Чихний цэгэн иллэгийг дангаар нь хийж болох боловч, түүнийг бүх биеийн иллэгтэй хавсран хийвэл маш богино хугацаанд үр дүнгээ үзүүлдэг давуу талтай. Чихэнд иллэг хийх үед зарим нэг хэсэгт нь өвчин мэдрэгдэж байвал тухайн хэсэгтэй холбоотой эрхтэний үйл ажиллагаанд хямрал гарсныг илтгэнэ. Дарахад хөндүүрлэж байгаа цэгүүдэд иллэг хийх нь тухайн өвчтэй эрхтэнүүдийг эмчлэх, нэгэнт үүссэн өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Эхлээд эрхий хуруугаа чихнийхээ ард, долоовор, дунд хуруунуудаа урд талд нь байрлуулж, хуруунуудынхаа өндгөөр чимхлэх маягаар хийнэ. Чихний иллэгийг хэвтээ эсвэл суугаа байрлалд хийх нь илүү тохиромжтой. Чихэндээ өдөрт 2-3 удаа иллэг хийж болно. Иллэг хийхдээ чихнийхээ ар болон урд талыг доороос нь дээшээ чиглэлтэйгээр, халуун оргиж, таатай мэдрэмж төртөл илнэ.
Чихний иллэгийг өглөөний дасгалын өмнө, ажлынхаа дундуур хийхээс гадна алжаал ядаргаа тайлах, биеийн ерөнхий тамир тэнхээг сайжруулах зорилгоор унтахаасаа 2 цагийн өмнө хийх нь хамгийн тохиромжтой бөгөөд үр дүнтэй байдаг. Унтахын өмнө иллэг хийхдээ эхлээд чихийг бүхэлд нь жигд илж өгнө. Нойр муудах, ялангуяа нойр солигдох үед 2-3 удаа гүнзгий амьсгал авангаа чихнийхээ гэдсийг хоёр талаас нь хуруунуудаараа хавчин өнгөцхөн илэх нь үр дүнтэй байдаг. Энэ иллэгийг хийхэд хурууны хөдөлгөөн зүрхний цохилттой нэгэн хэмтэйгээр эхэлж, аажимдаа удааширч зүрх 2-3 удаа цохилох хугацаанд нэг удаа тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийнэ. Нойрмоглох, бие сулрах, нүд ядрах үед чихийг хүчтэй чимхлэн илж, аажимдаа нухах хэлбэрт шилжих байдлаар иллэг хийх хэрэгтэй. Чих шуугих, сонсгол муудах үед чихний нүхний дээд хананд иллэг хийх бөгөөд энэ иллэгийг хөмсөгний голд байрлах цэгийн иллэгтэй хавсран хийх нь илүү тустай. Чихэнд хийх иллэгийн төгсгөлд, гүнзгий амьсгал авангаа чих, чихний арын хэсгийг илэх хэрэгтэй.
ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ:
Даваа-Баасан: 08:30-16:30
Бямба: 09:00-14:30
Ням: Амарна
ХОЛБОО БАРИХ УТАС: 77109977
ХАЯГ: БЗД, 2-р хороо, Сансарын аюулгүйн тойргийн “Эвтэй дөрвөн амьтан” хөшөөний чанх хойно Манба Дацан хийдийн хажууд 8 давхар Манба Дацан Нэгдсэн эмнэлэг
Discussion about this post