• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Ц.Элбэгдорж: Нэг УИХ-ын гишүүн 40 мянган хүнийг төлөөлнө гэвэл 88 гишүүнтэй байх тоо гарч ирж байна билээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
05/17/2022
in Улс төр
0
Ц.Элбэгдорж: Нэг УИХ-ын гишүүн 40 мянган хүнийг төлөөлнө гэвэл 88 гишүүнтэй байх тоо гарч ирж байна билээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан АН-ын дотоод асуудал, ардчилал, геополитикийн талаар үзэл бодлоо илэрхийлж, иргэдийн зүгээс асуусан асуултад хариуллаа.

Тэрээр АН-ын нөхцөл байдлын талаар “Ардчилсан нам гурван зүйлийг маш тодорхой болгох хэрэгтэй. Нэгт, үзэл баримтлалаа маш тодорхой болгох хэрэгтэй. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд үзэл баримтлал янз бүр байсан. Бидний авч хэрэгжүүлсэн бодлого тухай бүрт АН-ынхаа үзэл баримтлалтай нийцээгүй зүйлс бий. Ардчилсан намыг эх оронч, үндэсний эрх чөлөөг эрхэмлэгч нам гэж тодорхойлдог.

Ер нь, АН бол эх оронч эрх чөлөөг эрхэмлэгч нам гэж хэлэхээр хэн ч ойлгохоор байх хэрэгтэй. Ардчилсан нам хоосон зайн дээр гарч ирсэн нам биш. Зүгээр нэг өлгийндөө байдаг ч нам биш. Янз бүрийн зовлон үзэж ирсэн нам.

Хоёрт, Ардчилсан намын дүрэм журам нь тодорхой байх хэрэгтэй гэж боддог. Бидэнд байж болохгүй олон зүйл байдаг. Жишээ нь, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тулгаж зарладаг. Дунд шатных нь санал хаягддаг. Шалгуур нь тодорхойгүй байдаг.

Гуравт, АН бол шинэ цагийн орчин үеийн нам байх ёстой. Хүнд суртал, авлига байх ёсгүй. Улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд нь оролцдог байх ёстой” гэлээ.

Харин Ардчилалын талаар “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд нэлээн бодож, тал талаас нь тунгааж л хийх ёстой л доо. Яг шийдэх шаардлагатай зүйл байх юм бол тухайн асуудлыг шийдэж байх хэрэгтэй. Заримдаа улс төрд шийдээгүй зүйл хамгийн сайн зүйл байдаг талтай. Ер нь, төрөөс гарч байгаа шийдвэр бүхэн оновчтой байдаггүй. Тэр УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал бол зарчим биш. Гол нь нэг УИХ-ын гишүүн хэдэн хүнийг төлөөлөх вэ гэдэг талаасаа л бодсон нь дээр байх. Нэг УИХ-ын гишүүн 40 мянган хүнийг төлөөлнө гэвэл 88 гишүүнтэй байх тоо гарч ирж байна билээ.

Жишээ нь, 30 мянган хүнийг нэг УИХ-ын гишүүн төлөөлнө гэвэл 118 гишүүнтэй байх хэрэгтэй юм байна. Ер нь улс төрийн нам ард түмэнд хэрэгтэй байя гэвэл гар утас шиг л байх хэрэгтэй. Хүн бүрт гар утас хэрэгтэй байдаг шиг тийм улстөрийн нам, төр байх л хэрэгтэй. Ерөнхий сайд нь ээлжит бус сонгуулийг зарладаг эрхтэй байх ёстой. Тэр өөрчлөлтийг хийгээгүй шүү дээ” гэсэн юм.

Previous Post

“Хотон шувууны хошуу зарна“ гэсэн мэдээллийг шалгаж, зарыг устгуулжээ

Next Post

Snapchat-ын эзэн Эван Шпигел, эхнэр Миранда Керрийн хамт 10 сая долларын зээл төлөв

Next Post
Snapchat-ын эзэн Эван Шпигел, эхнэр Миранда Керрийн хамт 10 сая долларын зээл төлөв

Snapchat-ын эзэн Эван Шпигел, эхнэр Миранда Керрийн хамт 10 сая долларын зээл төлөв

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.