гэх хүмүүстэй хамтарч 2006-2014 он хүртэл Баяжуулах фабрикийн Хөвүүлэн баяжуулах машины автоматжуулалтын тоног төхөөрөмжийг солих, тохируулах, ашиглалтад оруулах ажил хийсэн юм. Л.Д захиралтай бид нар хөдөлмөрийн түр хамт олон гэсэн утгатай гэрээ байгуулж, тэр гэрээнд заасан тодорхой, автоматжуулалттай холбоотой хэсэгхэн ажлуудыг хийсэн. Тэр ажлын хүрээнд ажлын хөлс гэж мөнгө өгөхөд нь авсан гэж ойлгож болно…” гэсэн мэдүүлэг (19-р хх-ийн 115-117-р тал),
-гэрч П.Нн “…миний ойлгосноор тоног төхөөрөмж нийлүүлэх, компанийн тоног төхөөрөмж суурилуулах ажил хийхгүй гэдэг үүднээс бид нараар тухайн ажлыг хийлгэж, ажлын хөлс өгч байна гэж ойлгосон. Миний хувьд Г.А даргаар 500 орчим ам. доллар авсан санагдаж байна. Тухайн мөнгөнөөс өөрийнхөө хамт ажилласан инженерүүддээ хувааж өгөөд үлдсэн 300-400 ам.долларыг өөртөө авсан санагдаж байна…” гэсэн мэдүүлэг (19-р хх-ийн 118-120-р тал),
-гэрч Н.А“…2005 оноос эхлээд Нопеуwell С200 автоматжуулалтын тоног төхөөрөмжийг Баяжуулах Үйлдвэрийн технологийн процессын хэсэгчилсэн шинэчлэлийн хүрээнд суурилуулж эхэлсэн. Тэр системийг суурилуулах ажлыг 2017 он хүртэл шат дараалалтайгаар суурилуулсан юм. Энэ ажлын хүрээнд бид нарын ажил юу байсан бэ гэхээр тухайн баяжуулах үйлдвэрийн секц, тээрмийн технологийн автоматжуулалтын программ хангамжийг бид нар хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг багаараа хийсэн. ..энэ ажлыг хийж дуусгасны дараагаар Г.А надад 1 хүнд тооцож 200-300 ам.доллар өгсөн гэж санаж байна. Би түүнээс нийт 1,000-1,500 ам.доллар авч, ажилласан хүмүүстээ тарааж өгсөн…” гэсэн мэдүүлэг (19-р хх-ийн 121-123-р тал),
-гэрч Х.Б “…2008 оны үед байх он, сарыг нь нарийвчлан санахгүй байна. Фабрикийн технологийн процессын автоматжуулалтын ажилд оролцсон тухайн үед миний бие дата баазын зохион байгуулалтыг хийж, визуализаци/график дүрслэлээр/ дэлгэц дээр харагдаж байгаа тоног төхөөрөмжийг цаанаас ирж байгаа сигналтай холбох ажлыг хийж гүйцэтгэж байсан юм. Миний хувьд дээрх ажлыг хийж гүйцэтгэснийхээ дараа ажлын үр дүн гээд цалингаас гадна нийт 200 гаруй ам.долларыг Н.А даргаас авч байсан санагдаж байна…” гэсэн мэдүүлэг (19-р хавтаст хэргийн 146-147-р тал
– хохирогч Б.Бн “…мөрдөгчийн магадалгаатай танилцлаа. Хуулийн байгууллагаас тогтоосон хохирол учраас маргах зүйл байхгүй. Дээрх тогтоогдоод байгаа 2.070,173,580 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. ..манай байгууллагын зүгээс дээрх орон сууцыг шилжүүлэн авч хохиролдоо тооцоход татгалзах зүйл байхгүй. Өнөөгийн зах зээлийн ханш буюу 269,699,721 төгрөгөөр тооцож хохирол нөхөн төлүүлэхэд татгалзах болон маргах зүйл байхгүй. …тухайн үед ажлуудаа хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн хэрэгцээтэй газруудад тухайн ажлуудыг шаардлагатай гэж үзээд хэрэглэсэн байдаг. Тиймээс одоо тухайн ажлуудын чанар, гүйцэтгэлийн талаар дутуу хийсэн гэдэг юм уу. чанаргүй хийсэн гэж үзэх боломжгүй учраас хийж гүйцэтгэсэн ажилтай холбоотойгоор ямар нэгэн маргаан байхгүй… ” гэсэн мэдүүлэг (19-р хх-ийн 208-209-р тал)
-Л.Дын ХААН банк дахь 5094352059 тоот данснаас 700,000,000 төгрөгийг Улсын төсвийн бусад орлогын 100900000707 тоот данс руу шилжүүлгийн гүйлгээ хийсэн тухай зарлагын баримт болон дансны хуулга /19-р хх-ийн 220-224-р хуудас/
