• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Б.Оюутболд: Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

admin by admin
08/19/2022
in Онцлох мэдээ, Ярилцлага
0
Б.Оюутболд: Худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар  “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Тус захирамжийн хэрэгжилт болоод цагдаагийн байгууллагын оролцооны талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа.

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 74 төрлийн худалдаа, үйлчилгээг чөлөөтэй эрхлэх захирамж хэрэгжиж эхэлсэн. Захирамжийн хэрэгжилт ямар байна вэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, эдийн засгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан. Уг захирамж энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн.

Нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагаа /хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, зочлох үйлчилгээ, ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ, авто үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Нийслэлийн Соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ зэрэг найман төрлийн 74 үйлчилгээ/-г хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрсөн. Тус захирамж нь Нийслэлийн Засаг даргын захирамж тул зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа.

–Дээрх захирамжийн хүрээнд цагдаагийн байгууллагын зүгээс иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Энэхүү захирамжийн хүрээнд цагдаагийн байгууллагаас  хэд хэдэн ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу зохион байгуулдаг “Хамтарсан хяналт шалгалт”-ыг зогсоосон. Мөн 2017 оноос хойш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээг нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулдаг байсан. Дээрх шийдвэртэй холбогдуулан уг арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс зогсоогоод байна.

Эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид архи согтууруулах ундаатай холбоотой иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас өгсөн дуудлага, мэдээллийг шалгадаг. Харин бусад тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийг шалгахгүй байх чиглэлийг харьяа цагдаагийн газруудад өгч, хэрэгжилтэд хяналт тавьж байгаа. Дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдлыг шалгах явцад зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий алба хаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд /тээврийн хэрэгсэлтэйгээс бусад/-ийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж байгаа. Иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газар /талбай/, объектыг явган эргүүлийн чиглэлд хамруулж, үүрэг гүйцэтгэх алба хаагчдад дээрх захирамж, ажлын чиглэлийг танилцуулдаг. Мөн хариуцсан алба хаагчид иргэдтэй харьцахдаа “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”, холбогдох журмыг зөрчсөн үйлдэл гаргахгүй байхад онцгойлон анхаарч байгаа.

-Захирамж хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилтэд хяналт тавих үед бизнес эрхлэгчид зөрчил гаргасан уу?

-Захирамж хэрэгжсэнээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байгаа хэдий ч зарим үед бизнес эрхлэгч болон гар дээрээс зөвшөөрөгдсөн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд хууль бус үйлдэл гаргах тохиолдол гарч байна. Тухайлбал, шөнийн цагаар архи, согтууруулах ундаа, тамхийг гар дээрээс худалдан борлуулах, бага насны хүүхдэд согтууруулах ундаа худалдаалах зэрэг зөрчлийг цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа илрүүллээ. Мөн энэ оны наймдугаар сарын 15-ны байдлаар нийслэлийн хэмжээнд иргэд, олон нийтээс 2295 дуудлага, гомдол мэдээлэл, хүсэлт хүлээн авч, шийдвэрлээд байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв

Previous Post

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН БНСУ-ЫН ТӨВ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЧАНЁН РИТЭЙ УУЛЗЛАА

Next Post

Солонгосын хамгийн баян эмэгтэй жүжигчин нөхрөөсөө салахаар болж байна

Next Post
Солонгосын хамгийн баян эмэгтэй жүжигчин нөхрөөсөө салахаар болж байна

Солонгосын хамгийн баян эмэгтэй жүжигчин нөхрөөсөө салахаар болж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Дэслэгч Д.Ганзориг “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал” хүртлээ
  • Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Г.Амарсайхан: Намайг 8 сар суугаад гарч ирэхэд 7 хүн нас барсан, бүгд тараад явчихсан байсан. Гарсан сургаар бүгд эргээд ирсэн
  • Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.