• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

admin by admin
08/04/2022
in Улс төр
0
Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Орлогч З.Төмөртөмөө ”Монгол Улс болон БНСУ нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд нэгнээ харилцан дэмжиж ирсэн. Иж бүрийн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай хөгжин, тэлж байна.

Мөн Улаанбаатар хот, Сөүл хотууд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон 20 гаруй жилийн хугацаанд талууд бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Улаанбаатарын соёлын өдрүүд, Сөүлийн өдрүүд соёлын арга хэмжээг жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн. Монгол Улсаас БНСУ-д суух ЭСЯ-наас тусдаа Улаанбаатар хотын төлөөлөгч Сөүл хотод ажиллаж байгаа. Бид үүнийг төлөөлөгчийн газар болгон өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд таатай байна. Есдүгээр сард болох энэхүү Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулахад нийслэлийн зүгээс Та бүхний хүсэлтийн хүлээн авч, дэмжин ажиллана” гэлээ.

БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сан нь 1995-1999 онд Монгол Улсад ажиллаж байсан бөгөөд хоёр дахь удаагаа манай улсыг сонгон ирж, ажиллаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Тэрээр “Манай хоёр улсын харилцаа өмнө нь Монгол Улсад ирж байсан үеэс маань өргөжиж, хөгжсөнийг харахад таатай байна. Тухайн үетэй харьцуулахад одоо манай хоёр улс соёл, аялал жуулчлалын салбарт түлхүү хамтран ажиллах болжээ.

ЭСЯ-ны хувьд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд бол соёлын чухал арга хэмжээ байдаг. Уг арга хэмжээг зохион байгуулахад Нийслэлийн Аялал жуулчлалын газар ихээхэн тусламж үзүүлж байгаад талархаж байна” хэмээсэн юм.

Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд БНСУ-ын хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, хоолны амталгааг зохион байгуулж, хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, техник технологийн салбарыг сурталчлахаар төлөвлөж буй юм.

Дээрх уулзалтад НАЖГ-ын дарга Д.Батсүх болон холбогдох алба хаагчид байлцав.

Previous Post

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно

Next Post

Ерөнхийлөгч асан Трамп энэ мөрдөн байцаалтыг улс төрийн зорилготой “шулмын ан” гэж шоолж байна

Next Post
Ерөнхийлөгч асан Трамп энэ мөрдөн байцаалтыг улс төрийн зорилготой “шулмын ан” гэж шоолж байна

Ерөнхийлөгч асан Трамп энэ мөрдөн байцаалтыг улс төрийн зорилготой "шулмын ан" гэж шоолж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.