-Л.Дын эзэмшдэг Худалдаа хөгжлийн банк дахь 407256475 тоот ам долларын данснаас 1,100,503,859 төгрөгийг хохирол барагдуулахаар Эрдэнэт ТӨҮГ-т шилжүүлсэн тухай баримт /19-р хх-ийн 227-р хуудас/
-Л.Дын эзэмшлийн 407256475 тоот ам долларын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /19-р хх-ийн 241-р хуудас/
-Л.Дын хамаарал бүхий этгээдүүдийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн лавлагаанууд /20-р хх-ийн 01-250-р хуудас/
-2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /43-р хх-ийн 188-250-р хуудас/
-Шүүгдэгч З.Гын яллагдагчаар мэдүүлсэн: Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолтой танилцаад сайн ойлгож байна. Хүлээн зөвшөөрч байна. Би Их Британын нэгдсэн вант улсын Лондон хотод орон сууц худалдаж авсан тухайгаа мэдүүлсэн. Уг орон сууцыг хуулийн байгууллагад шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаа. Би өмнө нь мэдүүлэгтээ сайн дураараа хүсэлтээ гаргаж хуулийн байгууллагад шилжүүлэхээ илэрхийлсэн. Уг орон сууцыг одоохондоо ашиглаагүй, хоосон байгаа. Би энэ орон сууцыг Монголиан “Смелтинг корпорейшн” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, энэ компанийн хувьцааг 100 хувь миний бие эзэмшиж байна. Тэгэхээр энэ байраа шилжүүлэхдээ компанийн хувьцааг 100 хувь төрийн байгууллагад шилжүүлээд өгмөөр байна…” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Л.Дын яллагдагчаар мэдүүлсэн… Урьд нь Эрдэнэт үйлдвэрт ажил гүйцэтгэж байсан РИВС нэртэй компанитай Зимин Валадимирович гэдэг хүн надад оффшор компани байгуулах талаар анх санааг нь хэлж байсан… Ингээд би Москва хотод Рагех банкин дээр очиж менежерүүдтэй нь уулзахад бэлэн компаниудын нэр санал болгосон…Тэгэхдээ Рrocess Control Intelligent Application нэртэй компанийг өөрийнхөө нэр дээр байгуулж 1800 ам доллараар тухайн компанийн бичиг баримтуудыг авч байсан юм. Данс нь Латви улсад байрлаж байсныг ч би мэдэж байсан. Дансаа захирахад шаардлагатай кодлогч гэх төхөөрөмжийг өгдөг юм. Би Ган захиралд хэлж байсан юм. Би Г даргад урьд оффшор компани байгуулсан, данс нь гадаад улсад байдаг, дансаа чөлөөтэй удирдаж болдог гэж хэлж байсан. Түүнд оффшор компанийнхаа талаар тайлбарлаж өгсөн юм. Тэгэхэд төлөвлөгөөт ажпаа л хийж байвал наад компаниараа хийхгүй юу, ажил түргэн шуурхай яваад зүгээр юм байна гэж дэмжсэн юм. Ингээд Г захирлаас зөвшөөрөл авч Эрдэнэт үйлдвэртэй гэрээ байгуулж автоматжуулалтын чиглэлээрээ ажил гүйцэтгэж эхэлсэн. Г дарга чи оффшор компанитай юм байна танай компанийн дансаар мөнгө оруулж авмаар байна гэж хэлж ажил гүйцэтгэх бэлэн гэрээ өгдөг байсан…Рrocess Control Intelligent Application компанийн дансаар Ривс компаниас мөнгө шилжүүлж байсан. Тэр мөнгийг Г захирал цааш нь шилжүүлж авмаар байна гэж ярьсан. Ингээд Рrocess Control Intelligent Application компанийн данснаас Роwer Wit limited компани руу мөнгө шилжүүлэхийн тулд гэрээ байгуулж мөнгө шилжүүлдэг байсан. Компанийн данснаас мөнгө шилжүүлэхэд хуурамч гэрээ байгуулж мөнгө шилжүүдэг байсан. Г захирлын хэлж өгсний дагуу миний шилжүүлсэн 3,375,000 ам доллар байгаа юм…” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараахь үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Үйл баримт: Шүүгдэгч З.Г нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байхдаа Оросын Холбооны Улсын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Зимин Алексей Владимировичийн …“Эрдэнэт үйлдвэр” ХК-тай 2003- 2012 онуудын хооронд 78.3 сая ам.