Хүмүүсийн хэлж заншсанаар 108 мөргөл хийх нь олон давуу талтай бөгөөд бие махбодод үзүүлэх ач тус маш их.
1. Биеийг бүхэлд нь хүч оруулж, тамиржуулдаг.
2. Өтгөн хатахаас сэргийлж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжиж шингээлтийг сайжруулна.
3. Тархи болон биеийн доод хэсэг, нуруу нугасны мэдрэлийн системийг сайжруулна.
4. Мартамхай болохоос сэргийлэх, анхаарал төвлөрөлтийг сайжруулан улмаар тархины үйл ажиллагааг сайжруулдаг.
5. Цусны даралтыг хэвийн байлгахад тустайн зэрэгцээ зүрхний булчинг бэхжүүлж пульсыг тогтворжуулдаг.
6. Уушгины хүчин чадлыг сайжруулж, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, бие махбодийн бүхий л чухал эрхтнүүдийг эрүүлжүүлнэ.
7. Цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулахад тустай бөгөөд олон хүмүүсийн хүсдэг арьс өнгөлөг болж, царай зүс шингэрнэ.
8. Хүмүүсийн бие махбодийн суурь бодисын солилцооны түвшинг нэмэгдүүлж, илүүдэл жинг бууруулж, хэвлийн тойргийг багасгана.
9. Үе мөчний өвдөлтийг багасгана. Артрит, нуруу нугас, үе холбоос, өвдөг тулгуурын болон бусад үе мөчний эмгэгийг эмчлэхэд маш үр дүнтэй.
10. Оюун санаа болон бие махбодийн тэнцвэрийг хангана. Тархи, бие махбодийн, оюун ухааны чадавхийг дээшлүүлэх замаар тэвчээртэй, хүч чадалтай болгодог.
11. Биеийн хөшүүн байдлыг арилгаж, уян хатан болгоно.
Бие махбодын хувьд булчин, үе мөчний уян хатан байдлыг нэмэгдүүлж, эрхтнүүдэд массаж хийн үйл ажиллагааг нь тэтгэдэг юм. Мөргөл хийх нь өөрийн эрхтэн тогтолцоо, бодисын солилцоог сайжруулах, дархлааг дэмжих үр дүнтэй арга тул урхагшиж ужгирсан төрөл бүрийн хууч өвчнийг эрүүлжүүлэх тустай.
Өөрийн эрүүл мэнд, ажлын бүтээмж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэх, эрч хүчтэй байхын тулд фитнесс жимд очилгүй, мөнгө төгрөг, цаг заваа хэмнэн хамгийн гол нь маш үр дүнтэй мөргөл хийж хэвшээрэй.
Хүмүүсийн яриаг сонсох, ажиглахад мөргөл хийхдээ хэрхэн тоог нь авах вэ гэдэг зүйлд их сатаардаг. Тоог авах маш хялбар арга бий.
Мөргөл хийж эхэлснээс хойш эхний 7 хоногт 5-н минут буюу 21 мөргөнө.
Биеэ ачаалал мөргөлдөө дасаад түвэггүй болох үед 10 минут буюу 54 удаа болгон нэмэгдүүлж мөн хэсэг хугацаанд хийж хэвшээд дахин нэг алхам ахиулж 15-н минутанд 75 удаа мөргөж улмаар 20-н минут буюу 108 удаа болговол эрүүл мэнд, сэтгэл санаа, гоо сайханд үзүүлэх ач тус олон гарна.
Эрүүл энх, өвчин зовлонгүй, сэтгэл санаа амгалан, стресс бухимдалгүй байх, урт удаан жаргалтай амьдрахын тулд өдөр бүр мөргөл хийж хэвших өгүүлж баршгүй их тустай.
Хөл өвдвөл гороо хий
Нуруу өвдвөл мөргөл хий гэдэг хуучны үгтэй
УМ ДАРИ ДҮДА РАЕЭ ДҮРИ СУУХАА
УМ ДАРИ ДҮДА РАЕЭ ДҮРИ СУУХАА
УМ ДАРИ ДҮДА РАЕЭ ДҮРИ СУУХАА.
Discussion about this post