• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Байгаль орчинд ээлтэй санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүслээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Байгаль орчинд ээлтэй санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүслээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг даргын орлогч болон Ерөнхий архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нарын иргэдтэй уулзах хуваарийг өнгөрсөн онд баталсан. Энэ дагуу нийслэлийн удирдлагууд иргэдтэй уулзаж буй. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн Г.Лхагвасүрэнг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Иргэн Г.Лхагвасүрэн Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний дагуу усны нэгдсэн менежмент, гэр хорооллын дахин төлөвлөлт, шинэ сэргээгдэх эрчим хүчний 2030 оны хөгжлийн чиг хандлагын төлөвлөгөө, менежментийн арга, аргачлалыг боловсруулж, 2013 оны УИХ-ын 23-р тогтоолоор батлуулсан тухайгаа онцолсон. Мөн цаашид аймаг, нийслэлд уг тогтоолыг хэрэгжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллахад дэмжлэг хүссэн юм.

Түүнчлэн тэрбээр “Улаанбаатар хотод тулгамдаад буй усны хангамж, хог хаягдлыг дахин боловсруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг асуудлыг шийдэх цогц арга аргачлалыг боловсруулан батлуулсан. Энэ чиглэлд хамтарч ажиллах, байгаль орчин, нийгэмд хэрэгтэй санаачилга, шийдлүүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүсэж байна” хэмээсэн.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд энэ хүрээнд нийслэлд хийж буй ажлуудыг хариуцан хэрэгжүүлдэг Хот байгуулалт, хөгжлийн газар  болон бусад холбогдох байгууллага, нэгжид хүсэлтийг нарийвчлан судалж, хариу өгөхийг үүрэг болголоо.

Мөн усны нэгдсэн менежментийн талаар, энэ чиглэлд ямар ажлыг хийж хэрэгжүүлэх боломжтой талаар Г.Лхагвасүрэнтэй дахин уулзаж хэлэлцэхээ онцлов. Хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээн ашиглах чиглэлд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллаж буйгаа мөн тэрбээр илэрхийлсэн юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

()

Previous Post

Г.Азжаргал: АТГ-ын мөрдөн шалгасан хэргийн шүүхээр шийдвэрлэлт 2017 оноос хойш жил тутам нэмэгдэж байгаа.

Next Post

Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ

Next Post
“Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу?

Унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөө гомдох цаг ирнэ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.