ОРОН СУУЦНЫ БАЙР МӨРГӨСӨН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА.
Өнөөдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн. Энэ дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийжээ. Шалгахад тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандрахдаа зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөжээ.
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна.
Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол талбайд автомашин аа байрлуулах даа аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна.
Санамсар болгоомжгүй нэг алхам ямар ч аюулыг авчирч болно.
Discussion about this post