Англи улс авто машины шатахууны хомсдолд орж, 9 сарын 24-ны өдрөөс эхэлж олон цаг бензин авахаар оочирлох, шатахуун хайж бензин түгээгүүрийн газруудаар дамжих явах, нэг машинд олгох шатахууны хэмжээг хязгаарлах зэрэг асуудлууд улам хурцаджээ.
Дэлхийд 2-т ордог газрын тосны компани болох BP-ын Англи дахь 1,200 гаруй шатахуун түгээгүүрийн салбарын 3-ны 1 хувь нь бензингүйгээс болж зогсолтонд оржээ. Английн газрын тосны жижиглэн худалдааны нэгдлийн 5,500 гаруй шатахуун түгээх газрын 3-ны 2-оос илүү хувь нь бензиний хомсдолд орсноо мэдэгдлээ.
Шатахууны хомсдолоос болж хүмүүс урьдчилан их хэмжээний шатахуун авах замбараагүй үзэгдэл үүсчээ.
Ингэж шатахуун түгээгүүрийн газруудад шатахуун дутагдах болсны гол шалтгаан нь “Англи улсад шатахууныг зөөх том ачааны машины жолооч дутагдсан”-аас болсон аж.
Англи улс яг одоо 100,000 гаруй том оврын ачааны машины жолоочийн дутагдалд оржээ.
Нэг ёсны шатахууныг зөөвөрлөх машиныг нь жолоодох мэргэжлийн жолоочгүй болжээ.
Яагаад Англи улс ачааны машины жолоочийн дутагдалд оров?
Англид энэ салбарын гол ноён нурууг өмнө нь Европын бусад орнуудаас ирсэн гадаад ажилчид үүрдэг байжээ.
Гэвч Англи улс Европын холбооноос гарснаас (Brexit) хойш эдгээр гадаад ажилчид түвэгтэй болсон иммигрэйшний ёс горим болон иx татвараас болж эх орон руугаа буцаж, үүнтэй ковид 19 давхцаж том оврын машины үнэмлэх авах шалгалтууд олон удаа цуцлагдсан зэргээс үүдэн тус улс ачааны машины жолоочийн дутагдалд оржээ.
Англи улсад том оврын ачааны машины жолооч дутагдсанаас болж зөвхөн шатахуун гэлтгүй зарим дэлгүүрүүдэд бараанууд тасраx асуудлууд ч ар араасаа гарч ирж байна.
Английн засгийн газар нөөцөлсөн шатахуун хүрэлцээтэй гэж хэлж ярьж байгаа ч энэ тактик нь ямар ч үр дүнд хүрсэнгүй.
Англи улс зул сарын баяраас өмнө 5000 гаруй ачааны машины гадаад жолоочид виз өгөхөөр болж, мөн олон зуун цэргүүдийг яаралтай зөөвөрлөлтөнд дайчлах зэрэг шатахуун зөөх арга замыг хайж байгаа аж.
Хувь хүний бодлоор “Нэг ялангуяа хөгжилтэй орнуудад гадаад ажилчид хүнд хүчир ажлыг нь нугалж, тухайн улс орныхоо хөгжилд хувь нэмрээ ихээр оруулдгийг энэ удаагийн Английн шатахууны хомсдолын жишээ харуулж байгаа” санагдлаа.
Ж.Нармандах 2021.09.30.
Discussion about this post