Солонгосын хамгийн үнэтэй жүжигчин Жүн Жи Хюн. Тэрбээр 1981 оны аравдугаар сарын 30-нд төрсөн. Солонгос олон ангит киноны нэг ангид 85000$-oор дүр бүтээдэг, хамгийн эрэлт ихтэй жүжигчдийн нэг юм. Ингэснээрээ “Жангүм” Ли Юн Ай, Бай Сүзи, Ха Жи Вүн, Сон Хю Кё, Ким Та Хи, Чой Жи Ву нараас үнэтэй жүжигчин болжээ.
Жүжигчний жинхэнэ овог нэр нь Ван Жи-Хюн. Сөүл хотод төрсөн. Багадаа онгоцны үйлчлэгч болохыг хүсдэг байсан Жи-хёнийг 16 настай байхад загварын мэргэжилтэн гудамжнаа харж уулзан санал тавьснаар Ecole сэтгүүлд зургаа авахуулж урлагт хөл тавьжээ. Жүжигчин Чонь Жи Хюн 1999 онд “Цагаан Валентин” кинонд анхныхаа дүрийг бүтээсэн. Удалгүй Samsung My Jet Printer хэмээх сурталчилгаанд тоглосон түүний бүжиг, нүүрний хувирал олны анхаарлыг их татаж олны танил болжээ. 2000 онд “Тэнгис” кинонд тоглосон нь амжилттай байж түүнийг Солонгосын кино одын хэмжээнд алдаршуулжээ.
Куаг Жэ-юнгийн найруулсан «Миний дүрсгүй найз охин» (2001, Ча Тэ-хёньтой хос), “Миний найз охинтой танилц” (2004, Чан Хёгтой хос) хоёр кинонд эршүүд, дүрсгүй дүрийг бүтээсэн нь Чонийг олон улсад таниулсан. 2006 онд Жианна Жун гэсэн өрнийн маягийн нэр зүүсэн, олон улсын хамтарсан “Сүүлчийн цус сорогч” кинонд гол дүр бүтээсэн.
2010 онд Хятадын жүжигчин Ли Бинбинтэй хамт «Цасан цэцэг ба нууц дэвүүр» УСК-д тоглсон байна. 1999 оны «Хамтдаа жаргалтай» ОАК-наас хойш Жүн Жи-Хюн дандаа уран сайхны кинонд тоглож байсан бөгөөд 2013-2014 онд дахин олон ангит кинонд тоглосон нь “Оддоос ирсэн хайр минь” байв. Ким Сү-хёньтой хослон тоглосон тус киног хүмүүс их сонирхон үзэж, Жүн Жи Хюн Пэгсан урлагийн шагнал, SBS телевизийн ОАК-ны шагналаас тус бүр «тэсан» (дээд шан) хүртжээ. Хувийн амьдралын тухайд Жүн Жи Хюн 2012 онд банкны ажилтан Чуй Жүнь-хёгтой гэрлэсэн. Нөхөр Чуй нь Солонгосын алдарт ханбуг урлагч, нэр хүнд бүхий И Ён-Хигийн ач, хувцар загвар бүтээгч И Жон Укийн хүү юм. Тэд 2015 оны 7 сард Жүний агентлаг нь нэрт жүжигчнийг жирэмсэн болсныг мэдээлжээ. Одоо тэд хоёр хүүхэдтэй. Жүн Хи Хюн нь Солонгос хамгийн үнэтэй байшинд амьдардаг, сайн нөхөртэй гэж байсан. Одоо салах тухай яриа гарчээ. Хувийн амьдралд нь тохиолдсон асуудлаас болж нэрт жүжигчний хамтран ажиллаж байсан компаниуд сөрөг мэдээлэл хүлээн авбал Жун хэцүү асуудалтай тулгарна. Тиймээс нөхрөөсөө салах бодолгүй, мөн Жи-Хён энэ байдлаас зугтахын тулд өөр улс руу цагаачлах талаар хүртэл бодож байгаа гэж бичигджээ. Жүн Жи Хюн нь өөрөө өндөр орлоготой жүжигчин, нөхөр нь удам дамжсан баян, гарын ур ухаан, ажил бүтээлээрээ цуглуулсан цэвэр хөрөнгөтэй.
Нөхөр нь Жун Хёк нь хувийн амьдралаа олны анхаарлын төвөөс гадуур, хэвлэл мэдээллийнхнээс хол байлгаж чадсан хүчирхэг хувь чанартай хүн. Түүгээр ч тогтохгүй түүний сошиал медиа профайл нь интернет болон олон нийтэд мэдэгддэггүй.
Жүн бол авъяаслаг эмэгтэй. Тиймээс жүжигчний карьерийнхаа туршид орлогын эх үүсвэр болсон асар их хөрөнгө олсон. Түүнийг 6 сая долларын хөрөнгөтэй гэсэн тооцоо бий. Саяхан Солонгос оддын хамгийн сайн нөхөртэй, тэргүүн баян жүжигчин эмэгтэй гэгдэж байсан бүсгүй амьдралд “баян хүнийг балаг тойрохгүй” гэдэг болж буй бололтой…
Discussion about this post