долларын тоног төхөөрөмж нийлүүлэх, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан их хэмжээний санхүүжилт авах, удаан хугацаанд хамтран ажиллах, харилцан ашигтай байх…” гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн Оросын Холбооны Улсын Петербург хот дахь “Nomos” /Номос/ банкан дахь 40702840700450548201 тоот данснаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дын Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийн Латви Улсын “Аs Citadele” /Ас Ситаделе/ банкан дахь LV11PARX0009790520001 америк долларын дансаар дамжуулан, Г.Э үүсгэн байгуулсан “Роwer Wit limited” /Повер Вит Лимитэд/ компанийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “NSBC” /Эн Эс Би Си/ банк дахь 640099859838 дугаарын америк долларын дансанд 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 765,000 америк доллар, 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 510,000 америк доллар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 480,000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 520,000 америк доллар, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 америк доллар, нийт 3,375,000 америк доллар буюу 4,347,312,050 төгрөгийг шилжүүлэн авсан,
– дээрхи 4,347,312,050 төгрөгийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Г.Э үүсгэн байгуулсан оффшор компанийн дансаар авч, үүнээс 569,060.99 Английн фунт стерлинг буюу 1,190,566,640 төгрөгөөр 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г.Эы нэр дээр Их Британийн Нэгдсэн Вант Улсын Лондон хотод 110 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан,
– “…Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Д Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийг бусдаар төлөөлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 5,054,642.53 ам.долларын үнийн дүнтэй 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гэрээнүүдэд болон ажил хүлээж авсан актад захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж, дээрх гэрээнүүдийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Рrocess Control Intelligent Application” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2,070,173,580 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээний хавсралт, ажил хүлээлцсэн тэмдэглэлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан,
-шүүгдэгч Л.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирал 3.Гтай санаатай нэгдэж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам”-ын 1.1, 2.3.2. 3 5.1-д заасныг тус тус зөрчиж, Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийг бусдаар төлөөлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 5,054,642,53 ам.долларын үнийн дүнтэй 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан гэрээнүүдэд болон ажил хүлээж авсан актад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж, дээрх гэрээнүүдийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Рrocess Control Intelligent Application” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2,070,173,580 төгрөгийн хохирол учруулсан,
-мөн дээрхи 2,070,173,580 төгрөгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2006 оноос 2016 оны хооронд Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийн Бүгд Найрамдах Латви Улсын Аs Citidale банк дахь LV11PARX0009790520001 тоот америк долларын харилцах дансанд шилжүүлэн ашигласан байна.
