• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

НЗДТГ Нидерландын Гаагийн Нутгийн удирдлагын академитай хамтран сургалт зохион байгуулж байна

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
04/28/2024
in Нийгэм
0
НЗДТГ Нидерландын Гаагийн Нутгийн удирдлагын академитай хамтран сургалт зохион байгуулж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/, Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академи Нийслэлийн хүний нөөцийн хөгжлийн төвийг бэхжүүлэх, нийслэлийн төрийн албан хаагчдын чадавхжуулах зорилгоор хамтран ажиллах Санамж бичгийг өнгөрсөн наймдугаар сард байгуулсан. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, хандлагыг албан хаагчдад төлөвшүүлэхэд чиглэсэн шинэлэг сургалтын агуулга, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг үе шаттайгаар зохион байгуулахаар зорин ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Ухаалаг хот, Эдийн засгийн хөгжил, Иргэдийн оролцоо сэдвээр сургагч багш бэлтгэх сургалт аравдугаар сарын 31-нд эхэлсэн бөгөөд сургалтыг нээж НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү сургагч багш нар болон оролцогчдод талархал илэрхийлэн, амжилт хүслээ. Сургалтыг Нидерланд Улсын Гаагийн Нутгийн удирдлагын академийн Хөтөлбөрийн менежер, сургагч багш Ларс Бурэма, Ширин Титус нар чиглүүлэн удирдаж явуулж байна.

Тус сургалт нь олон улсын сайн туршлагыг Монголын болон Улаанбаатар хотын одоогийн нөхцөл байдалд уялдуулан, мэдээллийн технологид түшиглэн дэд бүтэц, ухаалаг шийдлүүдийг төлөвшүүлэх зорилготой. Мөн эдийн засгийн стратегийн хөгжлийг дэмжих замаар ухаалах хотыг хэрхэн төлөвлөх, төрийн бодлогыг тодорхойлоход иргэдийг хэрхэн үр дүнтэй оролцуулах, нийгмийн хариуцлага, ил тод байдал, оролцооны зарчмаар төсөв боловсруулах зэрэг асуудлыг макро болон микро түвшинд авч үзэж буйгаараа онцлог юм.

Сургалтад Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв УТҮГ, НИТХ, НЗДТГ болон түүний хэрэгжүүлэгч агентлагийн төлөөллөөс бүрдсэн нийт 20 албан хаагч хамрагдаж байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

()

Previous Post

НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГЫН ХУДАЛДАА ЯВАГДАНА

Next Post

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчийн овог нэрийг буруу бичсэн нь хууль зөрчсөн гэж шүүх үзэв

Next Post
ХАМТ ХОНОЖ, АРХИДАН СОГТУУРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ГЭЖ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ 6 ШҮҮГЧИД САХИЛГЫН ХЭРЭГ НЭЭЛЭЭ

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчийн овог нэрийг буруу бичсэн нь хууль зөрчсөн гэж шүүх үзэв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.