• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Дүүргийн удирдлагууд ногоон байгууламж, явган болон дугуйн замын нэгдсэн төлөвлөлт гаргаж, Хотын даргад танилцуулна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
Дүүргийн удирдлагууд ногоон байгууламж, явган болон дугуйн замын нэгдсэн төлөвлөлт гаргаж, Хотын даргад танилцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төвийн зургаан дүүргийн удирдлагуудтай уулзаж, ирэх жил хийхээр төлөвлөж байгаа явган болон дугуйн зам, ногоон байгууламжийн талаарх мэдээллийг нь сонслоо. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хувьд 64 байршилд чөлөөлөх шаардлагатай 1559 гарааш байснаас энэ жил 1234-ийг чөлөөлж, эхнээс нь явган болон дугуйн зам тавиад эхэлжээ. Харин Хан-Уул дүүргийн удирдлагууд Эко коридор байгуулахаар төлөвлөснөө танилцуулав.

Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс одоо байгаа дугуйн болон явган зам, мөн үүнийг хэрхэн нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах чиглэлээр хийх богино хугацааны төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, нийслэлийн төвийн барилгажсан хэсэгт 31.4 км дугуйн зам байна. Гэвч эдгээр зам нь явж байгаад тасардаг, хоорондоо холбогдоогүй гэх мэт асуудал байгаа юм. Иймээс эдгээрийг холбох, иргэд дугуйн замаар зорчиж ажилдаа явах нөхцөлийг бүрдүүлэхэд 31.5 км явган болон дугуйн зам шаардлагатай байгааг судалгаагаар гаргажээ.

Хотын дарга “Дугуйн болон явган зам тавихдаа иргэдийн зорчих хөдөлгөөний урсгалыг тооцож, бодит төлөвлөлт хийх хэрэгтэй. Иймээс дүүргийн удирдлагууд замын трасс гаргаж, Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн тооцоо судалгаатай уялдуулах шаардлагатай. Явган замыг хамгийн багадаа гурван метр өргөн байхаар төлөвлөх хэрэгтэй” хэмээсэн юм.

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва “Дүүргүүдээс төлөвлөлтийг авч, нэгдсэн байдлаар төлөвлөлт гаргая. Дүүргийн удирдлагуудын саналыг мөн тусгая. Бид богино болон урт хугацааны шийдлүүдийг төлөвлөж байна. Эдгээр нь хотын түгжрэлийг бууруулахад ч бодит хувь нэмэр оруулна” хэмээсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Рио Тинто Монгол” ХХК-тай хамтран ажиллах хоёр талт гэрээг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Энэ гэрээгээр гэр хорооллын бүсийн хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон юм.  Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнг хаана байгуулах талаар дүүргийн удирдлагуудтай санал солилцлоо. Олон улсын жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах хэрэгтэйг, үүнийг даган гэр хороололд бүтээн байгуулалт өрнөж, бизнес өргөжнө гэдгийг онцлов.

Хотын дарга уулзалтын төгсгөлд дүүргийн удирдлагуудад хаана, ямар ногоон байгууламж, явган болон дугуйн зам барих талаарх төлөвлөлтөө долоо хоногийн дотор бэлтгэж, Нийслэлийн Бодлогын шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаатай нэгтгэж, 14 хоногийн дараа нэгдсэн төлөвлөлтөө танилцуулах үүрэг өглөө.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

()

Previous Post

Норвегийн гүнж Африк бөөтэй гэрлэхийн тулд цол хэргэмээсээ татгалзав

Next Post

Америкийн мужуудын нэрийн утга учир

Next Post
Америкийн мужуудын нэрийн утга учир

Америкийн мужуудын нэрийн утга учир

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.