Монголчууд Солонгосын олон ангит киноноос “Гэр бүл” цувралтай анхлан танилцсан юм. Her House (그 여자네 집) нэртэй уг бүтээл нийт 50 ангитай бөгөөд 2001 оны наймдугаар сард Солонгост нээлтээ хийж байжээ. Солонгос сериалуудад өрнөдөг хайрын гурвалжин эндээс л эхлэлтэй. “Гэр бүл” кинонд бие даасан, карьераа чухалчилдаг, чинээлэг айлаас гаралтай Ён Үг хэмээх бүсгүй уламжлалт амьдралын хэв маягтай, тарчиг амьдралаас өндийсөн айлын том хүү болох Тэ Жүд хайр сэтгэлтэй болж улмаар гэр бүл зохиосноор бүх зүйл эхэлнэ. Харин “Гэр бүл” кино бол амьдралд ойр, хөгжилтэй үйл явдлуудаар дүүрэн. Тэ Жүгийн дүрийг бүтээсэн Ча Ин Пё энэ жил 55 нас хүрч буй гэхэд итгэмээргүй. Тэрбээр жүжигчин жүжигчин төдийгүй зохиолч. Солонгосын алдартай жүжигчин Ча Ин Пё “Today’s Forecast” болон “Goodbye, Hill” гэх хоёр ч романаа хэвлүүлээд буй.
Тэрчлэн тэд гэр бүлээрээ 2018 онд Солонгосоос Америкт шилжин суурьшиг амьдрах болсон. Эхнэр Шин Эри нь 1990-2000 оны алдартай жүжигчдийн нэг. Тэ Жү 1967 онд төрсөн бол эхнэр нь 1968 онд төрсөн. Тэд 1995 онд гэрлэсэн, том хүү нь хосуудын дундаас төрж, хоёр бага охиноо өргөж авсан байна. Жүжигчин Шин Эри 50 насандаа Америкт сэтгэл судлалаар магистр хамгаалж, одоо өргөмөл хүүхдийн сэтгэл зүйн талаар докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.