• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

“Pandora Papers”-д 117 орны 600 гаруй сэтгүүлчдийн сурвалжилга, 11.9 сая файл алдагдсан мэдээлэл оржээ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/04/2021
in Улс төр
0
“Pandora Papers”-д 117 орны 600 гаруй сэтгүүлчдийн сурвалжилга, 11.9 сая файл алдагдсан мэдээлэл оржээ

Өнөөдөр 14 улсын төрийн тэргүүн, 21 улсын хуучин төрийн тэргүүн, 100 орны 400 өндөр албан тушаалтан, 130 гаруй тэрбумтны оффшор дансыг илчилсэн “Pandora Papers” олонд ил боллоо.

Энэ нь Жорж Соросын сангаас санхүүжүүлдэг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум (International Consortium of Investigative Journalists буюу ICIJ) дэлхийн удирдагчид оффшор схемд холбоотойг илчилсэн түүхэн дэх хамгийн том баримт бичиг болж байна.

“Pandora Papers”-д 117 орны 600 гаруй сэтгүүлчдийн сурвалжилга, 11.9 сая файл алдагдсан мэдээлэл оржээ.

“PANDORA PAPERS” ГЭЖ ЮУ ВЭ?
2019 онд нэрээ нууцалсан эх сурвалж Вашингтонд төвтэй Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд асар их хэмжээний баримт бичиг илгээх болжээ.

Баримт бичигт дэлхийн томоохон удирдагчид, урлаг, спортын одууд, тагнуулын албадын тэргүүн, хотын захирагч, тэрбумтнуудын нуун дарагдуулсан орлого, нууц дансыг илчилсэн байсан юм. ICIJ-ийн захирал Жерард Райлын мэдэгдсэнээр, энд тэрбум ам.доллар бус их наядаар тоологдох хэмжээний хөрөнгийн мэдээлэл оржээ.

Асар их хэмжээний санхүүгийн баримт бичиг хуримтлагдсан тул ICIJ урьд өмнө нийтлэгдэж байгаагүй мэдээллийг олонд ил болгожээ.

“Pandora Papers” нь 2.94 терабайт 11.9 сая санхүүгийн баримт бичгээс бүрдэж байна. Зарим мэдээлэл нь 1970-аад онд хамаарах бол ихэнх мэдээлэл нь 1996-2010 оны хооронд байгуулагдсан компани, сангуудад хамаарч байна.

ICIJ дэлхийн 130 хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сэтгүүлчидтэй хуваалцсан “Pandora Papers” нь түүхэн дэх сэтгүүлчдийн хамгийн өргөн хүрээний хамтын ажиллагаа болсон гэж үзэж байна. Бүтэн жил үргэлжилсэн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ажиллагаа “Алладин” нууц нэрэн дор явагджээ.

2016 онд дэлхий дахинд шуугиан тарьж байсан “Panama Papers” 2.7 терабайт 11.5 сая санхүүгийн баримт бичгээс бүрдэж байв.

“Pandora Papers” нь цахим шуудан, гэрэл зураг PDFs, Word, Excel болон бусад формат бүхий баримт бичгүүдийг агуулж байна.

ICIJ санхүүгийн луйврыг илчилсэн зарим мэдээллийг ирэх арваннэгдүгээр сард, бусдыг нь ирэх оны эхээр нийтлэхээр төлөвлөж байна.

Мэдээллийг “Panama Papers”-тэй нэгэн адил графикаар гаргахаар зэхэж байгаа ажээ.

Previous Post

Монголын гэр хорооллын 72,9 хувь Сонгинохайрхан дүүрэгт байдаг

Next Post

Ченнинг Татумын хадам аав нь Жейсон Момоа болно

Next Post
Ченнинг Татумын хадам аав нь Жейсон Момоа болно

Ченнинг Татумын хадам аав нь Жейсон Момоа болно

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.