• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

ХӨГЖЛИЙН БАНК 10 ЗАХИРАЛ, 15 ХЭЛТЭСТЭЙ БОЛЖ БҮТЦЭЭ ДАНХАЙЛГАЖЭЭ

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
10/01/2021
in Бусад
0
ХӨГЖЛИЙН БАНК 10 ЗАХИРАЛ, 15 ХЭЛТЭСТЭЙ БОЛЖ БҮТЦЭЭ ДАНХАЙЛГАЖЭЭ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдлээс Сангийн яамны мэдэлд очсон Хөгжлийн банк Экзим банк болно гэдэг халхавчийн цаагуур сайд дарга нарын шахааны хүмүүсээр дүүрчээ. Тухайлбал өнгөрсөн наймдугаар сард хуралдсан Хөгжлийн банкны ТУЗ-ын шийдвэрээр Хөгжлийн банк нь 1 гүйцэтгэх захирал, 9 дэд захирал, 15 хэлтэстэй болж өргөжсөнөөр өдгөө тус банкныхан Худалдаа хөгжлийн банкнаас 27 тэрбумаар худалдаж авсан байрандаа багтаж шингэхээ болиод байгаа гэнэ.

Хөгжлийн банк Сангийн сайд Б.Жавхлангийн шахааны хүмүүсээр дүүрсэн үү?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар энэ оны наймдугаар ард томилогдож очсон Н.Мандуулын тухайд Сангийн сайд Б.Жавхлантай шууд хамаарал бүхий нэгэн гэдэг мэдээлэл байна. Н.Мандуулын тухайд 2007 онд Сангийн яаманд мэргэжилтнээр ажилд ороод хэлтэс, газрын дарга болтлоо 10 гаруй жил тууштай ажилласан нэгэн аж.

Мөн Сангийн сайдын зүгээс Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар Ж.Батааг, Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлаар С.Цэрэндашийг, Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар О.Батбаатар нарыг санал болгож томилуулсан гэнэ. Эдгээр хүмүүсийн тухайд бүгд Б.Жавхлантай найз нөхдийн харилцаатай, зарим нь сонгуулийнх нь сурталчилгааны ажилд явж байсан хүмүүс гэдгийг хэвлэлд бичжээ. /https://eguur.mn/249788//

Хөгжлийн банкинд шахааны хүмүүсээ шургуулсан Б.Жавхлангийн шунал энэ хүрээд зогссонгүй. Тэрбээр нэгэн үе Монголбанкинд хамт ажиллаж байсан Т.Баасанжавыг Санхүүгийн газрын захирлаар, мөн Монголбанкинд хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Амгаланг Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн газрын захирлаар тус тус томилуулсан бололтой.

Ямартай ч энэ бүхнээс харахад Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар ажилладаг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нараар дамжуулж тус банкны томоохон албан тушаалуудад өөрийн эрх ашигаа хангалттай шургуулаад амжсан болох нь ойлгогдож байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкинд дэд захирлаар очжээ

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнийн тухайд өмнө нь тус банкны Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Тэгвэл тэрбээр энэ удаад Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирал болж албан тушаал ахижээ.

Я.Сод-Эрдэнийг Хөгжлийн банкнаас зайлуулах зориг зүрх Б.Жавхлан, С.Наранцогт нарт байхгүй бөгөөд тэд ийнхүү Я.Содбаатарын ахыг албан тушаал дэвшүүлж хаяагаа манажээ.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирлаар томилогдсон нь төрийн албаны ургийн модыг нэгэн салаа мөчрөөр нэмсэн үйл явдал болжээ.

ЭХ СУРВАЛЖ NEWSTV.MN

Previous Post

Романовын удмын гүн Оросын цагаан хааны үеийн ёсоор хуримаа хийнэ

Next Post

“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ

Next Post
“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ

“Намрын ногоон өдрүүд” арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Samsung-ийн чебол дуучин болов
  • Эрүүл мэндийн салбарт сүүлийн арван сарын турш хийгдсэн “ОНЦЛОХ” ажлууд
  • ИМЖ ЭХ АСАРГАА НЬ НЯРАЙН ЭНДЭГДЛИЙГ 40 ХУВЬ БУУРУУЛДАГ
  • Албадан гаргах ажиллагаанд нь санаатай саад учруулсан Шведийн Хаант Улсын иргэнийг хуяглан хүргэлээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.