• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Сангийн яам: Монгол Улс өдөрт 10 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/27/2022
in Улс төр
0
Сангийн яам: Монгол Улс өдөрт 10 тэрбум төгрөгийн хүү төлж байгаа

Баасан гарагийн чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр улсын гадаад өртэй холбоотойгоор гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Төсвийн хүрээний мэдэгдэл дөрвөн удаа өөрчлөгджээ. Сангийн яам бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаагийн илрэл юм. Үүнийг нь УИХ дагах ёсгүй. Инфляц 15 хувьд хүрсэн нь Ази тивдээ үймээн дэгдэж буй Шри-Ланка улсын дараа орох үзүүлэлт. Манай улсын нийт өр 33 тэрбум ам.доллар давсан. Энэ нь Шри-Ланкаас дөрөв дахин их үзүүлэлт юм.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн хүрээний мэдэгдэлд цалин хөлс нэмнэ гэсэн. Яг чухам хэдэн хувиар яаж нэмэх вэ гэдгээ 2023 оны төсвөөр давхар оруулж ирнэ. Дэлхий нийтээрээ  инфляцын өсөлт  дор хаяж гурван жил үргэлжилнэ. Тиймээс Монголбанк инфляцыг найман хувьд барих зорилт тавьж байгаа гэсэн боловч бодит байдалтай нийцэхгүй байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Нийт 33 тэрбум ам.долларын өрийн өдрийн хүү хэд вэ. Бидэнд гарц байгаа болов уу.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

-Улсын гадаад өрийн хэмжээ бол 33.2 тэрбум ам.доллар гэж 2021 оны сүүлчээр дүгнэсэн. Үүнээс Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар. Өрийн үйлчилгээнд энэ оны төсөвт нийтдээ 905 тэрбум төгрөг зарцуулсан. Үүнийг 365 хоногт хуваахаар хоногийн 2.5 тэрбум төгрөг гарч ирж байна. Одоогоор деполт болоогүй байна.

Сангийн яам:

-“Зээлийн хүүгийн төлбөр 2022 онд 907 орчим тэрбум төгрөг байдаг. Үүнийг 365 хоногт хуваавал өдрийн 2.5 тэрбум төгрөг бий. Энэ зөвхөн Засгийн газрын хувьд. Монгол Улс нийт өдөрт хамгийн багадаа 10 тэрбум төгрөгийн хүүгийн төлбөр төлж байгаа гэх тооцооллыг гаргаж болно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Орж ирж буй боломжуудыг дандаа буруугаар ашиглаж ирлээ. Өр ярихаар Засгийн газрын 8.5 тэрбумын өр яриад, бусад нь бидэнд хамаагүй гээд сууж байдаг.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

-2023 оны хувьд төсвийн бодлогод тавьсан том зорилго бол далд эдийн засгийг бууруулахтай холбоотой багц арга хэмжээг авахаар тооцоолж байна. Сүүлийн дөрвөн жил тооцоолсноор ашигт малтмалын бүтээгдэхүүнээс татварыг бүрэн авах ажлыг үргэлжлүүлж, цахим төлбөрийн баримтыг боловсронгуй болгоход шинэчлэл хийнэ. Мөн хөрөнгийн бүртгэл, үнэлгээтэй холбоотой багц хуулийг оруулж ирнэ. Эхнээсээ Газрын төлбөрийн тухай хуулийн өөрчлөлт өргөн барихад бэлэн болсон.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Том толгойтой агентлагийн дарга нартай яаж хариуцлага тооцох вэ. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээ баталсан. Өмнөх жилүүдэд гишүүд хуралдаа ирдэггүй, тасалдаг, хоцордог байсан бол энэ асуудал цэгцэрсэн. Хоцрогдол нэг цаг байдаг байсан бол долоон минут болсон. Энэ  багагүй амжилт. Гэхдээ УИХ-д дархлагдсан хэсэг нөхөд бий.

Previous Post

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 38 мянган чадварлаг инженер хэрэгтэй

Next Post

Дуучин “A cool” буюу Б.Анхбаяр “Соёмбо” чуулгын даргаар томилогдлоо

Next Post
Дуучин “A cool” буюу Б.Анхбаяр “Соёмбо” чуулгын даргаар томилогдлоо

Дуучин "A cool" буюу Б.Анхбаяр "Соёмбо" чуулгын даргаар томилогдлоо

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.