• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

​Өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг он дуустал нэмэхгүй байхаар тохиролцжээ

admin by admin
07/17/2022
in Нийгэм
0
​Өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг он дуустал нэмэхгүй байхаар тохиролцжээ

Улс даяар өчигдөр АИ-95, дезиль түлшний үнэ 300 төгрөгөөр тус тус нэмэгдсэн. Тэгвэл үүнтэй зэрэгцэн өргөн хэрэглээний АИ-92 автобензин ч нэмэгдэнэ гэж олон нийт ярьж байна. АИ-95 болон дезиль түлш нь нийт хэрэглээний 10 хүрэхгүй хувийг эзэлдэг. Харин АИ-92 шатахуун нийт хэрэглээний 70 гаруй хувийг эзэлдэг учраас жижиглэнгийн АИ-92-ийн үнэ нэмэгдэхтэй зэрэгцэн гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй байдаг. Иймд бодлого тодорхойлогчид АИ-92-ийн үнийг нэмэхгүй байх тохиролцоог бүх шатанд хийж байгаа аж. Нэн түрүүнд нефть импортлогчид болон нийлүүлэгч нартай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, он дуустал АИ-92-ийн үнийг нэмэхгүй байхаар тохиролцсоныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээллээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг манай улсад айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр тодорхой үр дүнд хүрч байгаа аж. Мөн өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлэлцээ хийж байгаа юм байна.

Сануулахад, ОХУ нь дэлхийн газрын тосны томоохон нийлүүлэгч тул Орос-Украины дайны байдал  нь олон улсад нефть бүтээгдэхүүний үнэ өсөх суурь шалтгаан болж буй. Манай улсын хувьд голлох нефть бүтээгдэхүүний нийлүүлэлт ОХУ-аас хараат. Энэ он гарсаар дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 60 гаруй хувиар өсөөд байна. Манай улсын хувьд Сингапурын бирж дээрх үнээр газрын тосны бүтээгдэхүүнээ худалдан авч буй. Гэхдээ Засгийн газар өргөн хэрэглээний АИ-92 автобензиний хил үнийг зах зээлийн үнээс 30 орчим хувиар хямдруулж авах яриа хэлэлцээг ОХУ-тай хийсэн. Энэ хүрээнд АИ-92 жижиглэнгийн үнэ өсөхгүй, 2390 төгрөгт тогтвортой байгаа юм. Хэрвээ зах зээлийн үнэд нь шилжүүлбэл 3000 хол давах нөхцөл үүссэнийг импортлогчид хэлж буй.

Previous Post

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн явцтай танилцлаа

Next Post

Замын шинэчлэлд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байна

Next Post
Замын шинэчлэлд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байна

Замын шинэчлэлд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, газраа чөлөөлж байна

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.