Прокурорын яллах дүгнэлт, түүний хавсралтад заасан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаанууд, гэрээнүүд, банкны дансны хуулгууд болон бусад бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч З.Гын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захиралаар ажиллаж байхдаа Оросын Холбооны Улсын “СП ЗАО ИВС” хамтарсан үйлдвэрийн захирал Зимин Алексей Владимировичаас Л.Дын Их Британийн Виржинийн Аралд үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийн Латви Улсын “Аs Citadele” /Ас Ситаделе/ банкан дахь LV11PARX0009790520001 америк долларын дансаар дамжуулан, Г.Э үүсгэн байгуулсан “Роwer Wit limited” /Повер Вит Лимитэд/ компанийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн “NSBC” /Эн Эс Би Си/ банк дахь 640099859838 дугаарын америк долларын дансанд олон удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу 2010 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 765,000 америк доллар, 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 510,000 америк доллар, 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 480,000 америк доллар, 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 520,000 америк доллар, 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 500,000 америк доллар, нийт 3,375,000 америк доллар буюу 4,347,312,050 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийн шинжтэй,
-дээрхи 4,347,312,050 төгрөгийг Г.Эы үүсгэн байгуулсан оффшор компанийн дансаар авч, үүнээс 569,060.99 Английн фунт стерлинг буюу 1,190,566,640 төгрөгөөр 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г.Эы нэр дээр Их Британийн Нэгдсэн Вант Улсын Лондон хотод 110 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчлөн, шилжүүлж мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй,
– “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Дын Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компаниа бусдаар төлөөлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 5,054,642.53 ам.долларын үнийн дүнтэй 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гэрээнүүдэд болон ажил хүлээж авсан актад захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн өөрөө гарын үсэг зурж, дээрх гэрээнүүдийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Рrocess Control Intelligent Application” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2,070,173,580 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд хамтран, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээний хавсралт, ажил хүлээлцсэн тэмдэглэлд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд мөн бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Техникийн хэлтсийн автоматжуулалт хариуцсан тэргүүлэх мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч захирал 3.Гтай үгсэн хамтарч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг зохион байгуулах түр журам”-ын 1.1, 2.3.2. 3 5.1-д заасныг тус тус зөрчиж, Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийг бусдаар төлөөлүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 5,054,642,53 ам.долларын үнийн дүнтэй 12 төрлийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, гэрээнүүдэд болон ажил хүлээж авсан актад “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төлөөлөн өөрөө гарын үсэг зурж, дээрх гэрээнүүдийн дагуу 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн “Рrocess Control Intelligent Application” компанийн дансаар мөнгийг шилжүүлэн авч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 2,070,173,580 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй,
– дээрхи 2,070,173,580 төгрөгийг 2006 оноос 2016 оны хооронд Их Британийн Виржинийн Аралд өөрийн үүсгэн байгуулсан “Рrocess Control Intelligent Application” компанийн Бүгд Найрамдах Латви Улсын Аs Citidale банк дахь LV11PARX0009790520001 тоот америк долларын харилцах дансанд шилжүүлэн ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашигласан,хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчлөн шилжүүлж мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд мөн бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэлээ.
Шүүгдэгч З.Г, Л.Д нь нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон ба шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн болох нь нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг баримтлан тохирсон ялыг тус тус оногдууллаа.
