• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Монголын гэр хорооллын 72,9 хувь Сонгинохайрхан дүүрэгт байдаг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/04/2021
in Нийгэм
0
Монголын гэр хорооллын 72,9 хувь Сонгинохайрхан дүүрэгт байдаг
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг энэ удаа нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс зохион байгуулж байна. Өмнөх шуурхай зөвлөгөөнийг нийслэлийн Чингэлтэй дүүргээс зохион байгуулсан билээ.
Сонгинохайрхан дүүрэг нь ИТХ-ын 100 төлөөлөгчтэйгөөр анхны хуралдаанаа хийж, 1992 оны 10 сарын 1-ний тогтоолоор албан ёсоор байгуулагдсан бөгөөд 120.1 га нутаг дэвсгэртэй. Нийслэлийн баруун жигүүрт Баянгол дүүрэг, Төв аймгийн Алтанбулаг, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр сумдтай хил залган оршдог.
Монгол Улсын нийт хүн амын 11.6 хувь, нийслэлийн нийт хүн амын 22.8 хувь, орон сууцны хорооллын 27.1 хувь, гэр хорооллын 72.9 хувь тус дүүрэгт байдаг. Сонгинохайрхан дүүрэг нь 43 хороотой. Орон сууцны 12 хороо, гэр хорооллын 22 хороо, холимог 9 хороо оршдог. Нийт 335.703 хүн амтай бөгөөд 94.132 өрхтэй юм.
Дүүргийн газар нутгийн 77 хувийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 20 хувийг ойн сав бүхий газар, 3 хувийг зам шугам сүлжээ, барилгажсан газар тус тус эзэлдэг.
Сонгинохайрхан дүүрэгт 15.348 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг.
Нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээний дийлэнх хувийг хангадаг улсын хэмжээний томоохон “Сүү”, “Талх чихэр”, “Алтан тариа”, “Мах импекс”, “Тэсо”, “Милл хаус”, “Арвайн үндэс” ХХК зэрэг үйлдвэр, барилгын материалын “Хангай” зах, тоосгоны үйлдвэр болон хүнс худалдаа, үйлчилгээний 12500 гаруй аж ахуй нэгж, байгууллагууд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байна.
Харин Эрүүл мэндийн төв, салбар 2 амбулатори, Нэгдсэн эмнэлэг, салбар 1 амбулатори, 27 өрхийн эрүүл мэндийн төв болон нийт 31 нэгжид 900 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд дүүргийн 335.7 мянган иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэж байна.
2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 32 сургуулийн 1606 бүлэг, 56738 суралцагч сурч байна. Харин төрийн өмчийн 56, төрийн бус өмчийн 61, нийт 117 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. Төрийн өмчийн цэцэрлэгийн 544 бүлэгт 18527 хүүхэд, төрийн бус өмчийн цэцэрлэгийн 192 бүлэгт 4777 хүүхэд, нийт 736 бүлэгт 23304 хүүхэд хүмүүжиж байна.
Previous Post

Өнөөдөр Дэлхийн амьтдын эрхийг хамгаалах өдөр

Next Post

“Pandora Papers”-д 117 орны 600 гаруй сэтгүүлчдийн сурвалжилга, 11.9 сая файл алдагдсан мэдээлэл оржээ

Next Post
“Pandora Papers”-д 117 орны 600 гаруй сэтгүүлчдийн сурвалжилга, 11.9 сая файл алдагдсан мэдээлэл оржээ

“Pandora Papers”-д 117 орны 600 гаруй сэтгүүлчдийн сурвалжилга, 11.9 сая файл алдагдсан мэдээлэл оржээ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • ИХ НАРАН УЛСАД
  • ХҮҮХДЭЭ АСРАН ХАМГААЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ХҮНД ЯЛ ОНОГДУУЛАВ
  • Нийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана
  • ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.