• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Хатагтай Удвал 1.8 саяын цалинтай борлуулагч олдохгүй байна гэсэн үү?

admin by admin
04/21/2022
in Нийгэм
0
Хатагтай Удвал 1.8 саяын цалинтай борлуулагч олдохгүй байна гэсэн үү?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ТОП-100 аж ахуйн нэгжийн захирлуудтай уулзсан. МҮХАҮТ-д болсон уулзалтын үеэр Ерөнхий сайд энэ оны улсын төсвийг тодотгох шаардлага тулгарсан гээд ямар зардлуудыг хэмнэх болсноо танилцуулсан билээ.

Тэрээр хот дотор дарга нар том оврын машин хэрэглэхгүй, зочин хүлээн авах зардал гаргахгүй, хурал зөвлөгөөнийг цахимаар хийнэ. Томилолтоор явахдаа бизнес ангиллаар нисэхгүй. Бизнес ангиллаар нисэх бол энгийн ангиллын тийзний зөрүүг тухайн албан хаагч өөрөө нэмж төлнө гэв.

Дараа нь хувийн хэвшлийн төлөөллүүд үг хэлж, асуулт асуусан юм.

Наран группийг төлөөлж оролцсон хатагтай Д.Удвал “Бид ажиллах хүчний хомстолд орж, компаниуд хүнээ булаацалдаж байна. Төрийн албан хаагчийн цалин бага байтал маш олон хүн ажиллаж байна. Хувийн хэвшлийн олгодог цалин хамаагүй өндөр болсон. 1.8 сая төгрөгийн цалинтай борлуулагч, түгээгч ажилд авах гээд чадахгүй байна. Төр данхар бүтэцтэй, бүтээмж багатай. Төрийн албан хаагчдыг цомхтговол тэр хүмүүс хувийн хэвшилд ажиллах боломжтой. Ялангуяа барилгын салбарт ажилчид олдохгүй байна. Барилгын ажил гүйцэтгүүлэх зардал гурав дахин өссөн тул зарим төслөө хойшлуулахад хүрсэн” гэсэн юм.

Харин олон нийтийн сүлжээнд энэ хатагтайн компани хэзээ ч ийм өндөр цалин өгдөггүй, харин ч ажилласан биш өрөнд ороод гардаг тухай нэжгээд сэтгэгдлүүд хөвөрсөн юм. Нээрэн ч 1.8 сая төгрөгийн цалинтай борлуулагчаар ажилд авъя гэвэл гэвэл татгалзах хүн цөөн биз ээ.

Энд хүн мөн одоо дуулиан шуугианы эзэн болоод буй “Түмэн ойл инвест” компанийн төлөөлөл: “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй компаниуд Алтан гэрэгэ хүлээж аваарай гэж Засгийн газраас зарласан. Мөн эдгээр компаниудыг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэх үйлдвэрлэж экспортод гаргаач гэсэн. Манай компани Дорноговь аймгийн Мандах суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Гэтэл манай компанийн үйл ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл сошиалд цацагдаж эхэлсэн. Та бүхэн мэдэж байгаа байх.

Багийн 50-60 иргэн уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцсэн. Бид төсөл хөтөлбөр, орон нутагт хийгдэх ажлуудаа ил тод танилцуулж байна.

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Алтан гэрэгэ төрийн хамгийн бага нэгжид хэрэгжихгүй байна. Багийн хэдхэн иргэний жижиг ашиг сонирхлын улмаас Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого унаж байгааг шийдэж өгөөч. Энэ асуудал ганц манайд биш, өөр компаниудад ч тохиолдсоор байна” гэв.

Previous Post

“Алтан жолоо” ХХК-ийн 21 давхар барилгыг барьж буй хүмүүст зорчигчдын аюулгүй байдлыг хангасан налуу хамгаалалт хийх үүрэг өглөө

Next Post

“Сахал” Эрдэнэбилэгийн “сахлаар оролдсон” Хөгжлийн банкны мөрдлөг

Next Post
“Сахал” Эрдэнэбилэгийн “сахлаар оролдсон” Хөгжлийн банкны мөрдлөг

“Сахал” Эрдэнэбилэгийн "сахлаар оролдсон” Хөгжлийн банкны мөрдлөг

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Мөнгөн гэрэгэг Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваанаас А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек нар олжээ
  • ИХ НАРАН УЛСАД
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.