Монгол Улсын Ерөнхий сайд Санжийн Баяр 2006 онд Ерөнхий сайд болж, хариуцлагаа нэгмөсөн хүлээнэ гээд М.Энхболдоос намын даргын тамгыг нь авч байлаа. Мөн 2008 оны УИХ-ын сонгуулиар нам нь 47 суудал авч парламентад олонхи болсон, АН-ыг засгийн газарт урьж, өөрийнх нь хэлснээр “Стандарт бус” Засгийн газар байгуулсан. Үүний үр дүнд 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулсан юм. Үүнээс хойш жилийн дараа “эрүүл мэндийн шалтгаанаар” гэж тайлбарлан, МАН-ын дарга, Ерөнхий сайдын суудлаа Сү.Батболдод өгч улстөрөөс холдсон. Ийнхүү С.Баяр улс төрөөс холдсон ч улс төр түүнээс салсангүй. Ямартаа л өнгөрсөн жил 60 хол гарсан насандаа шоронд хүртэл хоригдох вэ. Архи уудаг, Хашбатын Хуланд дурлаж охинтой болсон, дахиад Х.Хулангаасаа ч залуу гэргий авснаа нуудаггүй. Халамцуухан жиргэчихээд “Найздаа би архи ахиж уухгүй гэж амлаагүй, харин би ахиж халамцуу жиргэхгүй гэж хэлсэн” хэмээсэн. Угаасаа санаагаа богино өгүүлбэрээр цэгцтэй илэрхийлдэг Санжийн Баяр твиттерт яг тохирсон “уран жиргээ”-чийн нэг. Саяхан тэрбээр твиттерт Монголд суурьшин удаан амьдарсан, монгол хэлээр ус цас, Япон зөгийчин Томоког “Японы Тагнуул” гэж харддагаа илэрхийлэв. Тэрээр
@SBayar12 Энэ Томоко японы тусгай албаны томоохон хүн гэдгээ үүгээр нотлов. Тэндхийн тагнуулын сургуулийн доод, дунд курст Толстой арай ордоггүй гэсэн. Бөх хүн бүдүүн өвсөнд явлаа даа…гэжээ. Томоко харин
@TomokoIbukuro
·
Царай муутай мань мэт чинь тус тус өвөрмөц царайтай байхад царайлаг хэд нь хоорондоо ямар адилхан юм бэ… гэж ТОЛСТОЙ хэллүү яалаа? гэж жиргэсэн юм.
Discussion about this post