Одоо засаглаж буй “Төрийн 3 өндөрлөг”-ийн хоёрынх нь төрсөн нутаг Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд хамгийн их төсвийн хөрөнгө оруулалт очиж, мөнгөөр туйлж буй. Аав ээжийн “амины” хүүхэд шиг эрхэлж, их төсвийг захиран зарцуулах эрхтэй Хэнтий аймагт өнгөрөгч 8 дугаар сард гэхэд 225 хөрөнгө оруулалт, тендер, арга хэмжээнд хөрөнгө гаргажээ.
Эдгээрээс Хэнтийн аймгийн Засаг даргын А109 тоот захирамжийн дагуу хийгдсэн гүйлгээ олны анхаарлыг татаж байна. Тухайлбал нийт 11 сая 250 мянган төгрөгийг спиралийн төлбөр болгон “Өндөрхаан оршихуй” ХХК-ийн данс руу шилжүүлжээ. Хачирхалтай нь төсвөөс 10 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч иргэдийг архинаас гаргах эчмилгээ хийсэн компани нь барилгын засал чимэглэл, Барилгын материал, сантехникийн төхөөрөмжийн худалдаа, Гадаад худалдаа, Мал эмнэлэгийн үйлчилгээ, Сервер компьютер, хяналтын камер, ачаа тээш шалгах рентген аппарат болон сүлжээний тоног төхөөрөмж худалдах, суурилуулах, Хөдөлмөрийн зах зээлийн сургалт, Электрон ба холбооны тоног төхөөрөмж тэдгээрийн сэлбэг хэрэгслийн худалдаа явуулах эрхтэй.
Гэтэл яагаад эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй эмчилгээ хийж, мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй.
Юутай ч энэ 10 гаруй сая төгрөгөөр 25 хүнд архины эсрэг спираль эмчилгээ хийжээ. Нэг хүнд 450 мянган төгрөгөөр спираль тавьсан сурагтай.
Хэнтий аймгийнхан төсвийн мөнгөөр иргэдээ архинаас гаргах эмчилгээнд хамруулж, “Архигүй Хэнтий” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулж, 10 сая төгрөг зарцуулсан ажгуу.
()
Discussion about this post