Хохирол төлбөрийн тухайд: Д.Дэлгэрбат нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт учруулсан хохирол 2,070,173,580 төгрөгийг, З.Г “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт учруулсан хохирол 4,347,312,050 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь баримтаар нотлогдсон байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүйг заасан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг шүүгдэгч нарт буцаан олгож, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтэд хавсаргасан 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, данснуудыг битүүмжлэлээс чөлөөлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал 10,827,000 төгрөгийг/ зардлын баримт 56-р хх-ийн 138-140 дүгээр хуудсанд/ шүүгдэгч З.Г, Л.Д нараас хуваан гаргуулахаар зааж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тд овогт З-н Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчилөн, шилжүүлж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Ш овогт Л.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг,бүрэн эрх,албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан ,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор өөрчлөн шилжүүлж мөнгө угаах гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хулуийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар,
– шүүгдэгч Л.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 11000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу арван нэгэн сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая төгрөгөөр торгох ялыг эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гт оногдуулсан нийт 20,000,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Л.Дад оногдуулсан 11,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г, Л.Д нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож,хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, шүүгдэгч З.Гт оногдуулсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг зургаан сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Л.Дад оногдуулсан Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг зургаан сарын хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г, Л.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Time Vantage Limited компанитай холбоотой гадаад хэл дээр бичигдсэн 82 хуудас баримт бичиг, 622407 640 150991 838 8 дугаартай, “HSBC” банкны DELGERBAT B TIME VANTAGE LD гэсэн саарал өнгийн карт 1 ширхэг, “Time Vantage Limited” компаний дардас 1 ширхэг, “Time Vantage Limited” компанийн тамгын дардас дардаг төмөр зүйл 1 ширхэг, “Time Vantage Limited” гэсэн бичиглэлтэй саарал өнгөтэй жижиг СД 1 ширхэг, “Модul гэсэн бичиглэлтэй 4 гегабайтын багтаамжтай флаш диск 1 ширхэг, “Рlusmate” гэсэн бичиглэлтэй 2 гегабайтын багтаамжтай флаш диск 1 ширхэг, нүүрэн дээрээ “HSBC” гэсэн бичиглэлтэй 0-9 хүртэлх 10 ширхэг товчлууртай, шар энгийн дөрвөлжин, ногоон өнгийн дугуй хэлбэртэй дүрс бүхий 2 ширхэг нийт 12 ширхэг товчлууртай, ар талдаа 88-1038647-5 гэсэн сериал дугаартай саарал өнгийн жижиг дөрвөлжин төхөөрөмж 1 ширхэг, Худалдаа хөгжпийн банкны 2017.09.04-ний өдрийн Байгалмаагаас 499001197 дугаарт дансанд 30,000 ам.долларыг шилжүүлсэн дотоод шилжүүлгийн баримт 1 ширхэг, 2017.09.05-ны өдөр Бат-Эрдэнэ Гүндаш 1605017857 дугаарт данс руу 87,825 ам.долларыг Байгалмаагаас ШХ 29 тоот байрны үнэ гэсэн утгатайгаар шилжүүлсэн орлогын баримт 1 ширхэг, Голомт банкны 2017.09.05-ны өдөр 5ат-Эрдэнэ Гүндаш 1605017857 дугаарт данс руу 10,275 ам.долларыг Байгалмаагаас ШХ 29 тоот байрны үнэ гэсэн утгатайгаар шилжүүлсэн орлогын баримт 1 ширхэг, 2017.09.05- ны өдөр 4005110630 дугаарт данс руу 16,670 ам.долларыг хийсэн орлогын баримт 1 ширхэг 2017.09 04-ний өдөр Дэлгэрбатаас Байгалмаагийн 4005002657 дугаарт дансанд 20,000 ам.доллар шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт 1 ширхэг, 100 ам.долларын дэвсгэрт нийт 51 ширхэг, 50 еврогийн дэвсгэрт 7 ширхэг нийт 350 евро, 5 ширхэг 100 юанийн дэвсгэрт нийт 500 юань, Хаан банкны 2019 оны 06 сарын 27-ны өдрийн 5090776514 дугаартай ам.долларын данснаас 4850 ам.долларыг Л.Д зарлагдсан зарлагын мэдүүлэг 1 хуудас, Худалдаа хөгжлийн банкны 2017 оны 09 сарын 22-ны өдөр Л.Даас Моrgan Chase bank руу 15000 ам.доллар шилжүүлсэн гадаад шилжүүлгийн даалгавар 1 хуудас, 32 сая төгрөгийг Дэлгэрбатын Нямдашийн 5006981569 дугаарын данс руу Л.Даас шилжүүлсэн 2019 оны 11 сарын 28-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 1 ширхэг, Л.Даас Ганбатын Зул-Эрдэнэ гэх хүний 0406485383 дугаарын данс руу 10,000 ам.