• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Фейсбүүкээр мөрийтэй тоглоом “покер” зохион байгуулсан этгээдэд ял оноож, олсон орлогыг нь хураав

admin by admin
09/19/2022
in Нийгэм
0
Фейсбүүкээр мөрийтэй тоглоом “покер” зохион байгуулсан этгээдэд ял оноож, олсон орлогыг нь хураав

Иргэн Болд нь фэйсбүүк ашиглан, шууд бичлэг хийх замаар “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, нэг тоглолтод 10.000-20.000 төгрөг, нийт 5.891.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар бусдаас шилжүүлэн авчээ.

            Эрүүгийн хуульд зааснаар, Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсаныг гэмт хэрэгт тооцож, үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

            Прокуророос Болдыг ашиг олох зорилгоор, хөзрөөр үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

            Анхан шатны шүүхээс иргэн Болдыг мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар хуульд заасны дагуу Болдын мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлого болох 5.891.500 төгрөгийг түүнээс албадан гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Болдын өмгөөлөгчөөс “… 5.891.500 төгрөгийн ашиг олоогүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” агуулгаар гаргасан гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд шийдвэрийн үндэслэл болсон гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар бусдаас авсан 5.891.500 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, ашиг олсон болох нь тогтоогдсон гэж үзэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. 

 Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ 

Previous Post

Нийслэлийн хэмжээнд дулаан хангамж 94 хувьтай байна

Next Post

Ажилтнаа зодсон гэж МИАТ-ийн экс захирал Ч.Хоролсүрэнгийн эхнэр Б.Одгэрэлийг Туркийн хилээр гарахыг хориглож, шалгаж эхэлжээ

Next Post
Ажилтнаа зодсон гэж МИАТ-ийн экс захирал Ч.Хоролсүрэнгийн эхнэр Б.Одгэрэлийг Туркийн хилээр гарахыг хориглож, шалгаж эхэлжээ

Ажилтнаа зодсон гэж МИАТ-ийн экс захирал Ч.Хоролсүрэнгийн эхнэр Б.Одгэрэлийг Туркийн хилээр гарахыг хориглож, шалгаж эхэлжээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Жинхэнэ шүдний дагинас
  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.