Энэ талаар Б.Амарсайхан “Монгол Улсын Соёлын элч боллоо. Энэ бол миний амьдралд тохиолдож буй хамгийн бахархалтай үүрэг хариуцлага юм.
Дэлхийн 35 орны жүжигчдээс шалгарч, Нетфликсийн “Марко поло” цувралд Ариг бөхийн дүрд тоглосноор эх орныхоо түүх, соёлыг кино урлагаар дамжуулан дэлхийд сурталчилах алсын хараагаа биежүүлж, өөрийн жимийг гаргаж билээ. Үүнээс хойш Франц, Япон, Казахстан, АНУ-ын кино уран бүтээлчидтэй хамтран эх орныхоо соёл, монгол хүний тухай кино уран бүтээлүүдийг туурвиж, Зүүн Өмнөд Ази, Япон, Герман, Зүүн Европ, Хойд Америкийн үзэгчидэд кино театраар болон HBO East Europe, Fox Asia, Amazon prime платформуудаар түгээсэн амжилттай явна.
Монгол улсыг хилийн чанадад сурталчилах энэ эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлэхэд өөрийн авьяас чадварыг дайчлан, хичээн зүтгэх болно” гэжээ.
Discussion about this post