• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр таван зорилт дэвшүүллээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
03/29/2022
in Улс төр
0
Зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр таван зорилт дэвшүүллээ

Монголын эдийн засгийн чуулган-2022”-ийн урьдчилсан хэлэлцүүлэг “Боомтын сэргэлт” сэдвийн хүрээнд боллоо.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зам, тээврийн салбарын болон боомтын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үндсэн таван зорилт дэвшүүлсэн. Хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбож ачаа тээврийн урсгал, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, ачаа тээврийн урсгалыг сайжруулна.  Мөн Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан, эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, агаарын зайн ашиглалтыг сайжруулан, дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлж, агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хэрэгжүүлж, ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, аялал жуулчлалыг дэмжих зорилт тавьсан.Хэлэлцүүлгийн эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Хилийн боомтын дэд бүтцийн холболт” сэдвээр мэдээлэл хийж, бодлогоо танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газраас баталсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийн хүрээнд өнгөрсөн онд Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам барих төсөл орсон. Үүнээс гадна Богдхан төмөр зам төсөл, төмөр замын шинэчлэлийн ажил, Хөөт-Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн баруун босоо төмөр зам, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд бий. Энэхүү төмөр замууд ашиглалтад орсноор Монгол Улсын экспортын хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, трассын дагуу байх 230 орчим уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд оруулж, 13 мянган байнгын ажлын байр, 23 мянган түр ажлын байр бий болно” гэлээ. Автозамын салбарт 15 боомтыг хатуу хучилттай авто замаар холбоно. Хилийн боомтуудыг хатуу хучилттай  авто замаар холбосноор зорчигчийн болон тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин нэмэгдэж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, 25 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж, нүүрс тээвэрлэлтийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлнэ. Нисэхийн салбарын хувьд манай улсад өнөөдөр агаарын замын дөрвөн боомт бий. Үүн дээр гурван нисэх буудлыг байнгын ажиллагаатай агаарын замын боомт болгон нэмэгдүүлнэ. Цаашдаа ачаа, тээврийн болон зорчигчийн тэр дундаа аялал, жуулчлалын гол бүс нутаг руу чиглэсэн урсгалыг холбох боломж бүрдэнэ. Ингэснээр ОХУ, БНЧУ, БНХАУ зэрэг 20 орчим орны 150 гаруй хот руу нислэг гүйцэтгэх боломжтой болж, зорчигчийн болон ачаа тээврийн урсгал нэмэгдэх, төвлөрлийг сааруулахад дэмжлэг болно гэв. Хилийн боомтууд дахь ачих, буулгах байгууламж буюу терминалын хувьд өнөөдөр зөвхөн Гашуунсухайт болон Шивээхүрэн боомтод ажиллаж байна. Цаашдаа Булган, Ханги, Бичигт боомтууд дээр хийгдэнэ. Энэхүү төслүүд хэрэгжсэний ачаа нэвтрүүлэх хэмжээ багадаа 55.4 сая тонн буюу 2019 онтой харьцуулах 47 хувиар өсөх тооцоо байна. Холимог тээврийн логистикийн хувьд Гашуунсухайт, Алтанбулаг боомтод түлхүү ажиллана. Уламжлалт технологиос гадна хөрш орны хилийн боомт дээр нэвтрүүлж буй шинэ технологийг өөрийн улсдаа нэвтрүүлэх хэрэгцээ үүсээд байна. Тиймээс хамгийн түрүүнд Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги боомтод БНХАУ-ын талаас тавьж байгаа ухаалаг тээврийн систем буюу жолоочгүй тээврийн хэрэгсэл, дүүжин тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Дээрх төслүүд амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын хэмжээнд ядуурлын түвшин 6.2 пунктээр буурч, Улаанбаатар хотын хүн ам 5.6 хувиар буурч, төвлөрөл саарч, дотоодын нийт бүтээгдэхүүн 52.2 их наядаас 58 их наяд төгрөг буюу 11.2 хувиар нэмэгдэнэ” хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд онцлон хэллээ.

Үдээс хойшхи хэлэлцүүлэгт  Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Монголын Логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд, “Нью-Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэо, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Эм Си Пи Си Жи Ар” компанийн гүйцэтгэх захирал Ж.Батсайхан нар оролцож тус тусын байр сууриа илэрхийллээ.

Previous Post

“ХӨӨРХӨН БОРЛОГ МОРЬ”

Next Post

Б.Баттөмөр: Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөг зээлсэн компани олдохгүй, хэдэн үхэр л үлдсэн

Next Post
Б.Баттөмөр: Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөг зээлсэн компани олдохгүй, хэдэн үхэр л үлдсэн

Б.Баттөмөр: Хөгжлийн банкнаас 4.1 тэрбум төгрөг зээлсэн компани олдохгүй, хэдэн үхэр л үлдсэн

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Тэрбумтан Жеф Безос 55 настай Лорен Санчестэй хуримаа хийлээ
  • ДОЛООДУГААР САРЫН БАРИЛДААНЫ ХУВААРЬ
  • ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте, холбогдох мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллав
  • Асуулт: “Хурд”-ын дараагийн алхам юу вэ?
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.