Дуучин Бритни Спирсийн хөвгүүд гэрийнхээ гадаа авга ахтайгаа зургаа авахуулсан нь цахимд тавигджээ. Өсвөр насны тэрсхэн хоёр хөөрхөн хүүгийн зураг олны хайрыг татлаа. 16 настай Шон, 15 настай Жейден нарын аз жаргалтайгаар инээсэн зургийг авга ах Эдди Моралес нь цахим хуудсандаа оруулсан байна. Одоо 39 настай Бритни Спирс рэпер, бүжигчин Кевин Федерлайнтай 2004-2004 гэрлэж, жил дараалан хоёр хүү төрсөн юм. Бритнийг хөвгүүдийн эцэг Кевин Федерлайн тухайн үедээ сайхан залуу байсан. Тиймээс төрсөн хөвгүүд модель болохоор сайхан залуус.
Кевин, Бритни нарыг салсны дараа шүүх хөвгүүдийг өсгөх эрхийг аавд нь өгсөн билээ. Попын гүнж хэмээн дэлхий нийтийн ахнхааралд байсан Бритни Спирс нөхрөөсөө садахдаа сэтгэл гутралд орж, хар тамхи, мансууруулах бодистой хэсэг “нөхөрлөсөн”. Одоо дуучин бүсгүй хоёр хүүдээ тэтгэмж төлж, цөөн уулздаг гэнэ. Кевиний ах, бүжигчин Эдди Моралес ач дүү нартаа өөрийн хүү шигээ ханддаг аж. Тэрбээр зургандаа “Кевин бол гайхалтай залуусыг өсгөж чадсан сайн аав. Хүнд цаг үед чамд гэр бүл байгааг мэдрэх үргэлж гайхалтай. Энэ бол амьдрах учир шалтгаан. Миний дүү нарыг хар даа. Тэд өмнө нь миний тохойноос жижигхэн байсан бол одоо надаас өндөр болцгоожээ. Хайртай шүү, Кевин. Чи жинхэнэ эрчүүдийг өсгөсөн. Чамайг ямар гайхалтай аав болохыг дэлхий хараг” гэж бичсэн байлаа.
Харин Бритни Спирс хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард хөвгүүдийнхээ зургийг нийтэлжээ. Хөвгүүд олны нүдэнд ил байх дургүй учир Бритни хөвгүүдээсээ зөвшөөрөл авч байж зургийг нь нийтэлсэн гэнэ. Бритни одоо сүйт залуу Сэм Асгаритайгаа хуримаа хийхээр бэлтгэж байгаа юм. Тэрбээр 40 нас хүрэхээсээ өмнө хуримаа хийж, дахин хүүхэдтэй болохыг хүсэж байгаа аж.
Discussion about this post