• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ОУВС: Дэлхийн эдийн засаг шинэ хямрал руу шилжиж байна

admin by admin
07/29/2022
in Нийгэм
0
ОУВС: Дэлхийн эдийн засаг шинэ хямрал руу шилжиж байна

НЬЮ-ЙОРК. /Аnadolu/. Цар тахлын үр дагавар, инфляц, мөнгөний бодлогын чангаралт, түүнчлэн Украины дайн зэрэг нь Олон улсын валютын санг /ОУВС/ энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаарх таамаглалаа 3.2 хувь, ирэх жилийнхийг 2.9 хувь болгон бууруулахад хүргэжээ. ОХУ-аас Европ руу хийн нийлүүлэлт бүрэн зогсож болзошгүй байгааг шинжээчид эрсдэлийн нэмэлт хүчин зүйлээр нэрлэж байна.

ОУВС-гийн судалгааны газрын захирал Пьер-Оливье Гуринча Вашингтон хотноо сэтгүүлчдэд тайлангаа танилцуулахдаа, “Дөрөвдүгээр сард бидний ярьж байсан аюул биеллээ олж байгааг бид харж байна” гэж мэдэгдлээ.

Түүний хэлснээр, цар тахлын үр дагавраас сэргэж амжаагүй байгаа дэлхийн эдийн засаг өндөр инфляц, ялангуяа АНУ болон Европын тэргүүлэх орнуудын мөнгөний бодлогын чангаралт, Хятадын эдийн засгийн удаашрал, түүнчлэн Украины дайн зэрэг хэд хэдэн цочролыг нэг дор мэдэрч байна.

“ОХУ Европ руу хий нийлүүлэхээ бүрэн зогсоож болзошгүй байгаа нь эрсдэлийн нэмэлт хүчин зүйл болж байна. Өнөөдрийн таамаг дөрөвдүгээр сарынхаас илүү бүрхэг харагдаж байна” гэж Гуринча мэдэгджээ.

“Дэлхий дахин удахгүй дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын ирмэгт ирж магадгүй. Энэ оны хоёрдугаар улиралд дэлхийн үйлдвэрлэл буурсан нь юуны түрүүнд Хятад, Оросын уналттай холбоотой. АНУ-д хэрэглэгчдийн идэвхжил хүлээгдэж байснаас доогуур байв” гэж тэрбээр хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ

Previous Post

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна

Next Post

Нийлүүлж буй усны бохирдол Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас 2-5 дахин их байдаг

Next Post
Нийлүүлж буй усны бохирдол Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас 2-5 дахин их байдаг

Нийлүүлж буй усны бохирдол Цэвэрлэх байгууламжийн хүчин чадлаас 2-5 дахин их байдаг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ҮЕРИЙН ЭРСДЭЛИЙН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭГЭЭР ИХ ЭРСДЭЛТЭЙ 3 АЙМАГ, МАШ ИХ ЭРСДЭЛТЭЙ 19 СУМ БАЙНА
  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.