• Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
www.taiz.mn
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө
No Result
View All Result
www.taiz.mn
No Result
View All Result

Олимпийн медальтнуудад жилд 1 тэрбум 584 сая төгрөгийн цалин өгдөг

ТАНЫ МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЗ

admin by admin
09/28/2021
in Спорт, Улс төр
0
Олимпийн медальтнуудад жилд 1 тэрбум 584 сая төгрөгийн цалин өгдөг

Анх 2012 онд тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилснаар Олимпи, ДАШТ-ээс медаль авсан тохиолдол бүр нь эзэндээ сар бүр чамлахааргүй мөнгө авчрахаар болж, тогтмол цалин авах болсон юм. Цалинтай тамирчдаас олимпийн мөнгөн медальт, ДАШТ-ий хоёр удаагийн аварга, нэг хүрэл медалийг эх орондоо авчирсан Хөдөлмөрийн баатар З.Ойдов гуай хамгийн том амжилтыг үзүүлсэн. Засгийн газрын шийдвэрээр З.Ойдов гуай сардаа 7.5 сая төгрөгийн цалин авах болсон. Түүний дараа Бээжин, Лондонгийн олимпоос алт, мөнгөн медаль авсан жүдоч Н.Түвшинбаяр 7.0 сая, Дархан аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх олимпийн нэг мөнгө, ДАШТ-ий нэг алт, хоёр мөнгөн медаль авсан тул 7.0 сая, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 6.5 сая /олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр алт, нэг хүрэл/, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба 5.5 сая /олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг алт, нэг хүрэл медальт/,  Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган 5.0 сая /олимпийн алт, ДАШТ-ий хүрэл медальт/ төгрөгийн цалинг тус бүр авах болсон.
Мөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 3.5 сая /олимп, ДАШТ-ий мөнгөн медалиуд/, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 3.5 сая /олимп, дэлхийн мөнгөн медальт/, Гавьяат тамирчин С.Батцэцэг 4.0 сая /олимпийн хүрэл, ДАШТ-ий алтан медальт/, Гавьяат тамирчин О.Төгсцогт 4.0 /олимпийн мөнгө, ДАШТ-ий нэг мөнгөн медальт/, ОУХМ С.Ням-Очир 2.0 сая /олимпийн хүрэл медальт/ төгрөг авдаг болсон гэдэг.

Тэрчлэн Ч.Дамдиншарав /чөлөөт бөх/, Д.Сэрээтэр /чөлөөт бөх/, Т.Артаг /чөлөөт бөх/, Д.Оюунболд /чөлөөт бөх/, Р.Даваадалай /жүдо/, Н.Энхбат /бокс/, Н.Баярсайхан /бокс/Д.Нармандах /чөлөөт бөх/ зэрэг олимпийн хүрэл медальтнууд маань сар бүр улсаас хоёр сая төгрөгийн цалин хангамж эдлэхээр болж байна. Монгол Улсын Засгийн газар амжилт үзүүлсэн тамирчиддаа 2021 оны байдлаар 1,584,000,000 төгрөгийн урамшуулал олгохоор төсөвлөсөн бөгөөд энэ нь сар бүрт 132,000,000 төгрөг болдог ажээ.

Энэ мөнгө ирэх 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ. Учир нь Токио 2020 олимпод оролцсон тамирчид 4 медаль авсан, мөн паралимпийн аварга Содномдаржаа нэмэгдэн орж ирнэ.

  
Previous Post

Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн дүү Д.Давгадоржийн эзэмшиж байсан газрын зориулалтыг өөрчилж өгчээ

Next Post

Чихний цэгэн иллэгийг өдөрт 2-3 удаа хийх нь эрүүл мэндэд тустай

Next Post
Чихний цэгэн иллэгийг өдөрт 2-3 удаа хийх нь эрүүл мэндэд тустай

Чихний цэгэн иллэгийг өдөрт 2-3 удаа хийх нь эрүүл мэндэд тустай

Discussion about this post

Categories

  • Бусад
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • Нийтлэл
  • Онцлох мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Улс төр
  • Хүмүүс
  • Шар мэдээ
  • Эрүүл мэнд
  • Ярилцлага

Recent Posts

  • Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
  • Уоррен Баффет сүүлийн 20 жилд 60 тэрбум ам.доллартой тэнцэх хувьцаагаа хандивлажээ
  • О.АЛТАНГЭРЭЛ: Ард түмэн, сонгогчдын өмнө амласан Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулиа батлуулмаар байна
  • Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
  • Home Page 1
  • Purchase JNews
  • Intro Page
  • JNews Demos
  • Contact Us

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Нүүр
  • Улс төр
  • Ярилцлага
  • Нийтлэл
  • Нийгэм
  • Хүмүүс
  • Гадаад мэдээ
  • Соёл урлаг
  • Спорт
  • Шар мэдээ
  • Бусад
    • Эрүүл мэнд
    • Зөвлөгөө

© 2025 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.