• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Багийн Засаг даргаас 200 тэрбумыг нэхэмжилжээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
08/08/2022
in Улс төр
0
Багийн Засаг даргаас 200 тэрбумыг нэхэмжилжээ

Б.ДАМДИН-ОЧИР

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн. Тэрбээр “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм” гэсэн.

Мөн “…Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг сумын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан. Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “…Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно” гэж мэдэгдсэн.

Уг захидлыг Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн засаг дарга Г.Цэдэнбал БНХАУ-аас манай улсад суух элчин сайд Цай Вэньруй руу илгээсэн байдаг. Түүндээ “…БНХАУ-ын ЭксИм банк санхүүжүүлэн барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын далангийн усанд дарагдах Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд, малчдын энэ станцыг дэмжихгүй байгаа болон Хятад улсыг санхүүжилтээ татахыг хүссэн” бичгийг хүргүүлсэн байдаг. Засгийн газар Багийн Засаг даргын нэр дээр нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ хохирлын дүнг 200 тэрбум төгрөгөөр тооцсон байна.

Уг нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, уг цахилгаан станцыг 61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 150 (6882)

Previous Post

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерешийн Монгол дахь айлчлал өнөөдөр эхэлнэ

Next Post

А.Даариймаа: Хань минь талх барьж, би дээл оёж зардаг байлаа

Next Post
А.Даариймаа: Хань минь талх барьж, би дээл оёж зардаг байлаа

А.Даариймаа: Хань минь талх барьж, би дээл оёж зардаг байлаа

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Б.Чойжилсүрэн сайд өвөлжилтийн бэлтгэлийн талаар танилцуулав
  • ХАРАА ИХТ ХАР СҮЛД ШҮТЭЭН
  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.