доллар шилжүүлсэн 2019 оны 11 сарын 28- ны өдрийн Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар 1 хуудас, 2017 оны 09 сарын 19-ний өдрийн Голомт банкны Л.Дын 1105101847 дугаартай данснаас Н.Маралын 1105129913 дугаартай данс руу 10,000 ам.доллар шилжүүлсэн төлбөрийн баримт 2 хувь, 2017 оны 09 сарын 19-ний өдрийн Голомт банкны Л.Дын 1105101847 дугаартай данснаас Н.Маргадын 1105129914 дугаартай данс руу 10,000 ам.доллар шилжүүлсэн төлбөрийн баримт 2 хувь, “Рrocess Control Intelligent Application /PCIA/ Corp. British Virgin Islands international Business Company” гэсэн дардастай тамга 1 ширхэг, ар талдаа сериал дугаар №0804387604 түүний ард “всп” гэж цэнхэр өнгийн бичгийн хэрэгслээр гараар бичсэн, пин код-23457 гэсэн байх ба пин кодыг хар өнгийн бичгийн хэрэгслээр дарж түүний доод талд хар өнгийн бичгийн хэрэгслээр гараар 19561 гэж бичсэн, урд талдаа 0-9 хүртэлх дугаарын, “I”, “S”, “ON/OFF”, ENTER”, “СС”, “F” гэсэн товчлууруудтай хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг,ар талдаа сериал дугаар №0804387598 түүний ард “осн” гэж хар өнгийн бичгийн хэрэгслээр гараар бичсэн, пин код-36272 гэсэн байх ба түүний доод талд цэнхэр өнгийн бичгийн хэрэгслээр гараар 19561 гэж бичсэн, урд талдаа 0-9 хүртэлх дугаарын, “I”, “S”, “ON/OFF”, ENTER”, “СС”, “F” гэсэн товчлууруудтай хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг, “Еastern bank” Л.Дын гарын үсэгтэй чек 1 ширхэг, “Еastern bank” гэсэн гарчигтай англи хэл дээр бичигдсэн нууцлал бүхий пин кодтой нугалсан 1 хуудас баримт, “Рагех bank” гэсэн гадаад хэл дээр бичигдсэн 1 хуудас баримт, Улбар шар өнгийн цаасан хавтастай “PROCESS CONTROL INTELLEGENT APPLICATION /PCIA/ CORP” компанийн Латви улсад нээсэн данстай холбоотой гадаад хэл дээр бичигдсэн 22 хуудас баримт, код клиента -120886 гэж цэнхэр өнгийн бичгийн хэрэгслээр дээр нь тэмдэглэсэн шар өнгийн наадаг цаас, “Теst keys” гэсэн бичиглэлтэй жижиг хэмжээтэй цаасан ууттай СД 1 ширхэг, “Документы и тарифы услуг” гэсэн бичиглэлтэй жижиг хэмжээтэй цаасан ууттай СД 1 ширхэг, 18-0337840-2 гэсэн дугаартай, US PATENTS 4 599.489 4.609.777 гэсэн дугаартай, \WWW.VASCO.СОМ гэсэн бичиглэлтэй 0-9 хүртэлх товчлууртай хар өнгийн жижиг төхөөрөмж 1 ширхэг, 5109210008837761 дугаартай Л.Дын “Еastern bank”-ний виза карт 1 ширхэг, “AUTOMATION MINING MINERAL ENGUNEERING LLC” компанийн дугуй хэлбэртэй хар өнгийн тамга 1 ширхэг, ар талдаа 08- 0862604-4 US PATENTS 4.599.489 4.609.777 гэсэн дугаартай урд талдаа 0-9 хүртэлх дугаарын, “I”, “S”, “ON/OFF”, ENTER”, “СС”, “F” гэсэн товчлууруудтай хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг,тунгалаг өнгийн гялгар уутанд хийсэн ар талдаа 08-1001537-9 1)3 US PATENTS 4 599 489 4.609.777 гэсэн дугаартай урд талдаа 0-9 хүртэлх дугаарын, “I”, “S”, “ON/OFF”, ENTER”, “СС”, “F” гэсэн товчлууруудтай хар өнгийн төхөөрөмж 1 ширхэг, Inberg Solution LLP оффшор компанийн тамга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт жагсаалтаар буцаан олгохыг Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтын комисст даалгаж,
– хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Л.Дын Хаан банк дахь 5217069187, 509077651-4, 521706918-7 тоот данс, Худалдаа Хөгжлийн банк дахь 407256475, 407256475, 707019283 тоот Д.Байгальмаагийн харилцах данс, Л.Дын өмчлөлийн Ү-2101014126 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум 4-р баг Хүрэнбулаг 49-1 тоот орон сууц, Л.Дын өмчлөлийн Ү-2203019070 дугаартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойруу 30-р байр 15 тоот орон сууц, В.Соёл-Эрдэнийн эзэмшлийн 05-05 УБН улсын дугаартай Волксваген Тигуан маркийн тээврийн хэрэгсэл, 97-88 УБҮ улсын дугаартай Мерседес бенз Жи Класс маркийн тээврийн хэрэгсэл, Д.Заяабаатарын өмчлөлд бүртгэлтэй 52-27 УНП улсын дугаартай Волксваген тигуан маркийн тээврийн хэрэгсэл, Т.Намсрайсүрэнгийн эзэмшлийн 01-01 ОРХ улсын дугаартай Тоёота Ланд крузер 100 маркийн тээврийн хэрэгсэл зэрэг эд хөрөнгө, данснуудыг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
7. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг, эд мөрийн баримтаар хавсаргасан 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээхийг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 10,827,000 төгрөгийг шүүгдэгч З.Г, Л.Д нараас хуваан /10,827,000:2=5,413,500/ гаргуулж Авилгатай тэмцэх газарт олгуулсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
()
Discussion about this post