АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трамп тун удахгүй өөрийн өмч хөрөнгө, хурааж хуримтлуулсан баялгийнхаа талаар тайлангаа чин үнэнээр нь мэдүүлэх үүрэг хүлээжээ. Гэвч тэрбээр тангараг дор асуултуудтай тулгарах болно. Учир нь түүнийг олон арван жил хөрөнгийнхөө үнэлгээг хуурамчаар өсгөж ирсэн эсэхийг шалгах болжээ.
Ерөнхийлөгч асан болон түүний том охин Иванка Трампыг компани нь түүний хөрөнгийн үнэлгээг хуурамчаар өсгөсөн эсэхийг шалгаж буй Нью-Йорк мужийн Ерөнхий прокурорын газар энэ сард тэднийг байцаана.
Өнгөрсөн долоо хоногт Трампын хүү бага Дональд Трамп мэдүүлэг өгсөн байна.
Ийн үргэлжилсэн байцаалтууд нь Трамп болон түүний компанийн эсрэг хуулийн хариуцлага хүлээлгэх гурван жилийн иргэний мөрдөн байцаалтын эцсийн шат болж байна.
Ерөнхийлөгч асан Трамп энэ мөрдөн байцаалтыг улс төрийн зорилготой “шулмын ан” гэж шоолж, бүх буруутай үйлдлүүдээ үгүйсгэж байгаа аж. Хэрэв шүүхэд нэхэмжлэл гаргаж, Трамп шүүх хуралд ялагдал хүлээвэл шүүгч санхүүгийн өндөр торгууль ногдуулж, Трампын Нью-Йорк дахь бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж магадгүй юм. Энэ нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд ч мөн нөлөө үзүүлэх аж.
Discussion about this post